Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 5709

 

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

          биелүүлснийг баталж, хэргийг

             хэрэгсэхгүй болгох  тухай

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-/9 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 7/Б-40 тоотод оршин суух, Болдхуягын Тэмүүжинд холбогдох

60,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Тэмүүжин нь “Жи Мобайл” ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240,000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20,000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай сар бүр 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан. Б.Тэмүүжин нь одоогийн байдлаар 40,000 төгрөгийн төхөөрөмжийн үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд Б.Тэмүүжингээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 40,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 20,000 төгрөг, нийт 60,000 төгрөгийг гаргууж өгнө үү.      

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагч Б.Тэмүүжин нэхэмжлэлийн шаардлага болох 60,000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжэгч “Жи-Мобайл” ХХК хариуцагч Б.Тэмүүжингээс 60,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Тэмүүжин  нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн 60,000 төгрөгийг “Жи мобайл” ХХК-ийн /5007456131 тоот дансанд 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн болох нь Хаан банкны орлогын мэдүүлэгээр тогтоогдож байна.

 

            Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Тэмүүжинд холбогдох 60,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 2,275 төгрөг, хариуцагч Б.Тэмүүжингээс 2,275 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

 

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА