Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 5671

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плаза, “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 11-68 тоотод оршин суух, Боржигон овогт Хангайн Батхишиг /РД:ЧЕ75073132/-т холбогдох,

166,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Батхишиг нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулан дараа төлбөрт BC 20K үйлчилгээний 91114366 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Х.Батхишиг нь гэрээний үүргээ үл биелүүлэн 91114366 дугаарын 2015 оны 01 дүгээр сарын байдлаар төлбөр 212,225 төгрөгийг төлөөгүй байна. Иймд төлбөрийн үлдэгдэл болох 212,225 төгрөгөөс барьцаа 50,000 төгрөгийг хасаад 162,225 төгрөг, нотариатын зардалд 4,500 төгрөг нийт 166,725 төгрөгийг Х.Батхишигээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Х.Батхишиг нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Скайтел” ХХК-ийн  нэхэмжилсэн 166,725  төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор  бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “Скайтел” ХХК нь хариуцагч Х.Батхишигээс 166,725 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 166,725 төгрөгийг хариуцагч Х.Батхишиг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  5,652 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 2,826 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн нэхэмжилсэн 166,725 төгрөгийг хариуцагч Х.Батхишиг 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,652 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,826 төгрөг, хариуцагч Х.Батхишигээс 2,826 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА