| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0103/Э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа
Шүүгдэгч: Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лхагва овогт Баянжаргалын Аад холбогдох 1929002240101 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг Уурхайчин хороолол 8-347 тоотод иргэн Н.Оюунбаттай маргалдан зодолдож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 07-ны орой архи уусны улмаас маргалдсан. Улмаар Н.Оюунбатын биед гэмтэл учруулсан, хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэв.
Гэрч Б.Батсүрэнгийн өгсөн: “Манай нөхөр Оюунбат Аийн гэрээс ирэхэд нүүрэндээ цохиулчихсан нуруу, өвдөг нь шалбарсан байсан. Оюунбатыг эмчид үзүүлэхэд эрүү нь хугарсан, шүд нь унасан, шанаа хэсэг нь шалбарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/
Гэрч Г.Баярмөнхийн өгсөн: “Манай хүүхдүүд “гадаа аав зодолдоод байна” гэж хэлэхээр нь би гэрээс харсан чинь А, Оюунбат хоёр хоорондоо зууралдаад бие биенээ унагаагаад байхаар нь би Энхээтэй нийлээд салгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/
Гэрч С.Энхбаатарын өгсөн: “...А Оюунбатын шанаа, нүүр хэсэгт нь гараа атгаж байгаад олон удаа цохисон. Оюунбатын эрүү нь гэмтэж, нүд нь хөхөрч, шүд нь унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/
Н.Оюунбатын гэрчээр өгсөн: “...А намайг өөрийнхөө хашаан доторх гражиндаа миний зүүн шанааруу гараа атгаж байгаад хоёроос гурван удаа цохисон. Миний эрүү хугарч, шүд унасан” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/
Б.Аийн гэрчээр өгсөн: “...Би Оюунбатыг “ахад хов зөөлөө” гэж л маргалдсан. Би архи уугаад тасарчихсан байсан болохоор тэр үед юу болсныг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/
Н.Оюунбатын хохирогчоор өгсөн: “А намайг хүнд хов зөөсөн гэснээс болж маргалдаж эхэлсэн. Миний эрүү хугарсан. Одоо зовиурлаж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/
Б.Аийн яллагдагчаар өгсөн: “Оюунбат манай ахтай найз. Ахад хов зөөснөөс болж маргалдсан. Би гараа атгаж байгаад Оюунбатыг нэг удаа цохисон. Эрүү хэсэгт нь гэмтэл учруулсан, эрүү нь цуурсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №473 дугаартай шинжээчийн
Шүүгдэгч Б.Аийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Б.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/,
Шүүгдэгч Б.Аийн сийрст багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мэргэшсэн жолоочийнлавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 47-52-р хуудас/,
Шүүгдэгч Б.Аийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, мэргэжлийн боловсролын үнэмлэх /хх-ийн 53-56-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Б.А нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст баг Уурхайчин хороолол 8-347 тоотод иргэн Н.Оюунбаттай маргалдан зодолдож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: гэрч Б.Батсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/, гэрч Г.Баярмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-10-р хуудас/, гэрч С.Энхбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, Н.Оюунбатын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, Б.Аийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/, Н.Оюунбатын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, Б.Аийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №473 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.
Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Оюунбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь Б.Ааас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал гэсэн тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөрт 1 642 714 төгрөгийг төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Аад урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лхагва овогт Баянжаргалын Аийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аад оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид хохирол төлбөрт 1 642 714 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Аад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА