| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0120/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Д.Ганчимэг,
Шүүгдэгч: Ө.Т /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бөөнүүд овогт Өлзийтогтохын Тд холбогдох эрүүгийн 1929002840144 дугаартай хэргийг 2019 оны 11 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ө.Т нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн нутагт нүүрс тээврийн 6 дахь километрт 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 07 цагийн орчимд иргэн Н.Түмэнбаярын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Т нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно
Хохирогч Н.Түмэнбаярын мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,
Гэрч М.Ариунаагийнмэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/,
Ө.Тгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 573 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-р хуудас/,
Ө.Тгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
Хохирогч Н.Түмэнбаярын “ ...”Миний биед Ө.Т цээжрүү олон удаа түлхсэн, мөн зүүн гарлуу гар утсаараа цохиж гэмтэл учруулсан” гэх Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 68-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Б.Баяртогтоход холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Баяртогтох нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б.Дүгэрсүрэнтэй хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан улмаар Б.Дүгэрсүрэнгийн толгой руу нь 2 удаа, зүүн чихний орчимд хогийн шүүрний ишээр 2-3 удаа цохиж зодон, зүүн хөлний гуянд хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Дүгэрсүрэнгийн өгсөн: “...Хажууд нь миний гар утас газар цэнэглээтэй байсан юм. Тэгээд “утас явуулчих” гэсэн чинь “өөрөө орж ирээд авахгүй юу шээс минь” гэж хэлсэн түүнээс болоод бид хоёр хоорондоо маргалдсан. Маргалдаж байх үедээ би Баяртогтохын хоолойноос зүүн гараараа багалзуурдаж цааш нь түлхсэн Баяртогтох намайг гараараа 2 удаа шанааруу цохисон тэгээд эргэж гүйгээд гал тогооны шкафнаас хутга авч гүйж ирээд миний зүүн талын зузаан гуяны гадна талд нэг удаа хутгалсан дараа нь бид хоёр дахиад маргалдсан би “намайг хутгалчихлаа” гэж хэлсэн миний хөлнөөс цус гараад байхаар нь гэрлүүгээ очиж бинтээр хөлөө ороочихоод буцаад Баяртогтохын гэрт хүргүүлсэн. Тэгээд би гэрт нь орж очоод Баяртогтохыг гараараа шанаа руу нь нэг удаа цохиж авсан. Баяртогтох гэр шүүрдэж байсан хогийн шүүрнийхээ ишээр миний зүүн чихний ард 2-3 удаа цохиж авсан. Тэгээд бид хоёр хоорондоо барилдаж аваад энэ үед Дэлгэржав “боль” гэж хэлээд бид хоёрыг салгасан. Баяртогтохыг “гэрээс гаръя, гадаа гарч байгаад учраа ольё” гэж хэлээд Баяртогтох бид хоёр гэрээс нь хамт гадаа гараад би Баяртогтохын зүүн шанаа руу нь 3 удаа цохисон Баяртогтох надаас уучлалт гуйгаад “найз нь жаахан түргэдчихлээ” гэж хэлээд гэрлүүгээ орсон, би Гонгоржав ахтай хамт гэрлүүгээ хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,
- Гэрч Ц.Гонгоржавын мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,
- Гэрч О.Дэлгэржавын мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
- Гэрч Э.Ундрахнарангийн мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,
- Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 575 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/,
- Б.Баяртогтохын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-11-р хуудас/,
- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Хохирогч Б.Дүгэрсүрэнгийн “ ...Баяртогтох бид 2 эв зүйгээ олж эвлэрсэн. Хохирлын маргаан байхгүй. Иймд энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 68-р хуудас/-ыг үндэслэн шүүгдэгч Б.Баяртогтохыг хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын тухайд:
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Ө.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бөөнүүд овогт Өлзийтогтохын Т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т ............ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу ............... мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ө.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА