| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 183/2016/00544/И |
| Дугаар | 5569 |
| Огноо | 2016-11-01 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 5569
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгын 18 дугаар гудамжны 840 тоотод оршин суух, 1976 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, Луг овогт Гомбосүрэнгийн Гантулга /РД:ГО76112876/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 22а байрны 140 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Түнжин овогт Санжаасүрэнгийн Чинбат /РД: НЮ79011779/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 10.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лянхуацэцэг, хариуцагч С.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Гантулга би С.Чинбаттай харилцан тохиролцож 2015 оны 5 сарын 26-ны өдөр 6,000,0000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлж зээлийн гэрээг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл зээлдэгч С.Чинбат нь зээлийн гэрээний үүргээ зөрчин гэрээний хугацаанд зээлийн үндсэн төлбөр болон зээлийн гэрээний 2.4-т заасан хүүнээс өнөөдрийг хүртэл ямар ч төлөлт хийхгүй зээлдүүлэгч намайг хохироож байна. Утсаар ярьж холбогдохоор мөнгө олж өгнө удаахгүй гэдэг боловч өнөөдрийг хүрлээ. Мөн зээлийн гэрээний 2.7-д заасан алдангийг төлүүлэхээр шаардах эрхтэй байна. Иймд Иргэний хуулийн 281, 282, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу үндсэн зээл 6,000,000 төгрөг, хүү 1,800,000 төгрөг, алданги 3,000,000 төгрөг нийт 10,800,000 төгрөгийг С.Чинбатаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Г.Гантулга 10,800,000 нэхэмжилсэнээс 3,800,000 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч С.Чинбатат төлөхийг хүлээн зөвшөөрч, 3,500,000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны дотор, 3,500,000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Гантулга нь хариуцагч С.Чинбатад холбогдуулан 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Г.Гантулга 10,800,000 нэхэмжилснээс 3,800,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч С.Чинбат төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Г.Гантулга 10,800,000 нэхэмжилснээс 3,800,000 төгрөгийг нэхэмжилэхээс татгалзаж, үлдэх 7,000,000 төгрөгийг хариуцагч С.Чинбат төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор 3,500,000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 187,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжид 63,475 төгрөг, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 63,475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Гантулгад олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА