Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 5567

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 49-58 тоотод оршин суух, Лхамжав овогт Шагдарсүрэнгийн Түвшинбаатар /РД:ТК82060479/-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 35-54 тоотод оршин суух, Их гэр овогт Ласрангийн Баярбат /РД:ХГ79031173/, 

            Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, Төлөвлөгөөний комиссын 30-20 тоотод оршин суух, Их тугчин овогт Дашхүүгийн Эрдэнэчимэг /РД:ДД80050906/ нарт холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар  сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянаад.  

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ш.Түвшинбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ш.Түвшинбаатар миний бие хариуцагч Д.Эрдэнэчимэгт 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 10 хоногийн хугацаатай 20,000,000 төгрөгийг зээлдүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр эргэн төлөх нөхцөлтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Миний бие тус гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг түүний охин Ж.Ариунтунгалагийн дансанд шилжүүлсэн. Гэвч хариуцагч Д.Эрдэнэчимэг нь тухайн мөнгийг Л.Баярбат надаас авсан тул Л.Баярбат төлөх нь зүйтэй гэж тайлбарласан. Үүний дагуу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Л.Баярбаттай уулзахад 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлнө гэж өөрийн гараар тодорхойлолт бичиж өгсөн бөгөөд тухайн тодорхойлолтыг үндэслэн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Л.Баярбаттай дахин зээлийн гэрээ хийж баталгаажуулсан. Гэвч Д.Эрдэнэчимэг, Л.Баярбат нар нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ бодитоор биелүүлэхгүй нэхэмжлэгч намайг хохироож байна. Иймд хариуцагч Д.Эрдэнэчимэг, Л.Баярбат нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 20,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.       

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Ш.Түвшинбаатар нь хариуцагч Л.Баярбат, Д.Эрдэнэчимэг нараас 20,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Д.Эрдэнэчимэгээс болон 3,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 17,000,000 төгрөгийг хариуцагч Л.Баярбат төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Түвшинбаатар нь хариуцагч Л.Баярбат, Д.Эрдэнэчимэг нарт холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Ш.Түвшинбаатар нь хариуцагч Л.Баярбат, Д.Эрдэнэчимэг нараас 20,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Д.Эрдэнэчимэгээс болон 3,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 17,000,000 төгрөгийг хариуцагч Л.Баярбат төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Ш.Түвшинбаатар нь хариуцагч Л.Баярбат, Д.Эрдэнэчимэг нараас 20,000,000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Д.Эрдэнэчимэгээс болон 3,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 17,000,000 төгрөгийг хариуцагч Л.Баярбат төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Баярбатаас улсын тэмдэгтийн хураамжид 128,950 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 128,950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ш.Түвшинбаатарт олгосугай.

4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА