Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 813

 

 

 

 

 

 

 

 

 

2019           10          25                                   2019/ШЦТ/823

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч: С.З, түүний өмгөөлөгч Б.Ганболд /ШТЭД:1314/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.З-д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ суманд төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн дунд болорвсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, ээж, дүү нарын хамт, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, С.З

Холбогдсон хэргийн талаар:

С.З нь 2019 ны 07 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 04 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэцэг төвийн уулзварын замд “Хьюндай Соната-6” маркийн 67-72 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөны дүрмийн 10.5-т заасан” Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч ... зүүн гар тийш буюу буцаж эргэхий өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилахн байраа эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийн 5.10а, 5.10б тэмдэг, 1.17 тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг бармтална” гэсэн заалтыг зөрчин зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнээс шууд зүүн гар тийш эргэснээс чолооч Б.Оюунболдын жолоодон явсан “Хонда Сивик” маркийн 64-67 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс, “Хьюндай Соната-6” маркийн 67-72 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч БНХАУ-н иргэн Хэ Вэй /He Wei/-ний эрүүл мэндэд нь хүнд хохирод учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Хэ Вэй-н мөрдөн шалгах ажиллагаын үед мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 07-ны шөнө 04 цаг 15 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Цэцэг” төвийн уулзварт Х.Соната-6 маркийн 67-72 УНУ улсын дугаартай автомашинд суугаад хэлмэрчийн хамт зорчиж явтал, цэцэг төвийн уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зочиж явсан. Тэгээд Соната-6 маркийн авто машины жолооч эгнээ байр буруу эзлээд чигээрээ явэх эгнээнд орсон явж байсан, тэгээд уулзварт явж байх үедээ гэнэт л зүүн тийш буюу хойшоо дараад чиглэл өөрчилсөн, энэ үед хажууд чигээрээ явж байсан автомашинтай мөргөлдсөн. ...Осол хэрэг гарсны дараа намайг гэмлийн эмнэлэгт авч явж үзүүлсэн. Энэ үед гэмтлийн эмнэлэгт очоод толгойны томографикийн зураг авхуулсан. Мөн зүүн нүдний дээд талд толгой хагарсан, 8 оёдол тавьсан. Тэгээд гэмтлийн эмнэлэгт оёдол тавиулаад гэртээ харьсан. Тэгээд явсан. Мөн шүүх эмнэлэгт өөрийн биеэр очиж үзүүлсэн. ...Осол гарсан зам нь эвдрэл гэмтэл байхгүй, гэрэл дохиотой зрхицуулагддаг уулзвар байсан. Яг ямар гэрэл асаж байсан эсэхийг би мэдэхгүй байна. ...Би автомашины жолоочийн эсрэг талд арын суудалд буюу баруун хойд суудалд сууж явсан. Би хойно сууж зорчиж явах үедээ бүс хэрэглээгүй явсан. Би хойно сууж явсан болохоор осол хэргийн талаар сайн мэдэхгүй байна. ...Осол гарах үед шөнө болсон боловч хотын гэрэлтүүлэг хэвийн цаг агаар цэлмэг хэвийн байсан. ...Сууж явсан автомашин маань хэр хурдтай явсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Миний сууж явсан автомашинд 2 зорчигч явсан. Би хэлмэрчийн хамт явсан. ...Жолооч надтай утсаар ярьсан, надад учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэсэн. Одоогийн байдлаар би гадуур эмчилгээ хийлгэсэн. Хувиараа эмчилгээ хийлгэсэн болохоор яг ямар баримт гэж гаргаж өгөх баримт алга. Жолооч надтай утсаар яриад, хохирлыг бүрэн барагдуулж өгнө гэсэн. Би жолоочтой хоорондоо зохицоод цаашид хийлгэх эмчилгээний зардал гээд 2.000.000 /хоёр сая/ төгрөг авахаар болсон. Би таксинд хувиараа явдаг ядарсан жолооч харагдаад өрөвдөөд 2.000.000 /хоёр сая/ төгрөг эмчилгээнд өгчих гэсэн. Би 2 сая төгрөг аваад өөрийн эх орондоо очоод эмчилгээ хийлгэнэ гэж бодож байгаа. Одоо би Монголд ажиллах гэрээ дуусаж байгаа болохоор нутаг явах болсон. Тэгээд жолоочтой тохироод эмчилгээний мөнгө аваад явахаар болсон ...Би цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, тиймээс эмчилгээний зардал 2.000.000 /хоёр сая/ төгрөг жолооч С.Згаас бэлнээр авсан. Надад ямар нэг санал хүсэлт алга. Миний тухайд жолоочид гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21-р хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Оюунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө 04 цаг 15 минутын орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Цэцэг Төвийн уулзварт өөрийн эзэмшлийн Х.Цивик маркийн 64-67 УНО улсын дугаартай автомишиныг жолоодож ертөнцийн зүгээр зүүн чиглэлд зорчих хэсгийн 2-р эгнээнд чигээрээ уулзвар нэвтрэх гэж явтал миний баруун гар талаас 1-р эгнээнд байр эзэлж явсан Х.Соната-6 маркийн 67-72 УНУ улсын дугаартай автомашин гэнэт миний машины урдуур дараад зүүн эргээд ороод ирсэн. Тэгээд би юу болсон эсэхийг санахгүй байна. Миний машиныг мөргөөд чирч яваад уулзварын зүүн хойно очиж зогссон байсан. Тэгээд юу болсон эсэхийг мэдэхгүй. Нэг мэдсэн түргэний машин ирсэн, намайг авч явсан ... Би өөрийн машины хохирлыг “Итгэлт Эстимент” ХХК-аар үнэлүүлсэн. Тухайн үед үнэлгээ хийлгэх үед буруутай жолооч С.З цуг явсан. Машины хохирлын үнэлгээ нийт 3.609.000 /гурван сая зургаан зуун есөн мянга/ төгрөг болсон. Тэгээд би өөрт эмчилгээ болон зураг авхуулсан 200.000 /хоёр зуун мянга/ төгрөг лав гарсан. Нийт хохирол болон 3.969.000 /гурван сая есөн зуун жаран есөн мянга/ төгрөгийн хохирлыг буруутай жолооч С.З бүрэн төлж барагдуулсан байгаа. Одоо надад санал хүсэлт, гомдол байхгүй. Буруутай жолооч С.З өөрийн бурууг ойлгож миний хохирлыг бүрэн барагдуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8630 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1.He Wei –д духны зүүн хэсэг, зүүн ухархайн дээд хана, суурь ясны зүүн далавч, самалдаг ясны хугарал, духны зүүн хэсэгт шарх тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8420 дугаартай шинжээчийн дүгнэлт: “1. Б.Оюунболдын биед тархи доргилт, бүсэлхийд зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн  34-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-11-р хуудас/,

“Итгэл эстимэйт” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний 75425 дугаартай тайлан: Хонда Севек маркийн 64-67 УНО улсын дугаартай тээврийн хэрэгсэл – Нийт шууд зардлын дүн: 3.223.000 төгрөг, Үнэлгэгэээр тогтоогдсон дүн: 3.609.000 төгрөг /хавтаст хэргийн 42-44-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.З нь 2019 ны 7 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнийн 04 цаг 15 минутын үед Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Цэцэг төвийн уулзварын замд “Хьюндай Соната-6” маркийн 67-72 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөны дүрмийн 10.5-т заасан” Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч ... зүүн гар тийш буюу буцаж эргэхий өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байраа эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийн 5.10а, 5.10б тэмдэг, 1.17 тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг бармтална” гэсэн заалтыг зөрчин зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнээс шууд зүүн гар тийш эргэснээс жолооч Б.Оюунболдын жолоодон явсан “Хонда Сивик” маркийн 64-67 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс, “Хьюндай Соната-6” маркийн 67-72 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч БНХАУ-н иргэн Хэ Вэй /He Wei/-ний эрүүл мэндэд нь хүнд хохирод учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Хэ Вэй-н мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Оюунболдын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8630 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 14-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8420 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.З нь прокуророос дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

            Шүүгдэгч С.З нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.5-д заасан “Уулзвар гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч...зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна. Хэрэв тухайн эгнээнээс явах хөдөлгөөний чигийг 5.10а, 5.10.б тэмдэг, 1.17 тэмдэглэлээр заасан байвал уг тэмдэг, тэмдэглэлийн заалтыг баримтална” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Б.Оюунболдын жолоодон явсан  “ Хонда Сивик” маркийн 64-67 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж улмаар зорчигч БНХАУ-н иргэн Хэ Вэй /He Wei/-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь С.Згийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой буюу С.З нь замын хөдөлгөөний дүрмийн заалтыг даган биелүүлээгүйтэй холбоотойгоор гарсан байна.

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ. Шүүгдэгч  С.З нь 2019 оны 7 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шилжих шөнийн 04 цаг 15 минутын үед “Хьюндай Соната-6” маркийн 67-72 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул жолооч мөн байна. Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхаар хуульчилсан байна. Шүүгдэгч С.З нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчин хөдөлгөөнд оролцох үед, түүний үйлдийн улмаас хохирогчийн биед хүнд хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

Прокуророос С.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.З нь хохирогч Хэ Вэй /He Wei/-д эмчилгээний зардал 2.000.000 төгрөг, иргэний нэхэмлэгч Б.Оюунболдод тээврийн хэрэгсэл буюу бусдын эд хөрөнгөнд учруулсан гэм хорын төлбөрт 3.966.000 төгрөг тус тус төлсөн байх тул шүүгдэгч С.Зг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.З  нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч С.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Згийн В ангиллын 146000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч С.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрх зүйлд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй боловч С.З нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан байх тул шүүгдэгч С.Зд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг заавал оногдуулахаар заасан байх тул шүүгдэгч С.Згийн жолоодох эрхийг хасах ялыг  Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсгийн дотор заасан хэмжээний дотор эрх хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч С.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч С.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч С.Зд сануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Зд оногдуулсан эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч С.З нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч С.Згийн В ангиллын 146000 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Цэрэннямд даалгасугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР