Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 5590

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 25-9 тоотод оршин суух, Боржигон овогт Чойбудраагийн Буяннэмэх /РД:НМ61101107/-ийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Буяннэмэх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ  нь:

            Хүсэлт гаргагч Ч.Буяннэмэх шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Буяннэмэх миний бие 1980 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Төв аймгийн Баян-Чандмань сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнд оёдолчиноор ажиллаж байсан хугацааны баримтууд үйлдвэр шатсаны улмаас байхгүй болсон байна. Төв аймгийн Архивт миний бичиг баримт байхгүй учир 1980 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад 

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Буяннэмэх нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.

            Хүсэлт гаргагчийн ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч Ч.Буяннэмэхд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Баян-Чандмань сумын Нийтийн аж ахуй үйлчилгээнээс олгосон хөдөлмөрийн дэвтэрт 1980 оны 01 дүгээр сараас 01-ний өдөр Төв аймгийн Баян-Чандмань сумын Жаргалант сангийн аж ахуйн ахуйн үйлчилгээний салбарт оёдолчиноор авч ажиллуулж байгаад 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр “Жаргалантын салбарыг ахуйн үйлчилгээний төв болсонтой холбогдуулан чөлөөлөв” гэж бичигджээ.

Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн дээрх байдал нь  хамт ажиллаж байсан гэх С.Яргуйцэцэг, Ч.Марина нарын тодорхойлолт, тэднийг гэрчээр асуусан тэмдэглэл болон  хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар, баярын бичиг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Иймд  хүсэлт гаргагч Ч.Буяннэмэхийн  1980 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Баян-Чандмань сумын Жаргалант сангийн аж ахуйн ахуйн үйлчилгээнд оёдолчиноор ажиллаж байсан болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангах  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116,118 дүгээр зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон    

                                                                                                                         ТОГТООХ нь:                                                                  

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар  хүсэлт гаргагч Ч.Буяннэмэх нь  1980 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Баян-Чандмань сумын Жаргалант сангийн аж ахуйн ахуйн үйлчилгээнд оёдолчиноор ажиллаж байсныг тогтоосугай.

             2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

                   ДАРГАЛАГЧ                                 Х.ЭНХЗАЯА