Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

               Улсын яллагч: В.Төгсбаяр,

               Шүүгдэгч: М.Э /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онход овогт Мөнхжаргалын Эд холбогдох эрүүгийн 1929002720129 дугаартай  хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 Шүүгдэгч М.Э нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт Д.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зүүн нүдэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.

Хохирогч Д.Нарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

Гэрч Б.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11328 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

Яллагдагч М.Эы өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт М.Эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

  Шүүгдэгч М.Э нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг, Цагаан хад гэх газарт Д.Нарангэрэлтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зүүн нүдэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Нарангэрэлийн өгсөн: “...Тэгээд Этай жаахан юм яриад сууж байгаад сууж байгаад би Эд 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр миний гар утас руу залгасан байсан. Тэр үед миний эхнэр болох Баасандулам миний гар утсыг аваад чамтай ярьсан гээд хэлтэл М.Э “чи тэгээд эхнэртэйгээ хардаад байгаа юм уу” гэж хэлээд миний зүүн нүд рүү хөлөөрөө өшиглөөд авсан. Тэгэхээр нь би Эг газарт дарж унагаад дээр нь заамдаад сууж байтал Нараа гэдэг хүний охин нь орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд би өөрийнхөө машин дээр очоод амарсан.”  гэх  мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

- Гэрч Б.Сувд-Эрдэнийн өгсөн: “...Тэгэхээр нь би Алтанбагана гэдэг хүний гэрт яваад ортол Нарангэрэл гэдэг хүн Эы дээр гараад суучихсан заамдаад байж байсан, тэгэхээр нь би Д.Нарангэрэл гэдэг хүний хувцаснаас татаад “та нар яагаад айлд зодолдоод байгаа юм бэ” гэж хэлээд би гэрээс чирээд гаргасан. Тэгээд байж байтал манай ээж орж ирээд наад зодоон нүдээнээ боль“ гэж хэлээд тэгээд ээж бид хоёр гэртээ орсон. Тэгээд Нарангэрэл гэдэг хүн яваад өгсөн” гэх  мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 11328 дугаартай: “...Д.Нарангэрэлийн биед зүүн ухархайн ханын хуучин хугарал, хамар ясны хуучин хугарал, таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”...гэх  дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

- Яллагдагч М.Эы өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-р хуудас/

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

    Хохирогч Д.Нарангэрэлийн “ ...Нийт эмчилгээний мэс засалд орсон импелант солиулсан зардал 2 350 000 төгрөг гаргуулж авсан. Одоо биеийн байдал сайн биш зүүн нүдний ухайрхай өвдөж баруун нүдтэй байнга өвдөж байгаа шүүхийн шийдвэрээр цаашид гарах зардлыг нэхэмжлэхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 68-р хуудас/-ыг үндэслэн шүүгдэгч М.Эыг хохирол төлөх төлбөргүй хохирогч Д.Нарангэрэл нь цаашид гарах зардлыг баримтаар гаргаж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч М.Эы Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон ял нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

  Шүүгдэгч М.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Онход овогт Мөнхжаргалын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эыг 900 /есөн зуун/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900 000 / есөн зуун мянган /-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч М.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА