| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Самандаабазарын Өлзий-Отгон |
| Хэргийн индекс | 144/2019/0118/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Өлзий-Отгон даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,
Улсын яллагч Б.Энхмэнд,
Шүүгдэгч Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Махааранз овогт Энхсайханы Бд холбогдох 1929002370125 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт хилийн боомтоор 05-36 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 07-71 ӨМҮ улсын дугаартай “Нордбенз” маркийн авто машины чиргүүлийн тэвшинд хязгаарлалт тогтоосон бараа болох “Дэрвэгэр Жиргэрүү” ургамлын 17.4 килограмм үндсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ: “2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр гарч ирээд. Нэг эгч 2 хүүхэдтэйгээр ирээд эгчдээ нэг гулууз гаргаад өгчих гэж хэлсэн. Би олон жолооч байна. Би тавьж үзээгүй гэж хэлсэн боловч тэр эгч тавиад гаргаад өгөөч гэж хэлсэн. Би 8 сарын 14-ний өглөө ачуулаад 4-ийн постон дээр очсон. 4-ийн постон дээр очоод эгчийн дүү тавиад өгчих гэж хэлсэн. 14-ий үдээс хойш 4-ийн постон дээр гараад бэлэн мөнгөний пост учир мөнгө байхгүй тэндээ хоносон. Тэр орой нөгөө эгч ирээд дахиад гулууз гаргаад өг гэсэн. Би мах юм байгаа биздээ гэж асуугаад чиргүүл дээрээ гаргаж тавьчихаад унтсан. 08 дугаар сарын 15-ний өдөр Монголын хил дээр очоод дэрвэгэр жирвэгэр байна гэж хэлсэн.” гэв.
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-25-р хуудаст/,
17.4 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлын үндсийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, /хх-н 20-21-р хуудаст/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 2-23-р хуудаст/,
Гэрч Б.Мөнхтуулын: “...Тэгээд саатуулаад шалгахад уг уутан дотор жижиг жижигээр нь савалсан 17 уут ургамлын үндэс байсан. тэгээд холбогдох шалгалтын ажиллагаа явуулахад 07-71 ӨМА улсын дугаартай авто машины жолооч Э.Б нь ууттайгаа 17.4 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн байх тул харъяалалын дагуу шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 28-29-р хуудаст/,
Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/217 дугаартай албан бичгийн хавсралтаар гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-н 32-р хуудаст/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн: “...Уг ургамал нь Хангайн уулархаг нутгаар ургадаг. Монголын говьд ургахгүй ургамал байгаа юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түүж бэлтгэхийг хориглосон.” гэх мэдүүлэг /хх-н 61-р хуудаст/,
Яллагдагч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд: “...Нөгөө эгч ганцаараа явж байгаад таараад машинд чинь тавьчихсан шүү урагшаа орохоор чинь хүүхэд тосоод авна гэж хэлсэн. тэгээд би машин дээрээ очоод үзнэ дээ гэж бодож байгаад ядраад унтаад өгсөн байсан. маргааш нь буюу 15-ны 14 цагийн үед хилийн боомт дээр очоод гаалийн байцагч миний машиныг шалгаад чиргүүлийн хойд хэсэгт, хучлагын доор ил тавьсан шуудайтай зүйл гаргаад ирсэн. Тэгээд задалж үзэхэд нэг шуудайнд хийсэн 17 уутанд жижиг жижгээр нь хяргаж савласан өвс гэх зүйл байсан. гаалийн хүмүүс үзчихээд “Дэрэвгэр Жиргэрүү” гэдэг ургамал байна гэж хэлээд намайг саатуулсан. Маргааш нь Ханбогдын цагдаад шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 26-27-р хуудаст/,
Э.Бийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 47-р хуудаст/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-н 48-50-р хуудаст/,
Ө.Ганбаярын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 52-56-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдсэн үйлдлээр илрэн гардаг.
Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт байрлах Гашуун сухайт хилийн боомтоор 05-36 БЧ улсын дугаартай чиргүүлтэй, 07-71 ӨМҮулсын дугаартай “Нордбенз” маркийн авто машины чиргүүлийн тэвшинд хязгаарлалт тогтоосон бараа болох “Дэрвэгэр Жиргэрүү” ургамлын 17.4 килограмм үндсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-25-р хуудаст/,
- 17.4 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү” ургамлын үндсийг хураан авч, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн санал, прокурорын зөвшөөрөл, /хх-н 20-21-р хуудаст/,
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 2-23-р хуудаст/,
- Гэрч Б.Мөнхтуулын: “...Тэгээд саатуулаад шалгахад уг уутан дотор жижиг жижигээр нь савласан 17 уут ургамлын үндэс байсан. тэгээд холбогдох шалгалтын ажиллагаа явуулахад 07-71 ӨМА улсын дугаартай авто машины жолооч Э.Б нь ууттайгаа 17.4 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү ургамлын үндэс хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн байх тул харъяалалын дагуу шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-н 28-29-р хуудаст/,
- Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 01/217 дугаартай албан бичгийн хавсралтаар гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-н 32-р хуудаст/,
- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Алтангэрэлийн: “...Уг ургамал нь Хангайн уулархаг нутгаар ургадаг. Монголын говьд ургахгүй ургамал байгаа юм. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түүж бэлтгэхийг хориглосон.” гэх мэдүүлэг /хх-н 61-р хуудаст/,
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/86 дугаартай тушаал, хавсралт /хх-н 47-49-р хуудаст/,
- Яллагдагч Э.Бийн мөрдөн байцаалтын шатанд: “...Нөгөө эгч ганцаараа явж байгаад таараад машинд чинь тавьчихсан шүү урагшаа орохоор чинь хүүхэд тосоод авна гэж хэлсэн. тэгээд би машин дээрээ очоод үзнэ дээ гэж бодож байгаад ядраад унтаад өгсөн байсан. маргааш нь буюу 15-ны 14 цагийн үед хилийн боомт дээр очоод гаалийн байцагч миний машиныг шалгаад чиргүүлийн хойд хэсэгт, хучлагын доор ил тавьсан шуудайтай зүйл гаргаад ирсэн. Тэгээд задалж үзэхэд нэг шуудайнд хийсэн 17 уутанд жижиг жижгээр нь хяргаж савласан өвс гэх зүйл байсан. гаалийн хүмүүс үзчихээд “Дэрэвгэр Жиргэрүү” гэдэг ургамал байна гэж хэлээд намайг саатуулсан. Маргааш нь Ханбогдын цагдаад шилжүүлсэн.” гэх мэдүүэг /хх-н 26-27-р хуудаст/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт зааснаар экспортлогч улсын хорио цээрийн хяналт, баталгаажуулалтын эрх бүхий байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг хорио цээрийн үзлэг, шалгалтад оруулах шаардлагыг хангаагүй бол тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь хэсэгт зааснаар улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхийг хориглосон байна.
Иймд шүүгдэгч Э.Бийг Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй гэж заагдсан боловч шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт хохирол төлбөр нэхэмжилсэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Э.Бд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Прокурорын тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн нийт 17.4 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, болохыг тус тус дурдав.
Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч махааранз овогт Энхсайханы Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бд 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Прокурорын тогтоолоор Эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 17.4 килограмм “Дэрэвгэр Жиргэрүү”-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлогод оруулахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комиссд тус тус даалгасугай.
5. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хохирол, төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Бийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Э.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний
хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨЛЗИЙ-ОТГОН