| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00634/И |
| Дугаар | 757 |
| Огноо | 2016-11-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 757
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 11-90 тоотод оршин суух, 1984 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ84080462, Хольдог овогт Ургамалын Ганчимэг,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 11-90 тоотод оршин суух, 1977 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОМ77062916, Шаавай овогт Балбааны Нямзориг нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.000.000 төгрөг, зээлийн хүү 9.989.705 төгрөг, нийт 25.989.705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймаг дахь салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ургамалын Ганчимэг нь тус банкнаас 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 5000951370 тоот зээлийн гэрээг байгуулан 16.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө зориулалтаар 24 сарын хугацаатай 2,1 хувийн хүүтэй, 0,2 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс, Улаангом сум, 9-р баг 11-90 тоотод орших 639,8 м.кв гэр хашаа зориулалттай өмчлөх эрхтэй газар /ГД:000094932, Г-1520002001/, 16-34 УВЗ улсын дугаартай Мустанг-5 маркийн 2011 оны, улаан өнгөтэй, ВО343609 арлын дугаартай мотоцикль, 6 ханатай битүү шалтай гэр, Итгэлт барааны зах дээр байрлалтай 1 давхар тоосгон дэлгүүрийн барилга, Тариалан суманд байрлалтай 0129600 тоот 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй 5 га хадлангийн талбай, Тариалан суманд байрлалтай 0334444 тоот 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээтэй 2 га жимс жимсгэний талбай зэргийг барьцаалуулж авсан болно. Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу зээлийн төлбөрөө төлөхдөө 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй байна. Зээл төлөхийг шаардаж удаа дараа зээлдэгчтэй уулзахад гэр бүлийн маргаантай шүүхээр явж байгаа, барьцаа хөрөнгөө зарж зээлээ төлөх гэтэл сумын Засаг дарга зөвшөөрөхгүй байна гэх зэрэг шалтгаанаар зээлээ төлөхгүй байгаа юм. Банкны барьцаанд байгаа хашаанд зээлдэгчийн ээж, хүргэн ах хоёр нь амьдардаг. 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш дахин зээлийн төлбөр хийгээгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1-д заасан “Зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийг энэ гэрээний 1.6, 1.10, 4.1-д заасны дагуу төлөх”, 3.4.2-т заасан “Банкны сар бүрийн эцэст тоочсон үндсэн хүү, үүрэг хүлээсний шимтгэлийг дараа сарын ажлын эхний 5 өдрийн дотор төлөх”, 3.4.4-д заасан “Банкнаас зээлийн хяналт хийх бүхий л бололцоо нөхцөлийг хангаж, үйл ажиллагааг сайжруулахыг шаардан банкны бичгээр ирүүлсэн санамж, зөвлөгөө шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлэх, банкнаас энэ гэрээний 3.2.2, 3.2.3, 3.2.4-д заасан эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй байх гэсэн заалтуудаар хүлээсэн үүргээ тус тус зөрчсөн байх тул банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Хас банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1, 3.4.2, 3.4.4 дэх заалтуудад заасан үүргийг тус тус зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар У.Ганчимэгийн төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 16.000.000 төгрөг, зээлийн хүү 9.989.705 төгрөг, нийт 25.989.705 төгрөгийг зээлдэгчээс гаргуулж, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч У.Ганчимэг, Б.Нямзориг нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Хас банкнаас гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү“ гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч У.Ганчимэг, Б.Нямзориг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.000.000 төгрөг, зээлийн хүү 9.989.705 төгрөг, нийт 25.989.705 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад У.Ганчимэг, Б.Нямзориг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.000.000 төгрөг, зээлийн хүү 9.989.705 төгрөг, нийт 25.989.705 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна. Иймд хариуцагч У.Ганчимэг, Б.Нямзориг нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.000.000 төгрөг, зээлийн хүү 9.989.705 төгрөг, нийт 25.989.705 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.899 төгрөгийн тал хувь болох 143.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 150000941 тоот данснаас 143.950 төгрөг, хариуцагч У.Ганчимэг, Б.Нямзориг нараас 143.950 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 16.000.000 /арван зургаан сая/ төгрөг, зээлийн хүү 9.989.705 /есөн сая есөн зуун наян есөн мянга долоон зуун тав/ төгрөг, нийт 25.989.705 /хорин таван сая есөн зуун наян есөн мянга долоон зуун тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У.Ганчимэг, Б.Нямзориг нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн сангийн 150000941 тоот данснаас 143.950 /нэг зуун дөчин гурван мянга есөн зуун тавь/ төгрөг, хариуцагч У.Ганчимэг, Б.Нямзориг нараас 143.950 /нэг зуун дөчин гурван мянга есөн зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хас банкинд олгож, 143.950 /нэг зуун дөчин гурван мянга есөн зуун тавь/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлэхгүй бол барьцаа хөрөнгийг худалдан борлуулж, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ