Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 135

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

            Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг ,

            Улсын яллагч: Б.Энхмэнд,

            Шүүгдэгч: Э.Э, О.Ц /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Эрхэмсайханы Э, Од овогт Одхүүгийн Ц нарт холбогдох 1929002410136 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Үйлдсэн хэргийн талаар:

   Шүүгдэгч О.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Их булагийн 3-5 тоотод Э.Этай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас тархи доргилт, хамар ясны хугарал, муруйлт, хамрын нуруунд мэс заслын оёдол бүхий шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Их булагийн 3-5 тоотод О.Цтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь мөргөсний улмаас зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол учруулсан  гэх шалтгаанаар маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Э хуульд заасан эрхийнхээ дагуу мэдүүлэг өгөхгүй гэв.

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2, 6-7-р хуудас/, хохирогч О.Цгийн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/, хохирогч Э.Эын мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/, гэрч С.Нацагдоржийн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Э.Сугирбатын мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Б.Дарханбаатарын мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, гэрч Д.Баянжаргалын мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 490 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-41-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 12793 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/,  Э.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,  О.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, шүүгдэгч О.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/, шүүгдэгч Э.Эын эрүүгийн хэрэг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч О.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Их булагийн 3-5 тоотод Э.Этай хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь өшиглөсний улмаас тархи доргилт, хамар ясны хугарал, муруйлт, хамрын нуруунд мэс заслын оёдол бүхий шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан,  

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Их булагийн 3-5 тоотод О.Цтой хувийн таарамжгүй харьцаанаас маргалдаж улмаар бие эрх чөлөөнд нь халдан нүүрэн тус газар нь мөргөсний улмаас зүүн дээд 1-р шүдний булгарал бүхий хөнгөн хохирол тус тус болох нь:

 Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1-2, 6-7-р хуудас/, хохирогч О.Цгийн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/, хохирогч Э.Эын мэдүүлэг /хх-ийн 19-22-р хуудас/, гэрч С.Нацагдоржийн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/, гэрч Э.Сугирбатын мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/, гэрч Б.Дарханбаатарын мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/, гэрч Д.Баянжаргалын мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 490 дугаартай дүгнэлт /хх-ийн 39-41-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн 12793 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-45-р хуудас/,  Э.Эын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,  О.Цгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/, шүүгдэгч О.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60-р хуудас/, шүүгдэгч Э.Эын эрүүгийн хэрэг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд О.Ц, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Ц, Э.Э  нар нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдууллаа.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч О.Ц, Э.Э нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Од овогт Одхүүгийн Ц, Боржигон овогт Эрхэмсайханы Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ц, Э.Э нарыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ц, Э.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсноос хойш шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

4. Шүүгдэгч О.Ц, Э.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй О.Ц, Э.Э нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд О.Ц, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА