| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/01732/И |
| Дугаар | 5541 |
| Огноо | 2016-10-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 5541
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Шаамар сум, 3 дугаар баг, Дулаанхаан, Хар усан тохой гудамж 2-4-61 тоотод оршин суух, эмэгтэй, РД-МД62040362, Харчин овогт Нямаагийн Наранчимэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Улаанбаатар Азза ХК-ийн хашаанд байрлах, РД-5645913, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдох,
Төлбөр хураах цэгийн ахлагчийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Наранчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Үүрийнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Наранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Наранчимэг нь 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс Дулаанхаан төлбөр хураах цэгийн ахлагчаар ажилласан. 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэнэт үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал танилцуулан ажлыг нь хүлээн авсан. Тухайн өдөр бямба гариг байсан. Ажлаас чөлөөлөх тухай Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн 26 тоот тушаалыг доорх үндэслэлээр эс зөвшөөрч, хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Н.Наранчимэг би хариуцсан ажилдаа идэвхи санаачлагагүй хандсан зүйлгүй. Ажил авснаасаа хойш сар бүрийн төлөвлөгөөг жилийн эцсийн байдлаар 130 хувиар давуулан биелүүлсэн. Ажлын байрны тохижилтийг өөрийн хөрөнгөөр хийсэн. 1,005,200 төгрөг зарцуулсан. Цэгийн ажилтнуудыг удирдлагаар хангаж ажилласан. 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн үүргийн тайланг 2015 оны 12 дугаар сарын 09-ны өдөр бичсэн боловч аваагүй тул 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр өгсөн. Ажлаас үндэслэлгүйгээр халсан тул уг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Н.Наранчимэгийн нэхэмжлэлтэй “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын хариуцагчтай хөдөлмөрийн маргаанд талууд эвлэрч, хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь нэхэмжлэгч Н.Наранчимэгийг төлбөр хураах цэгийн ахлагчийн ажлаас үндэслэлгүйгээр халснаа хүлээн зөвшөөрч, Н.Наранчимэгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөр хураах цэгийн ахлагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт үндсэн цалин болох 450,000 төгрөгөөр тооцон нөхөн бичилт хийхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Н.Наранчимэг нь ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинд нийт 4,050,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, талууд эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Наранчимэг нь хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдуулан Төлбөр хураах цэгийн ахлагчийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, уг ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь нэхэмжлэгч Н.Наранчимэгийг төлбөр хураах цэгийн ахлагчийн ажлаас үндэслэлгүйгээр халснаа хүлээн зөвшөөрч, Н.Наранчимэгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөр хураах цэгийн ахлагчийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нөхөн бичилтийг үндсэн цалин болох 450,000 төгрөгөөр тооцон хийхийг хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэгч Н.Наранчимэг нь ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинд нийт 4,050,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, талууд эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Н.Наранчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-т холбогдох хөдөлмөрийн маргаанд талууд эвлэрч, хариуцагч “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь нэхэмжлэгч Н.Наранчимэгийг төлбөр хураах цэгийн ахлагчийн ажлаас үндэслэлгүйгээр халснаа хүлээн зөвшөөрч, Н.Наранчимэгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлбөр хураах цэгийн ахлагчийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нөхөн бичилтийг үндсэн цалин болох 450,000 төгрөгөөр тооцон хийхийг хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэгч Н.Наранчимэг нь ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны цалинд нийт 4,050,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА