Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 755

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
    зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
           Нэхэмжлэгч: Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлтэй, 
Хариуцагч: Увс аймгийн Малчин сумын Цалгар багт оршин суух, 1972 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЖ72121008, Лхагжаагийн Бадамд холбогдох,
      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 649.550 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн дарга, Малчин сумын Засаг дарга Б.Бумцэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Бадам нь 2013 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Сум хөгжүүлэх сангийн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн сангаас 2.000.000 төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай төрийн сантай гэрээ хийж авсан билээ. Зээл авсан хугацаанаас хойш нийт төрийн сангийн дансанд үндсэн зээл 1.487.000 төгрөгийг төлсөн. Иргэн Л.Бадам нь гэрээний 2.2, 2.3 дахь заалтуудыг зөрчсөн тул гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн үлдэгдэл болох 612.250 төгрөг, зээлийн хүү 18.650 төгрөг, алданги 18.650 төгрөг, нийт 649.550 төгрөгийг төрийн сангийн 150755401 тоот дансанд хийхийг өөрт нь утсаар болон биечлэн удаа дараа мэдэгдсэн боловч тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул шүүхэд хандаж байна. Иймд Л.Бадамаас зээл болон зээлийн хүү нийт 649.550 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.  
            Хариуцагч Л.Бадам шүүхэд гаргасан тайлбартаа: “Малчин сумын Сум хөгжүүлэх сангаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Миний бие тус сангаас зээл авсан нь үнэн болно. Одоо 649.550 төгрөг төлөх дутуу байгаа бөгөөд уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү “ гэжээ. 
         Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сан нь хариуцагч Л.Бадамаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 649.550 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.    
          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.Бадам нь нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 649.550 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч Л.Бадам нь нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна. 
       Хариуцагч Л.Бадам нь нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 649.550   төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.  
          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага 649.550 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 20.136 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож, хариуцагч Л.Бадамаас 10.068 төгрөг гаргуулан төрийн санд оруулах нь зүйтэй байна.  
        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. Нэхэмжлэгч Увс аймгийн Зүүнговь сумын Сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 649.550 /зургаан зуун дөчин есөн мянга таван зуун тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Бадам хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 
          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч Увс аймгийн Малчин сумын Сум хөгжүүлэх сангийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Бадамаас улсын тэмдэгтийн хураамж 10.068 /арван мянга жаран найм/ төгрөг гаргуулан төрийн сангийн 150000941 тоот дансанд оруулсугай. 
              3. Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн  75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Л.Бадам сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. 

 

 

ШҮҮГЧ                                 Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ