Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2019/0122/Э |
Дугаар | 133 |
Огноо | 2019-11-19 |
Зүйл хэсэг | 17.8.1., |
Улсын яллагч | В.Төгсбаяр |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,
Улсын яллагч: В.Төгсбаяр,
Хохирогч: Л.Эрдэнэбилэг,
Шүүгдэгч: О.Жаргалсайхан, Н.Үнэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан гэрүүд овогт Отгонжаргалын Жаргалсайханд холбогдох эрүүгийн 1929001760110 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч О.Жаргалсайхан нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цаг уурын 1-10 тоотод Н.Үнэнбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан зодолдож, улмаар иргэн Ц.Идэрцогийн гэрийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 946 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс Оюутолгой ХХК-ны чиглэлийн хатуу хучилттай автозамаас Дэмчогийн хийд явах шороон замруу эргэх хэсэгт 76-95 ӨМҮ улсын дугаартай Тоёота Бонго маркийн автомашинаар иргэн Ё.Ууганбаатарын жолоодож явсан 03-25 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг санаатайгаар мөргөж, лапатка төмрөөр машиныг нь цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1 630 500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Үнэнбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цаг уурын 1-10 тоотод О.Жаргалсайхантай таарамжгүй харьцаанаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Жаргалсайхан мэдүүлэхдээ: “2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр эхнэртэйгээ хуушуур хийж байгаад захиалга их байхаар нь Н.Үнэнбаярыг эхнэртэй нь дуудсан. Тэгээд ганц юм уугаад Н.Үнэнбаяртай зодолдсон.”гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Үнэнбаяр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзсан болно.
Хохирогч Л.Эрдэнэбилэгийн: “...тэгээд ирээгүй удаад байхаар нь 20 цагийн үед залгасан чинь Ууганбаатар өмнөөс утсаа аваад машинаа мөргүүлсэн талаар хэлсэн. Тэгээд юу болсон талаар асуусан чинь нэг эмэгтэй, хүүхэд хөтөлчихсөн таарсан юм, тэгээд “клонк дээр хүргээд өг, миний нөхөр байгаа машин дээрээ очих гэсэн юм” гэхээр нь клонк дээр очсон чинь нөгөө машин нь баруун хойшоо гараад давхихаар нь араас нь явсан чинь гүйцэгдэхгүй байхаар нь “за за болий” гээд Дэмчогийн хийдрүү салдаг дээр очоод буцаад эргэсэн чинь нөгөө машин нь буцаад ирсэн тэгээд замын хажууд зогсож байсан чинь машинаасаа нэг хүн төмөр барьж бууж ирээд шилний дээд хүрээ рүү цохихоор нь машинаасаа буугаад зугтсан. Ямар хүн байсныг харж чадаагүй Цагдаа дуудсан гэж хэлж байсан. Миний машины арын хаалгыг мөргөж эвдсэн, арын гупер нь юу ч үгүй хагарсан, шал нь урагш тунарч чихэгдсэн, зүүн талын арын хаалга онгойхгүй болсон, жолоочийн талын шилний рам нь хонхойсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/
Гэрч Ё.Ууганбаатарын өгсөн: “...зүүн эргээд замаас бууж байхад араас ирж мөргөсөн, тэгээд бид нар машинаасаа буухад тэр залуу төмөр бариад бууж ирээд ална энэ тэр гэсэн тэгээд бид нар зугтаагаад явсан. Намайг машинаас бууж байхад миний машиныг ирж төмрөөр цохисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/
Гэрч Э.Баасанхүүгийн өгсөн: “...Дэмчогийн хийдрүү салдаг 3 замын уулзвар дээр эргэх гээд зүүн гар тийш эргэж замаар салахад тэр портер эргэж ирээд бид нарын араас шууд мөргөсөн. Тэгээд бид нар машинаасаа буугаад тэр залуу төмөр лапатка бариад буугаад ирсэн. “Ална та нарыг” гэж хэлээд хашгираад ирэхээр нь бид нар зугтсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/
Гэрч И.Өсөх-Ирээдүйн өгсөн: “...21 цаг болж байхад би нөхөр Жаргалсайхантай маргалдаад хэрэлдсэн юм, тэгээд Жаргалсайхан 76-95 ӨМҮ улсын дугаартай Бонго Жи-3 маркийн тээврийн хэрэгсэлээ унаад надаас зугтаагаад явсан. Тэгээд би охиноо дагуулаад Говь буудлын хажуу талын зам дээрээс машин зогсоогоод “Жаргалсайханы араас дагаад яваад өгөөч” гэж гуйсан. Тэгээд уг машинтай залуу Жаргалсайханы араас дагаад явсан. Тэгээд Жаргалсайхан “Тэс” ШТС дээр зогсохоор нь би Жаргалсайхантай уулзахаар машинаас буухад Жаргалсайхан хөдлөөд явсан. Тэгээд би эргэж нөгөө машинд “араас нь дагаад яваад өг” гэхэд тэр залуу дургүйцсэн, тэгээд би “такси бинзений мөнгө хангалттай өгнө” гээд тэр залууг ятгаж байгаад араас нь дагаад явсан. Тэгээд би замдаа “гүйцэж очоод зогсоогоод өг” гэхэд тэр залуу араас нь дөхөж очсон. Тэгсэн Жаргалсайхан тэр залууг өмнөө гаргаагүй зам хаагаад байсан. Тэгээд тэр залуу “сумруу буцлаа энэ хүн чинь зогсохгүй юм байна” гээд засмал замаас шороон замруу салах хэсэгрүү салахад Жаргалсайхан машинтайгаа араас ирээд мөргөсөн. Тэгээд бид нар машинаас буухад Жаргалсайхан гарнаа нэг зүйл барьчихсан машинаас буугаад ирсэн. Тэгээд бид Жаргалсайханыг барьж байгаа зүйлээрээ цохиж, зодож магадгүй гэж бодоод зугтсан. Тэгсэн Жаргалсайхан эргээд машиндаа суугаад Оюутолгой чиглэлд явсан. Бид нар эргээд сумруу явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/
Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/
Яллагдагч О.Жаргалсайханы мэдүүлэг /хх-ийн 77-79-р хуудас/
Хохирогч Ц.Долгорын өгсөн: “Би 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдөр сумын төв дээрээс гэрээсээ нөхөр Идэрцогийн хамт хөдөө явсан. Гэрт манай хүүхдүүд, ач, зээ нар үлдсэн байсан. Тэгээд 07 дугаар сарын 12-ны өглөө хөдөөнөөс гэртээ ирэхэд байшингийн вакум цонх хагалсан, шарх шүүгээг хагачиж эвдэлсэн байсан, тэгээд “хэн ийм болгосон, яасан” гэж хүүхдүүдээс асуухад хүргэн О.Жаргалсайхан, Үнэнбаяр хоёр гэрт архи ууж маргалдаад дараа нь Жаргалсайхан ирж цонх хагалж, шарх шүүгээ эвдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 158-159-р хуудас/
Гэрч Ц.Идэрцогийн өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр миний хүргэн Жаргалсайхан, Үнэнбаяр нар намайг эхнэр Долгорын хамт хөдөө байж байх хойгуур гэрт архи уугаад тэгээд хоорондоо маргалдаж гэрийн шарх шүүгээний дээд шилэн хэсэг болон нэг вакум цонх хагалсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 164-165-р хуудас/
Гэрч И.Уламдэлгэрийн өгсөн: “...Тэгээд би Өсөх-Ирээдүйтэй хамт хүүхдүүдээ аваад гэрээс зугтаж гараад гадаа зогсож байсан. Жаргалсайхан арын шүүгээнээсээ хутга авч дайраад цонхны тор нэвт хатгаад гараад ирсэн. Тэгээд манай нөхөр ардаа байсан модыг аваад цохисон. Тэгээд Жаргалсайхан уурлаад савтай аяга таваг авч шидээд хагалаад байсан. Манай нөхөр түрүүлээд 12 цагийн үед гэрлүүгээ явсан. Би Өсөх-Ирээдүйг гэрт нь хүргэж өгөөд шөнийн 03 цагийн үед гэртээ харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 170-171-р хуудас/
Гэрч Д.Дорждэрэмийн өгсөн: “...Би тэгээд орондоо ороод жоохон унтаж байсан чинь гэнэт шил цангинаад хагарсан тэгэхээр нь би босоод хаалгаа онгойлгоод хаалганы дээгүүр өнгийгөөд харсан чинь Жаргалсайхан цонхыг хагалаад зогсож байсан. Би хэн цонхыг хагалсныг мэдэж байсан учраас охины эцэг эхийг ирэхээр нь цонхыг нь Жаргалсайхан хагалсан талаар хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 179-181-р хуудас/
Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 194/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 196-р хуудас/
Хохирогч О.Жаргалсайханы өгсөн: “...Уламдэлгэрээс машинд нь байсан нэг шил 0,5 граммын архийг гуйж авч уусан юм. Би Үнэнбаярт пиво өгсөн чинь “би пиво уудаггүй чи ахиад пиво өгөөд үзээрэй” гээд тэрнээс болоод бид хоёр хоорондоо муудалцсан юм. “Миний нүүрний орчимд модоор цохиод намайг ухаан алдсан хойно нүүрэн дээр дэвсэж галын дэгээ төмөрөөр цохисон” гэж манай эхнэр Өсөх-Ирээдүй надад хэлж байсан. Миний хамар хавдсан, хамрын доод хэсэг цус хурсан байсныг 5-н оёдол тавьсан мөн зүүн талын хацар хавдаж цус хурсан байсан гэж эмч хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 152-155-р хуудас/
Яллагдагч Н.Үнэнбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-117-р хуудас/
Шүүгдэгч О.Жаргалсайхан, Н.Үнэнбаяр нарын хувийн байдлын талаар:
Шүүгдэгч О.Жаргалсайханы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 83-86-р хуудас/,
Шүүгдэгч О.Жаргалсайханы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/,
Шүүгдэгч Н.Үнэнбаярын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 206-109-р хуудас/,
Шүүгдэгч Н.Үнэнбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-р хуудас/-ийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч О.Жаргалсайхан нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цаг уурын 1-10 тоотод Н.Үнэнбаяртай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдан зодолдож, улмаар иргэн Ц.Идэрцогийн гэрийн эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 946 000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвөөс Оюутолгой ХХК-ны чиглэлийн хатуу хучилттай автозамаас Дэмчогийн хийд явах шороон замруу эргэх хэсэгт 76-95 ӨМҮ улсын дугаартай Тоёота Бонго маркийн автомашинаар иргэн Ё.Ууганбаатарын жолоодож явсан 03-25 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийг санаатайгаар мөргөж, лапатка төмрөөр машиныг нь цохиж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 1 630 500 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Н.Үнэнбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цаг уурын 1-10 тоотод О.Жаргалсайхантай таарамжгүй харьцаанаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь: Хохирогч Л.Эрдэнэбилэгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/, Гэрч Ё.Ууганбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, Гэрч Э.Баасанхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, Гэрч И.Өсөх-Ирээдүйн өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 71-р хуудас/, Яллагдагч О.Жаргалсайханы мэдүүлэг /хх-ийн 77-79-р хуудас/, Хохирогч Ц.Долгорын өгсөн мэдүүлэг /хх-ийн 158-159-р хуудас/, Гэрч Ц.Идэрцогийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 164-165-р хуудас/, Гэрч И.Уламдэлгэрийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 170-171-р хуудас/, Гэрч Д.Дорждэрэмийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 179-181-р хуудас/, Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 194/01 дугаартай дүгнэлт /хх-ийн 196-р хуудас/, Хохирогч О.Жаргалсайханы өгсөн мэдүүлэг /хх-ийн 152-155-р хуудас/, Яллагдагч Н.Үнэнбаярын өгсөн мэдүүлэг /хх-ийн 114-117-р хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд О.Жаргалсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Н.Үнэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл тус тус оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Үнэнбаяр нь хохирогч О.Жаргалсайханд хохирол төлбөрт 1 350 000 төгрөг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Шүүгдэгч О.Жаргалсайхан нь хохирогч Ц.Долгорт 946 000 төгрөг, хохирогч Л.Эрдэнэбилэгт 1 630 500 төгрөгийн хохирол учирсанаас 1 000 000 төгрөгийн хохирлыг төлж 630 000 төгрөгийн хохирол төлбөртэй бусдад төлөх нийт 1 576 000 төгрөгийн хохирол төлбөртэй болохыг дурдсугай.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн 50 см урттай Лапатка төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цагаан гэрүүд овогт Отгонжаргалын Жаргалсайханыг бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг,
Шүүгдэгч Авангаа овогт Норовын Үнэнбаярыг бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жаргалсайханыг 1 500 / нэг мянга таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 / нэг сая таван зуун мянга/-н төгрөгөөр торгох,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Үнэнбаярыг 600 / зургаан зуу /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга /-н төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3. Шүүгдэгч О.Жаргалсайхан, Н.Үнэнбаяр нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Н.Үнэнбаяр нь хохирогч О.Жаргалсайханд 1 350 000 төгрөг төлсөн, одоо бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч О.Жаргалсайхан нь хохирогч Л.Эрдэнэбилэгт 1 000 000 төгрөгийг тус тус төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жаргалсайханаас 630 000 төгрөг гаргуулж хохирогч Л.Эрдэнэбилэгт, 946 000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Долгорт тус тус олгосугай
5.. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн лапатка төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА