Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 116

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар зүйлчилж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Боржгон овогт Насандэлгэрийн С, Бэржгэн овогт Отгонбаатарын Х нарын хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарыг хүнийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж бүлэглэн алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.11-д зааснаар  өсвөр насны шүүгдэгч Н.Сыг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, өсвөр насны шүүгдэгч О.Хыг 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарт оногдуулсан 14 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж шүүгдэгч нарын биечлэн эдлэх хорих ялыг 7 /долоо/ жилийн хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарт оногдуулсан 7 жилийн хорих ялыг нээлттэй сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

6. Өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарт авсан хувийн баталгаа  гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарын цагдан хоригдсон 90 /ер/-н хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 5 /таван/ сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 9 900 000 /есөн сая есөн зуу/-н мянган төгрөг, Тайвань ирж очсон зардал 3 000 000 /гурван сая/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 249 350 /таван сая хоёр зуун дөчин есөн мянга, гурван зуун тавин/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

  9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч Н.С, О.Х нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар эрээн өнгийн жижиг гар чийдэн, “G-Shock” маркийн бугуйн цаг, цус шороо бүхий 4 хэсэг биет баримт, цогцосны биеийн цагаан мөгөөрсөн хоолойноос илрүүлж хуванцар саванд савалсан шороо, чулуу мэт зүйл, талийгаач Ш.Эрдэнэбатын хумсны хэсгүүд, хэрэг учралын үед талийгаачийн өмсөж явсан саарал цамц хар өнгийн өмд, саарал өнгийн дотоож, өсвөр насны шүүгдэгч Н.Саас хураан авсан Самсунг Эс-9 маркийн гар утас, хар ногоон өнгийн куртик, цагаан өнгийн юүдэнтэй хар саарал өнгийн фудволк, хар саарал өнгийн жинсэн өмд, хар өнгийн хос пүүз, өсвөр насны шүүгдэгч О.Хаас хураан авсан цагаан өнгийн ноосон цамц, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн хос пүүз, О.Хын мэдүүлэг шалгах ажиллагааны явцад хурааж авсан NERO NOBILE гэсэн бичиглэл бүхий шошготой бор өнгийн шилний хэлтэрхийнүүд,  Ханбогд сумын төвд байрлах Шоколад дэлгүүр, Тоглоомын төв, мал эмнэлэг, Нарлаг, Хан булаг дэлгүүр зэрэг газрын телекамерын бичлэгээс хуулбарлаж авсан /бичлэг агуулсан/ 5 ширхэг компакт диск, өсвөр насны шүүгдэгч нараас мэдүүлэг авах ажиллагааны явцыг бэхжүүлсэн 3 ширхэг компакт диск зэргийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч  Н.С, О.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                           Д.БАТТУЛГА

                                    ШҮҮГЧИД                               С.СЭРЖМЯДАГ

                                                                                    Т.ДЭЛГЭРМАА