Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгч: Ц.Б, Б.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархан овогт Цоодолын Б, Боржигон овогт Буянхишигийн Б нарт холбогдох 1929002630114 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Шим бөөний төвийн баруун талд “таксины зогсоол”-ын асуудлаас маргалдан зодолдож, харилцан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн замын  90 дэх км дээр засварын кемп дээр байсан. Урьд өдөр нь бид нар архи уусан байсан. Маргааш нь үлдэгдэл архиа ууж байсан. Тэгсэн Нямсүрэн сэлбэгээ аваад ирчихлээ гэсэн. Тэгээд цилкон цавуу байхгүй байна гээд бид 2 гэрт маргалдсан. Гэрээс гараад гадаа маргалдаж байгаад Нямсүрэн машин руугаа орсон. Тэгэхээр нь Ганбат бид 2 уулны энгэр рүү зугтсан. Даваажавыг мартаад зугтсан байсан. Даваажав айл руу мах хөргөгчид хийх гээд явсан байсан юм. Эргээд ирсэн чинь Даваажав Нямсүрэн 2 контейнерт маргалдаж байсан. Тэгээд Нямсүрэн рүү алх шидээд нуруунд гэмтэл учруулсан. Даваажав, Нямсүрэн 2-ыг салгах гээд Ганбат дундуур нь ороод салгах гэсэн чинь хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би араа төмрөөр гар руу нь цохиж гэмтээсэн. Тэгээд Ганбатыг аваад Цогтцэций сумын эмнэлэг рүү явсан. Би хүн гэмтээсэн буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: “... 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Таван толгой” ХХК-аас  81 дэх км дээр машин эвдрээд явсаар байгаад 90 дэх км дээр ирсэн. Тэгсэн кропны араа чинь болохоо байсан байна гээд сэлбэгээ аваад ир гэсэн. Тэгээд би сэлбэгээ аваад ирсэн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны орой Тулга, Ганбат нар нь архи уусан байсан. Маргааш нь хүрээд ирсэн бас архи уучихсан байсан. Тэгээд машинаа янзлахаар болсон чинь цилкон цавуу авчраагүй байна гэсэн. Би цилкон цавуу авчирсан байсан юм. Байхгүй бол дахиад аваад ирье гээд түүнээс болж маргалдсан. Даваажавтай контейнер дотор кропоо янзлах юм уу гээд хоорондоо муудалцаад байж байсан чинь Ганбат, Тулга нар орж ирсэн.  Тэгээд над руу төмөр араа шидсэн. Би хутга барьж айлгая гэж бодож байсан чинь хутгалчихсан байсан... ” гэв.

Гэрч Ө.Чойсүрэнгийн өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 11 цагийн үед “Шим” бөөний төвийн баруун талын таксины зогсоол дээр ирэхэд цагаан машины жолооч суудал дээрээ Б гэх хүнтэй заамдалцаад сууж байсан. Намайг очоод салгах гэсэн боловч салахгүй байсан... Б гэх жолоочийн зүүн нүдний доод хэсгээс нь цус гарсан, цусаа арчаад зогсож байсан...”гэх мэдүүлэг /хх-н 17-р хуудас/

Б.Бын хохирогчоор өгсөн: “...Б гэх залуу миний толгой, хүзүү цээжин хэсэгт шалбаралт, зулгаралт үүсгэсэн. Би Б гэх залуугийн зүүн шанаа хэсэгт нь гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Намайг өшиглөхөөр нь би зөрүүлээд өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 22-23-р хуудас/

Ц.Бгийн хохирогчоор өгсөн: “...би Бын нүүрийг 4-5 удаа түлхсэн. Өмсөж явсан пудволкоор нь хоолойг нь зулгалсан. Намайг Б гурван удаа цохисон”гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №525 дугаартай дүгнэлт:

  1. Б.Бын биед баруун, зүүн хацар, хамар уруулын гурвалжин, эрүү, баруун чихний ар төвгөр, хүзүү, цээж, баруун шуунд зулгаралт, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-н 48-р хуудас/

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №524 дугаартай дүгнэлт:

  1. Ц.Бгийн биед хамрын хянга ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд, зовхи, хацарт зулгаралт гэмтэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  3. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-н 60-р хуудас/

Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би Бг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 36-р хуудас/

Ц.Бгийн яллагдагчаар өгсөн: Би Бод учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 43-р хуудас/

 Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар: 

 Шүүгдэгч Б.Б, Ц.Б нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 111-112-р хуудас/,

Шүүгдэгч Ц.Б иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, такси тээврийг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангуулах гэрээ /хх-ийн 65-69, 70-77-р хуудас/,

Шүүгдэгч Б.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, “Мокдо” ХХК-тай хамтран ажиллах жолоочийн анкет, гэрээ /хх-ийн 14, 83-90-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Ц.Б, Б.Б нар нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах “Шим бөөний төвийн баруун талд “таксины зогсоол”-ын асуудлаас маргалдан зодолдож, харилцан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Гэрч Ө.Чойсүрэнгийн өгсөн: “...Б гэх жолоочийн зүүн нүдний доод хэсгээс нь цус гарсан, цусаа арчаад зогсож байсан...”гэх мэдүүлэг /хх-н 17-р хуудас/, Б.Бын хохирогчоор өгсөн: “...Б гэх залуу миний толгой, хүзүү цээжин хэсэгт шалбаралт, зулгаралт үүсгэсэн. Би Б гэх залуугийн зүүн шанаа хэсэгт нь гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. Намайг өшиглөхөөр нь би зөрүүлээд өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-н 22-23-р хуудас/, Ц.Бгийн хохирогчоор өгсөн: “...би Бын нүүрийг 4-5 удаа түлхсэн. Өмсөж явсан пудволкоор нь хоолойг нь зулгалсан. Намайг Б гурван удаа цохисон”гэх мэдүүлэг /хх-н 29-30-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №525 дугаартай дүгнэлт /хх-н 48-р хуудас/, Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн №524 дугаартай /хх-н 60-р хуудас/, Б.Бын яллагдагчаар өгсөн: “...Би Бг цохиж зодсоноо хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 36-р хуудас/, Ц.Бгийн яллагдагчаар өгсөн: Би Бод учирсан гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-н 43-р хуудас/, Б.Б, Ц.Б нарын яллагдагчаар, болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Б.Б, Ц.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч НБ.Б, Ц.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүгдэгч нараас нэхэмжилсэн хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Б, Ц.Б нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Дархан овогт Цоодолын Б, Боржигон овогт Буянхишигийн Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.Б нарыг тус бүр 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б, Ц.Б нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.  

4. Шүүгдэгч Б.Б, Ц.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Б, Ц.Б нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлсэнээс 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Б, Ц.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАТТУЛГА