Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2017/ДШМ/037

 

*******, *******, *******, *******

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Ялтан *******, *******, *******, *******

Ялтан нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Д.Мэндээ

Нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нарыг оролцуулан:

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан *******, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******, *******, *******, ******* нарт холбогдох 201505000323 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, .............тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

2. Монгол Улсын иргэн, ******* овогт гийн , ...........тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 оны 7 дугаар сарын 24-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар //

3. Монгол Улсын иргэн, овогт ын , ............. тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар //

4. Монгол Улсын иргэн, овогт ын , ...........оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 1997 оны 6 дугаар сарын 9-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн 1, 171 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 110.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 1999 оны 1 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж байсан, регистрийн дугаар //

*******, *******, *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 2-ноос 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид үлэмж хэмжээний буюу 10.761.834 төгрөг 72 мөнгөний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: овогт ын , ******* овогт *******ын *******, ******* овогт гийн , овогт ын нарыг хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, ******* нарыг эд хөрөнгө хураахгүйгээр гурван сар нэг хоног баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар *******, *******, *******, ******* нарт оногдуулсан баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд тус тус ганцаарчлан эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар *******, *******, *******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 02-66 СЭҮ улсын дугаартай хюандай портер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.500.000 төгрөг, 55-58 НАА улсын дугаартай лексүс 470 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 17.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хуваан гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан үүсгүүр 1 ширхэг, молдок 1 ширхэгийг устгаж, мөн хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 грамм алтыг улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар *******ын дундын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Баруун өлөнтийн 108 тоотод байрлах 554 м2 бүхий Ү-1307004893 үл хөдлөх хөрөнгийн дугаартай байрыг битүүмжилсэн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн, *******гийн дундын өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны 134 тоотод байрлах Ү-2201006891 үл хөдлөх хөрөнгийн дугаартай 2 өрөө байрыг битүүмжилсэн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн, *******гийн эзэмшлийн 2 хаалгатай хөргөгч, 55 инчийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хэвээр үлдээж, мөн хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар *******ын унаж явсан 02-66 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн, *******гийн унаж явсан 55-58 НАА улсын дугаартай Лексүс 470 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, *******, *******, ******* нараас 32.285.502 төгрөгийг тэнцүү хуваан тус бүрээс 8.071.376 төгрөгийг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгчийн нэхэмжпэлийг хангаж, хохирлын үнэлгээ гаргуулсаны төлбөр 3.000.000 төгрөгийг *******, *******, *******, ******* нараас тэнцүү хуваан тус бүрээс 750.000 төгрөгийг гаргуулж Баянхонгор айгийн Их богдын байгалын цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд олгож, *******, *******, *******, ******* нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, *******, *******, ******* нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Ялтан ******* давж заалдах гомдолдоо: Би 2013 онд Баянлиг сумаас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон юм. Тус сумын 3 дугаар багийн иргэд надад удаа дараа хүсэлт гаргаж, “” гэх газарт алтны нинжанууд тасралтгүй алт олборлохын хажуугаар ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулан, мал хулгайлж нядлах, эзэнгүй айл ухах, нутгийн иргэдийг болон байгаль хамгаалагчдыг айлгах, зодох зэрэг гэмт хэрэг удаа дараа гарч байгааг уламжлан Аймгийн иргэдийн төлөөлөгчийн үүргээ биелүүлж, яаралтай арга хэмжээ авахыг шаардсан билээ. Үүний дагуу би Баянхонгор аймгийн засаг дарга, Улсын тусгай хамгаалалттай газрын дарга, аймгийн Цагдаагийн газар, Баянлиг сумын Засаг дарга нартай зөвшилцсөний дагуу хамгаалалт ажиллуулахаар шийдвэрлэсэн юм. Намайг хамгаалалт тавихаас өмнө Улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас хамгаалж байсан боловч хамгаалагч нар нь алт олборлогч нартай хуйвалдан 30-40 метр нүх ухуулсан байсан юм. Намайг хамгаалалт ажиллуулах хугацаанд байдал тайван, ард иргэдийн талархлыг хүлээж байсан боловч урьд нь тэндээс хууль бусаар алт олборлож байсан хүмүүс надад өширхөж байнга янз бүрээр цуурхал тараах, миний нэр төрийг гутаахыг оролдож байсан юм. Гэвч юм хийх гэсэн хүнийг доош нь дарж байдаг хүмүүсийн үгийг тоохгүй явсаар байсан боловч эцэст нь хүмүүст гүтгүүлж, Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2-т зааснаар шийтгүүлж, ял эдэлж байна.

Намайг гүтгэж байгаа энэ 3 хүнийг би урьд нь танихгүй, зүс үзээгүй, утсаар яриагүй, шүүх цагдааг би аргалъя, миний нэрийг битгий гаргаарай гэж хэлээгүй гэдгээ удаа дараагийн байцаалт, шүүхэд хэлсээр байтал надад ял өглөө. Би ингэж ял шийтгэл авна гэж бодоогүй үнэн зөвөөр шүүх байх гэж бодож явлаа. Хэрэв би 3 уут чулуу аваад ир гэж хэлсэн бол хэнд хэлсэн, цаанаас хэн ачуулсан, *******тойгоо хэзээ утсаар ярьж юу гэж хэлсэн зэрэг мөн эд нар хүний юм хураалгасан бол эзэнд нь мэдэгдэх ёстой, эс бол би эндээс чулуугаа асууж, нэхэж ярих ёстой байсан байхаа. Шүүх хурал дээр ******* нь би *******гээс хоёр хуваавал хохирол хүрэхгүй гээд хэрэг хэрэгсэхгүй болдог, чи хэлээдэх гэснээ нотлон хэлсэн.

Мөн нь уг гурван уут чулууг хамгаалагч ******* ачуулсан гэж хэлээд байхад үүнийг үл тоон үзэж, намайг хэлсээр шийтгэлээ, хамгаалалтын алба надад хамаагүй, би мөнгө л төлдөг, надад үндэслэлгүй тулгаж өгсөн ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Ялтан *******н өмгөөлөгч Д.Мэндээ давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 74 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч *******г Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоогдоогүй байхад хуулийг зөрчиж *******гийн мэдүүлэгт үндэслэн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Гэтэл *******гийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан олон нотлох баримтаар үгүйсэгдэж, нотлогдоогүй байхад анхан шатны шүүх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэлгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасан зарчимууд биелэлээ олсонгүй гэж үзэж байна. Хавтаст хэрэгт уг мэдүүлгийг доорхи байдлаар шалгасан байдаг.

Гэрчээр Уугий буюу ийг 4 удаа гэрчээр байцаахдаа “******* өөрөөс чинь 3-н шуудай чулуу авсан уу, авсан бол тэр 3-н шуудай чулуу юун учиртай, хэнийх байсан“ талаар асууж тодруулаагүй байгаа нь хэргийн эх сурвалж болох гол асуудлыг шалгаж тогтоогоогүй байна.

Гурван шуудай чулууг *******гийн чулуу мөн эсхийг шалгаж тогтоох боломжтой боловч энэ талаар хэрэгт шалгаагүй, ******* нь тухайн газар нутагт, хэрэг гарсан цаг хугацаанд байсан эсэх, шуудайтай чулууг олборлох боломжтой эсэх, болон бусад нөхцөл байдлын талаар шалгагдаагүй байна.

Шүүгдэгч М. ******* нь би “...г огт танихгүй , уулзаж байгаагүй, 2016 оны 10 дугаар сард надтай утсаар ярьсан...“ гэх мэдүүлгийн дагуу шалгасан байна. *******гийн 99276578 утасны 2015 оны 10 дугаар сарын биллийг шалгахад *******гийн 99087978 гар утастай ямар нэгэн холболт байхгүй, Түвшинжаргалын 99093697 утасны 2015 оны 10 дугаар сарын биллийг шалгахад *******гийн 99087978 гар утастай ямар нэгэн холболт байхгүй байгаа нь утсаар М тэй ярьсан гэх нь нотлогдохгүй байна гэж үзэж байна.

Шүүх хурлын хэлэлцүүлгийн үед 3. мэдүүлэхдээ “...гурван шуудай чулууг харуул Ж.******* гэрийн хажуугаас ачуулсан, юун учиртай чулуу болохыг мэдээгүй...” гэжээ. Хавтаст хэрэгт харуул Ж.******* гэрчээр өгсөн байцаалтандаа “...гурван шуудай чулуу ачсан эсэхийг хараагүй..., ....Ж.******* нь надаас нүүрс авчираад өгчих гэж хэлээд өгөөч гэж гуйгаад байсан...” гэж мэдүүлснээс үзэхэд гэрчийн мэдүүлгээр *******гийн гэх чулуу ачигдаагүй болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хурлын хэлэлцүүлгийн үед М.Энх-ирээдүй нь“...2016 оны намар *******, *******, 3. нартай прокурорын гадаа уулзсан, түүнээс өмнө цагдаа дээр байцаагдах үед анх нүүр учирсан, ингэж уулзахад ******* нь 3 шуудай чулууг минийх гэж хэлээд өгөөч, тэгвэл эрүүгийн хэргийн хохирол хүрэхгүй юм байна хэрэг хэрэгсэхгүй болох юм байна, энэ талаар манай өмгөөлөгч хэлсэн гэхэд, би яахаараа ингэж хэлэх ёстой юм гэхэд тэгвэл чиний урьд өмнөх явдлыг чинь сөхнө шүү гэж сүрдүүлсэн...” би *******гийн өмгөөлөгч Л.Батбаяр ахаас энэ ******* гэх хүн ингэж ярилаа, ямар учиртай юм гэхэд би ингэж хэл тэгж хэл гэж хэлэхгүй, та нар өөрсдөө учраа ол гэсэн гэж мэдүүлсэн юм.

******* нь шүүх хурлын хэлэлцүүлгийн үед “...би *******д прокурорын гадаа уулзахдаа гурван шуудай чулуу нь хамааралгүй болвол, хохирол эрүүгийн хэргийн хэмжээнд хүрэхгүй учраас, хэрэг хэрэгсэхгүй болно гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн. Эдгээр байдал нь гурван шуудай чулууг өөр хүнийх болгон, хохирлын хэмжээ хүргэхгүй зорилгоор *******г зохиомлоор хэрэгт татах зорилгоор мэдүүлсэн гэж үзэж байна.

2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Ж.******* нар нь зургаан шуудай чулуу ачиж яваад Баянлиг сумын нутаг дэвсгэрт цагдаагийн байгууллагын ажилтанд саатуулагдсан байдаг. Гэтэл М.Энх-ирээдүй нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тусгай хамгаалалтын газар очиход нүх онгойсон, харуулууд тэр газар байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон нь ******* ачсан чулуу илрэх үед хэрэг болсон газраас 200 км зайтай Баянхонгор аймгийн төвд байсан байна. Энэ байдал нь хэрэгт холбогдолгүй болохыг нотолсон гэж үзэж байна.

Их богдын тусгай хамгаалалтын газрын алтны баяжмалтай нүхийг М.Энх- Ирээдүй тус сумаас аймгийн иргэдийн хуралд сонгогдсон төлөөлөгчийн хувьд болон нутгийн ард олны хүсэлтийг харгалзан хамгаалтанд авсанаар, хууль бус аргаар алт олборлох хүсэлттэй хүмүүсийн хэл бай болж, эдгээр хүмүүсээс *******гийн нэр хүндийг унагах зорилготой, худал цуурхал, гүтгэлэг маш ихээр явагдаж байсныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Уг тусгай хамгаалалтын газрын хамгаалалтыг Баянлиг сумын засаг дарга, Их богдын тусгай хамгаалалттай газрын захиргаа хийх зардал мөнгөгүй байсан, мөн эдгээр байгууллагын удирдлагууд мөнгө байхгүй учраас мөнгөтэй хүнээр М.Энх- Ирээдүйгээр хийлгэх талаар тохиролцож байсан талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Уг газрын хамгаалалтыг ******* нь хамгаалалтын хувийн албатай гэрээ хийж, ажил үйлчилгээний хөлсөнд 3.600.000 төгрөг шилжүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдсон байна. Иймээс *******гийн өөрийнх нь хувийн хамгаалалт гэж үзэх, ******* хамгаалалтын албатай ямар нэгэн хувийн харьцаа тогтоох боломжгүй бөгөөд энэ талаар нотлосон нотолгоо хавтаст хэрэгт авагдаагүй юм.

Эдгээр нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд ******* нь гэмт хэрэг үйлдсэн эсэх нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх ялласан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах шүүхээс хэрэгт зайлшгүй хийх мөрдөн байцаалтын ажиллагааг хийлгэхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарын гаргасан давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: *******, *******, *******, ******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид үлэмж хэмжээний буюу 10.761.834 төгрөг, 72 мөнгөний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь иргэний нэхэмжлэгч , гэрч , , , Х.Ванчинсүрэн, С.Хүрэлчулуун, Б.Алтанхүү, , Ж.*******, , Э.Бямбаням нарын мэдүүлэг, Байгаль орчны зөвлөх ХХК-ний шинжээчийн дүгнэлт, Геологийн төв лабораторийн шинжээчийн дүгнэлт, яллагдагч *******, ******* нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Алтансүхийн илтгэх хуудас, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, хүдэр боловсруулах үйлдвэрт алтны баяжмалыг ялган авсан тухай тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдоно.

*******гээс намайг үндэслэлгүйгээр хилсээр ял шийтгэсэнд гомдолтой байна, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж, өмгөөлөгч Д.Мэндээгээс ******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх ялласан нь буруу бөгөөд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгуулах саналтай байна гэв.

ХЯНАВАЛ:

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******, *******, *******, ******* нарыг урьдчилан үгсэн тохиролцож 2015 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянлиг сумын 3 дугаар багийн нутаг “” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид үлэмж хэмжээний буюу 10.761.834 төгрөг 72 мөнгөний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн тэдгээрт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэнийг анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч /хх-ийн 1-р хавтас 46-47-р тал/-гийн мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч /хх-ийн 1-р хавтас 48-р тал/, /хх-ийн 1-р хавтас 51-52-р тал/, /хх-ийн 1-р хавтас 55-56-р тал/, /хх-ийн 2-р хавтас 159-160, 192-193-р тал/, /хх-ийн 2-р хавтас 195-р тал/ нарын мэдүүлэг, Байгаль орчны зөвлөх ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 95-101-р тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч *******аас чулуу хураан авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 26-р тал/, уг чулуунаас баяжмалыг ялгуулан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 1-р хавтас 28-33-р тал/, Баянхонгор аймгийн Баянлиг сумын “” гэх газар нь тусгай хамгаалалттай газарт хамаарагддаг эсэх талаарх эрх бүхий байгууллагын шийдвэр, албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэн шүүгдэгч тус бүрийг 3 сар 1 хоног баривчлах ял шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үнэлж, дүгнэн үзэхэд шүүгдэгч нарыг урьдчилан үгсэн тохиролцож, улсын тусгай хамгаалалттай газраас ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн болох талаар нотлох баримт хангалттай авагдаагүй, энэ талаар хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан боловч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан гэрч нарын мэдүүлгүүд хоорондоо эрс зөрүүтэй байх тул шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв. Учир нь:

Прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан “урьдчилан үгсэн тохиролцсон” гэдэг нь тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн бүх гэрч нарын хэн алиных нь мэдүүлгээр тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь тухайн хэрэг учрал болсон гэх газарт хамгаалагчаар ажиллаж байсан Ж.*******гийн хүсэлтийн дагуу нүүрс болон хүнсний зүйл хүргэж өгсөн, *******, ******* нар утсаар тухайн хэрэг учрал болсон гэх үед болон түүнээс өмнө холбогдож байсан талаар хэрэгт авагдсан утасны лавлагаануудад тусгагдаагүй, шүүгдэгч нарын хэн аль нь бие биенээ өмнө нь таньдаггүй байсан талаар баримт хэрэгт хангалттай авагдсан байхад тэдгээрийг урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзэх боломжгүй юм.

Мөн яллах дүгнэлтэд тусгагдсан “ашигт малтмалыг олборлох” гэдэг нь газрын хэвлийд нэвтрэн малталт хийж, ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахыг хэлэх бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон гэрч “...*******ын ******* гэх хүн ашигт малтмал олборлосон эсэхийг мэдэхгүй байна, дарга, сургуулийн захирал бид гуравыг очиход хүмүүсийн ухаад байгаа гэх нүх нь онгорхой, нүх рүү орсон цахилгааны хар өнгөтэй утас, гэрийн зүүн талд гадаа мотор харагдаж байсан, гэхдээ нүхний гадаа хүмүүс ажиллаж харагдаагүй...” /хх-ийн 1-р хавтас 48-р тал/, “...*******ын ******* гэх хүнийг ашигт малтмал олборлосон эсэхийг мэдэхгүй байна..., ...биднийг очиход нүх онгорхой байсан, гэрийн зүүн талд нүүрс буулгасан, нүүрсний зүүн талд онгорхой нүх байсан ба нүхний аман дээр банз мод тавьсан, нүх рүү утас оруулсан байгаа харагдсан, биднийг очиход нүхэн дээр хүмүүс байгаагүй..., ...биднийг очиход хүмүүс хууль бусаар, гар аргаар ашигт малтмал олборлоогүй байсан, ирэхээс өмнө олборлож байсан эсэхийг мэдэхгүй...” /хх-ийн 1-р хавтас 51-52-р тал/, “..*******ын ******* гэх хүнийг ашигт малтмал олборлосон эсэхийг мэдэхгүй байна..., ...биднийг очиход тухайн нүх нь онгорхой байсан, яг ашигт малтмал олборлож байсан эсэхийг мэдээгүй...” /хх-ийн 1-р хавтас 55-56-р тал/, /хх-ийн 2-р хавтас 159-160-р тал/, /хх-ийн 2-р хавтас 195-р тал/ нарын мэдүүлгүүд, Байгаль Орчны Зөвлөн ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №8 тоот “...тухайн талбай нь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл байхгүй, улсын тусгай хамгаалалттай газарт олборлолт явуулж болохгүй бөгөөд урьд өмнө гар аргаар алт олборлогчид эвдэж сүйтгэсэн байсан газар байсан байна...” /хх-ийн 1-р хавтас 95-101-р тал/ гэх шинжээчийн дүгнэлтүүдээр шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг газрын хэвлийд нэвтэрч ашигт малтмал олборлосон гэдэг нь хангалттай тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл *******, *******, ******* нарын сэжигтэн, яллагдагчаар болон шүүгдэгчээр анхан, давж заалдах шатны шүүхэд “...цагаан судалтай чулууг гараар түүж савласан...” талаараа удаа дараа тогтвортой мэдүүлсэнийг дээр дурдсанчлан газрын хэвлийд нэвтэрч олборлон үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй юм.

*******ын жолоодож явсан 02-66 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хураан авсан 374 тоот лацтай 6 шуудай, жижиг тал ууттай мөн 374 лацтай 1 шуудай буюу нийт 7 шуудай /хх-ийн 1-р хавтас 26-р тал/ чулууны аль нь *******гийнх болон аль нь *******, ******* ******* нарынх болохыг тогтоогоогүй, эдгээрийн хэн алиных нь шуудайтай чулуунаас хичнээн грамм алт гарсан эсэхийг нарийн сайн тогтоож чадаагүй атлаа нийт хохирлыг нэгтгэн тооцсон,

Мөн шүүгдэгч *******г шүүгдэгч *******, ******* нарын аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 2-р хавтас 79-80-р тал/, шүүгдэгч *******, *******, *******, гэрч /хх-ийн 2-р хавтас 195-р тал/ нарын өмнөх мэдүүлгүүдээ эрс үгүйсгэсэн, уг мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй мэдүүлгүүдийг үндэслэн 2002 оны Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар яллаж, ял шийтгэл оногдуулсан, болон дээр дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч нарыг уг гэмт хэргийг үйлдсэн эсэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан хэргийг шүүгдэгч нарт ашигтайгаар шийдвэрлэж, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх *******, *******, *******, ******* нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж үзэж тэдгээрийг цагаатгасан тул урьд нь *******, *******, *******, ******* нарт 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Давж заалдах шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатган шийдвэрлэсэн тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 грамм алтыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, бусад эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон мөрдөн байцаагчийн тогтоолуудаар битүүмжлэгдсэн эд хөрөнгүүдийг битүүмжлэлээс нь чөлөөлж хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгож, иргэний нэхэмжлэгч байгуулагын нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг хэлэлцээгүй орхигдуулсан бөгөөд иргэний нэхэмжлэгч нь энэ талаар дахин иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.2, -т

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тэднийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар *******, *******, *******, ******* нарт анхан шатны шүүхээс хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож тэднийг сулласугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 грамм алтыг хэрэгцээний дагуу зохих байгууллага буюу төрийн өмчлөлд шилжүүлэн улсын орлого болгож, мөн хуулийн 21.5 дугаар зүйлийн 2-т зааснаар AK ANKE маркийн улаан өнгийн чанар байдал сайн мотор 1 ширхэг, цайвар ногоон өнгөтэй чанар байдал хуучин мулдок 1 ширхэг зэргийг хууль ёсны эзэмшигч нарт нь буцаан олгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тус хэрэгт битүүмжлэгдсэн *******ын дундын өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун өлөнтийн 108 тоотод байрлах 554 м2 бүхий Y-1307004893 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаар бүхий байрыг битүүмжилсэн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн,

*******гийн дундын өмчлөлийн Улаанбаатар хот, Сонгинхайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, 11 дүгээр байрны 134 тоотод байрлах Y-2201006891 тоот үл хөдлөх эд хөрөнгийн дугаартай 2 өрөө байрыг битүүмжилсэн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн,

*******гийн эзэмшлийн 2 хаалгатай хөргөгч, 55 инчийн телевизорыг битүүмжилсэн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн,

*******ын унаж явсан 02-66 СЭҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн,

*******гийн унаж явсан 55-58 НАА улсын дугаартай Лексүс 470 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2-ийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч байгууллага буюу Их Богдын Байгалийн Цогцолборт газрын хамгаалалтын захиргааны нэхэмжилсэн 3.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар иргэний нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                  ШҮҮГЧИД В.ЦЭЦЭНБИЛЭГ

                       Н.ЭНХМАА