| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0114/Э |
| Дугаар | 121 |
| Огноо | 2019-11-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Б.Энхмэнд
Шүүгдэгч: Ш.А /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Ширэндэвийн Аөд холбогдох 1929001890089 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг “Таван толгойн” уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын 214 дэх километрт 28-15 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-70” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.5-а, 3.5-в, 3.5-г дэх заалтуудыг зөрчиж явган зорчигч Г.Ононг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Г.Ононгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.А мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 40-49-р хуудаст/,
Г.Ононгийн хохирогчоор өгсөн: “...би 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Өмнөговь аймгийн “Цагаан хад” гэх газарт ачаагаа буулгачхаад төв замаас машинаа чөлөөлж тавьчихаад зам гарч дэлгүүр орох гэж байсан юм. тэгээд машины кабинаа цоожилчхоод эргээд алхтал нүдний үзүүрт цагаан юм гялс гээд явчихсан. Тэгээд нэг сэрэхэд компанийн амрах өрөөнд хэвтэж байсан, яг юу болсныг санахгүй байна. Ухаан алдсан байсан, тэгээд нэг танихгүй эрэгтэй хүн “та машинд мөргүүлчихлээ цагдаа дуудах юм уу яах юм” гэхээр нь би “цагдаа дуудалгүй яахав” гэсэн чинь намайг Ханбогд сумруу авч яваад эмнэлэгт хүргэсэн. Намайг эмнэлэгт хүргэсэн тэр хүн намайг мөргөсөн жолооч байсан. Намайг эмнэлэгт хүргэж хаячихаад яваад өгсөн. Тэр хүн тэрнээс хойш надтай дахиж уулзаагүй. Би ямар машинд хэн гэдэг жолоочид мөргүүлснээ ч мэдээгүй. Тэр жолооч нь манай ах Намжилдоржид нааш явах унааны зардал гэж 200,000 төгрөг өгсөн байсан. Саяхан ээж нь гэж хүн залгаад надад 1,800,000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /хх-н 53-р хуудаст/,
Б.Золбаряын гэрчээр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн үдээс хойш манай компанийн гаалийн үйлчилгээнд явдаг 28-15 ӨМҮ улсын дугаартай авто машинаар Гаалийн ахлах Уртнасан гэдэг хүнтэй хамт “Цагаан хад” дахь гаалийн хяналтын талбайнуудыг шалгах ажлаар явсан. Тэр үед машиныг жолооч Ш.А жолоодоод Уртнасан ахлах жолоочийн хажууд суугаад би арын суудалд суугаад “Оюут сүмбэр” ХХК-ийг шалгачихаад “Цагаан хад”-ны засмал замруу ороод урдаасаа хойшоо чиглэлд явж байхад өөдөөс нэг шланз зөрж өнгөрсөн чинь түүний араас нэг хүн гүйгээд гараад ирсэн. Тэр хүн хойшоо хараад гүйгээд гараад ирсэн. Бид нарыг хараагүй, цаашаа хараад гүйж гарч ирсэн. Машины зүүн урд талын хэсгийг мөргөөд унасан. Бид нарыг машинаас буухад тэр хүн босоод машины араар тойроод замын зүүн талд гараад зогссон. Очоод “яаж байна зүгээр үү” гэхэд “хөл өвдөөд байна” гэхээр нь машинд суулгаад “Энержи ресурс” ХХК-ийн эмнэлэг явсан. Би тэр хүнийг эмнэлэгт оруулж өгөөд ажилдаа гарсан. Жолооч нөгөө хүнээ хараад эмнэлэг дээр үлдсэн. Эмнэлэг дээр байж байхад цагдаагийн хүмүүс ирж жолоочтой уулзсан” гэх мэдүүлэг /хх-н 69-р хуудаст/,
Н.Мөнхнасангийн гэрчээр өгсөн: “...би дэлгүүр орох гээд зогсоод буусан чинь нэг танихгүй залуу ирээд “хөгшөөн утсаараа дуудлага хийгээд өгөөч манай нэг ажилчин мөргүүлчихлээ” гэж байсан. намайг очиход бол мөргүүлсэн хүн мөргөсөн машин нь байхгүй байсан. миний утсаар дуудлага өгүүлсэн залуу надад хэлэхдээ “мөргөсөн машин нь мөргүүлсэн хүнийг 2 талаас нь өргөөд эмнэлэгт үзүүлнэ гээд аваад явчихлаа” гэж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 72-р хуудаст/,
Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн Гэрээт цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “А.Ослын үед “Тоёота Ланд Круйзер-70” маркийн 28-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ширэндэв овогт А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ вна гэх заалт мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-а-д заасан “Тээврийн хэрэгслээ нэ даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэх заалт мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-в-д заасан Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд холбогдсон хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх гэх заалт мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-г-д заасан Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндэслэлтэй байна:
”Б. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.20-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ” гэж заасны дагуу явган зорчигч Г.Онон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт мөн явган зорчигч Ганбат овогтой Онон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүнийг гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэж заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндэслэлтэй байна.
В. Жолооч Ш.А /КЮ86090217/ нь Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаархи лавлагааг гаргахад “В,Д” ангиллын №1150442 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна.
Г. Уг осолд Гэрээт цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ш.Одбаатар нь 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр үйлдсэн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна.
Д. Уг зам тээврийн осол нь “Тоёота Ланд Круйзер-70” маркийн 28-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ширэндэв овогтой А нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-н 77-78-р хуудаст/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №7066 дугаартай “Г.Ононгийн биед баруун хөлний 1-р хурууны хугарал, 2-р хурууны цууралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 74-р хуудаст/,
Яллагдагч Ш.Аийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-н 86-р хуудаст/,
Шүүгдэгч Ш.Аийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 86-90 дүгээр хуудас/,
Ш.Аийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 113 дугаар хуудас/,
Б.Уртнасангийн гэрчээр өгсөн: “...5 сард “Цагаан хад”-ны Гаалийн хяналтын бүсүүдээр тойрч ажиллаж байсан. “Оюут Сүмбэр” ХХК-ийн хяналтын бүсээс гараад засмал замруу нийлээд “МТ” шатхуун түгээх станцын орчимд явж байхад хажуугаар зөрч явж байсан ачааны машины араас нэг хүн гэнэт гүйж гарч ирсэн. Тэр даруй жолооч тоормосоо гишгээд зогссон. Тэр хүн эрчээрээ гүйж ирээд машины хамар буюу крылоруу мөргөсөн. Тэгээд хүчиндээ унангуутаа мөргүүлсэн машиныхаа араар тойроод хөлөө бариад ёолоод гараад ирсэн. Тэгэхээр нь “чи жолооч хүн байж яасан болгоомжгүй явдаг юм бэ машинд дайруулж үхлээ шдээ гэж чи ” гэж хэлсэн. тэгээд тэр хүн “би танай машиныг тэндээс ирж явахыг харсан, хурд багатай явж байгаа болохоор чинь амжина гэж бодсон” гэж хэлсэн. Тэр хүн замын эсрэг талд машинаа тавиад кабинаасаа буугаад шууд зам хөндлөн гарсан гэж өөрөө ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-н 127-128-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.А нь 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн нутаг “Таван толгойн” уурхайгаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын 214 дэх километрт 28-15 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-70” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 3.5-а, 3.5-в, 3.5-г дэх заалтуудыг зөрчиж явган зорчигч Г.Ононг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Г.Ононгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учруулан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хохирогч Г.Ононгийн мэдүүлэг /хх-н 53-р хуудаст/,
- Гэрч Б.Золбаярын мэдүүлэг /хх-н 69-р хуудаст/,
- Гэрч Н.Мөнхнасангийн мэдүүлэг /хх-н 72-р хуудаст/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №7066 дугаартай “Г.Ононгийн биед баруун хөлний 1-р хурууны хугарал, 2-р хурууны цууралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 74-р хуудаст/,
- Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн Гэрээт цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “А.Ослын үед “Тоёота Ланд Круйзер-70” маркийн 28-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ширэндэв овогтой А нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ вна гэх заалт мөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-а-д заасан “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэх заалт мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-в-д заасан Осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд холбогдсон хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх гэх заалт мөн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-г-д заасан Тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндэслэлтэй байна:
”Б. Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.20-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.7-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ” гээж заасны дагуу явган зорчигч Г.Онон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт зааснаар “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт мөн явган зорчигч Ганбат овогтой Онон нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д заасан “явган зорчигч нь явган хүнийг гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэж заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад нөлөөлссөн үндэслэлтэй байна.
В. Жолооч Ш.А /КЮ86090217/ нь Цагдаагийн ерөнхий газрын дотоод сүлжээнээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх талаархи лавлагааг гаргахад “В,Д” ангиллын №1150442 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй байна.
Г. Уг осолд Гэрээд цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Ш.Одбаатар нь 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр үйлдсэн зам тээврийн ослын акт үндэслэлтэй байна.
Д. Уг зам тээврийн осол нь “Тоёота Ланд Круйзер-70” маркийн 28-15 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ширэндэв овогтой А нь тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-н 77-78-р хуудаст/,
Б.Уртнасангийн гэрчээр өгсөн: “...5 сард “Цагаан хад”-ны Гаалийн хяналтын бүсүүдээр тойрч ажиллаж байсан. “Оюут Сүмбэр” ХХК-ийн хяналтын бүсээс гараад засмал замруу нийлээд “МТ” шатхуун түгээх станцын орчимд явж байхад хажуугаар зөрч явж байсан ачааны машины араас нэг хүн гэнэт гүйж гарч ирсэн. Тэр даруй жолооч тоормосоо гишгээд зогссон. Тэр хүн эрчээрээ гүйж ирээд машины хамар буюу крылоруу мөргөсөн. Тэгээд хүчиндээ унангуутаа мөргүүлсэн машиныхаа араар тойроод хөлөө бариад ёолоод гараад ирсэн. Тэгэхээр нь “чи жолооч хүн байж яасан болгоомжгүй явдаг юм бэ машинд дайруулж үхлээ шдээ гэж чи ” гэж хэлсэн. тэгээд тэр хүн “би танай машиныг тэндээс ирж явахыг харсан, хурд багатай явж байгаа болохоор чинь амжина гэж бодсон” гэж хэлсэн. Тэр хүн замын эсрэг талд машинаа тавиад кабинаасаа буугаад шууд зам хөндлөн гарсан гэж өөрөө ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-н 127-128-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Иймд шүүгдэгч Ш.Аийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2.Хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ононгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн №7066 дугаартай “Г.Ононгийн биед баруун хөлний 1-р хурууны хугарал, 2-р хурууны цууралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Зам тээврийн ослын үед үүсгэгдэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-н 74-р хуудас/-ээр тус тус тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Ш.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрт хохирогчид 2,720,000 /хоёр сая долоон зуун хорин мянга/-н төгрөг төлсөн, хохирогч Г.Онон нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа илэрхийлсэн /хх-ийн 53-54-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зууг тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох саналын хүрээн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ш.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ш.Аөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Ширэндэвийн Аөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Аөд 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Аөд нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хуурагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Ш.Аийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Г.Онон нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ш.Аөд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ш.Аөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН