Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 5729

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 42-48 тоотод оршин суух, Сартуул овогт Ядмаагийн Нанчидмаа /РД:ВЮ87111228/-гийн нэхэмжлэлтэй ,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Гранд плаза цогцолбор “Азифарма” ХХК-д холбогдох

            Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж 1,590,697 төгрөг гаргуулах, эрсдлийн мөнгөн сангийн үлдэгдэл 417,182 төгрөгийг гаргуулах, дутуу олгосон цалинд 234,354 төгрөг гаргуулах, боловсролын диплом, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтрээ эх хувиар нь авах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Булган нар оролцов. 

                                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.Нанчидмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Я.Нанчидмаа нь “Ази Фарма” ХХК-д хүний нөөцийн менежер албан тушаалд 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. Миний бие 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “Ази Фарма” ХХК-ийн удирдлагуудад ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн боловч ажлаас гараад хэрэггүй, гаргахгүй гэж хэлснээр үргэлжлүүлэн ажилласан. Улмаар 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр ээлжийн амралтаа аваад 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр орж ирэхэд Дорждэрэм гэх хүнийг шинээр ажилд авчихсан байсан. Ингээд ажлаа хүлээлгэж өг гээд 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажил хүлээлцсэн. Гэвч 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл боловсролын диплом, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлсөн тушаал өгөөгүй, танилцуулаагүй байна. Миний бие ямар зөрчил гаргаж ажлаас халагдсан шалтгаанаа одоог хүртэл мэдэхгүй, ажлаас халсан үндэслэлийг надад танилцуулаагүй байгаа тул үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна. Миний бие нийгмийн даатгал 3 жил 10 сар буюу нийт 46 сар нийгмийн даатгал төлж ажилласан. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн тушаал, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтрийг ажлаас чөлөөлөгдсөн өдөр ажил олгогч өгөх ёстой боловч өгөөгүйгээс нийгмийн даатгалын сангаас авах ёстой ажилгүйдлийн тэтгэмжийг авах боломжгүй болсон. Нийгмийн даатгалын тухай хуулиар ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас ажилтан нийгмийн даатгалын хохирол бий болвол ажил олгогч хариуцна гэсний дагуу ажилгүйдлийн тэтгэмж болох 1,590,697 төгрөгийг нэхэмжилж байна. Ажил олгогч ажилд орсноос хойш сар бүр цалингаас эрсдлийн сан нэрийдлээр цалингийн 5 хувийг суутган авдаг байсан. Эрсдлийн мөнгөн сангийн журмаар ажлаас гарахад ажилтанд эрсдлийн мөнгөн санг буцаан олгох үүрэг ажил олгогч хүлээдэг. Иймд эрсдлийн мөнгөн сан 417,182 төгрөгийг нэхэмжилж байна. 2016 оны 8 дугаар сарын ажил хүлээлцэх үеийн цалин хөлс 234,354 төгрөгийг ажил олгогч одоо хүртэл олгоогүй байгаа тул дээрх цалин хөлсийг нэхэмжилж байна гэжээ.

Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч “Азифарма” ХХК нь нэхэмжлэгч Я.Нанчидмаагийн  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 2,000,000 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалин хөлс 234,354 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Я.Нанчидмааг урьд эрхэлж байсан ажилд нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу олгосон цалин болох 2,234,354 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид өгөхөөр, нэхэмжлэгч Я.Нанчидмаа нь ажилгүйдлийн тэтгэмж 1,590,697 төгрөг гаргуулах, эрсдлийн мөнгөн сангийн үлдэгдэл 417,182 төгрөгийг гаргуулах, боловсролын диплом, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ эх хувиар нь авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.       

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.Нанчидмаа нь хариуцагч “Азифарма” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулах, ажилгүйдлийн тэтгэмж 1,590,697 төгрөг гаргуулах, эрсдлийн мөнгөн сангийн үлдэгдэл 417,182 төгрөгийг гаргуулах, дутуу олгосон цалинд 234,354 төгрөг гаргуулах, боловсролын диплом, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтрээ эх хувиар нь авах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, хариуцагч “Азифарма” ХХК нь нэхэмжлэгч Я.Нанчидмаагийн  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 2,000,000 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалин хөлс 234,354 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Я.Нанчидмааг урьд эрхэлж байсан ажилд нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу олгосон цалинд нийт 2,234,354 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид өгөхөөр, нэхэмжлэгч Я.Нанчидмаа нь ажилгүйдлийн тэтгэмж 1,590,697 төгрөг гаргуулах, эрсдлийн мөнгөн сангийн үлдэгдэл 417,182 төгрөгийг гаргуулах, боловсролын диплом, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ эх хувиар нь авах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

                                                                                                                            ТОГТООХ нь:                                    

1. Хариуцагч “Азифарма” ХХК нь нэхэмжлэгч Я.Нанчидмаагийн  урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговорт 2,000,000 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалин хөлс 234,354 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч Я.Нанчидмааг урьд эрхэлж байсан ажилд нь 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн ажиллуулж, ажилгүй байсан хугацааны цалин болон дутуу олгосон цалин болох 2,234,354 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид өгөхөөр, нэхэмжлэгч Я.Нанчидмаа нь ажилгүйдлийн тэтгэмж 1,590,697 төгрөг гаргуулах, эрсдлийн мөнгөн сангийн үлдэгдэл 417,182 төгрөгийг гаргуулах, боловсролын диплом, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтрээ эх хувиар нь авах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,830 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Азифарма” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 50,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Нанчидмаад олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА