Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2025/ХШТ/123

 

Б.П-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 53 дугаар магадлалтай Б.П-д холбогдох 2435 00160 0046 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 156 дугаар шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Увс аймгийн прокурорын газраас Б.П-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэрэгт нэгтгэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П-ыг 16 (арван зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

 

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.П-ын өмгөөлөгч Б.Батбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

Б.БАТЦЭРЭН

Ц.ОЧ

С.СОЁМБО-ЭРДЭНЭ