| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2016/00603/И |
| Дугаар | 130/ШШ2016/00597 |
| Огноо | 2016-10-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 130/ШШ2016/00597
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек би,
Нэхэмжлэгч: Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын (Улсын бүртгэлийн дугаар ****, ажлын утас ****) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, РД:***, гар утас ***, Ш овогт Хын Ат холбогдох нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 4660708 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 323618 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17291 төгрөг, нийт 5001617 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал З.Үсен шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Х.А Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9078716 төгрөгийн зээлийг 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 4418008 төгрөг, зээлийн хүүд 2962642 төгрөг, нийт 7380650 төгрөгийг төлж барагдуулсан байна. Хариуцагч Х.А нь үндсэн зээлийг төлөөгүйн улмаас зээл нь 231 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөд байна.
Иймд Х.Аээс үндсэн зээлийн үлдэгдэл 4660708 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 323618 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17291 төгрөг, нийт 5001617 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.А шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбараас 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 9078716 төгрөгийн цалингийн зээл авсан. Энэхүү цалингийн зээлээс одоо төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэл 4660708 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 323618 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17291 төгрөг, нийт 5001617 төгрөгийг нэхэмжлэгч Х банкинд төлөх болно. Энэ талаар маргаантай асуудал байхгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Х.Ат холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл 4660708 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 323618 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 17291 төгрөг, нийт 5001617 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбараа тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иймд энэ хэргийн хариуцагч Х.А нь нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт зээлийн төлбөр нийт 5001617 төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94976 төгрөгийн тал нь болох 47488 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 47488 төгрөг, мөн хариуцагч Х.Аээс 47488 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Х.А нь Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт зээлийн төлбөр нийт 5001617 (таван сая нэг мянга зургаан зуун арван долоо) төгрөгийг төлж өгөхөөр болж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 94976 төгрөгийн тал нь болох 47488 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээж, тус аймгийн Татварын хэлтсийн Х банкны аймаг дахь салбарын 020000941 дугаартай данснаас 47488 төгрөг, мөн хариуцагч Х.Аээс 47488 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК