| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0128/Э |
| Дугаар | 136 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхмэнд |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: Б.Энхмэнд
Шүүгдэгч: Д.С, А.Э /өөрөө өөрсдийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гөрөөчин овогт Дэлгэрийн С, Ханхөхий овогт Алтангэрэлийн Э нарт холбогдох 1929003090146 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.С нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас нүүрс тээврийн автозамын 8 дахь км-т “машин унаж явсан байна” гэсэн асуудлаас үл ойлголцон маргалдаж, улмаар нүүр, толгой руу нь гар болон лапатик төмрөөр цохих зэргээр харилцан зодолдож эрүүл мэндэд нь толгойн баруун дээд хэсгийн хуйх, баруун чихний доод хэсэг болон баруун хөмсөгний гадна дээд хэсгүүдэд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Э нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас нүүрс тээврийн автозамын 8 дахь км-т “машин унаж явсан байна” гэсэн асуудлаас үл ойлголцон маргалдаж, улмаар нүүр, толгой руу нь гараар цохих зэргээр харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн шанаа, хацар, зүүн шилбэ, гуяны зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугуй, гуя, өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Э хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй гэв.
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1, 5-р хуудас/, хохирогч Д.Сын мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, хохирогч А.Эын мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/, О.Бямбасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, Ч.Дамдингийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, Б.Сүх-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 606 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 642 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/, яллагдагч А.Эын мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, яллагдагч Д.Сын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/, шүүгдэгч А.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/, шүүгдэгч Д.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.
Хохирогч А.Э, Д.С нар нь санал, гомдолгүй гэх тул шүүгдэгч Д.С, А.Э нарыг хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Д.С, А.Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Д.С нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас нүүрс тээврийн автозамын 8 дахь км-т “машин унаж явсан байна” гэсэн асуудлаас үл ойлголцон маргалдаж, улмаар нүүр, толгой руу нь гар болон лапатик төмрөөр цохих зэргээр харилцан зодолдож эрүүл мэндэд нь толгойн баруун дээд хэсгийн хуйх, баруун чихний доод хэсэг болон баруун хөмсөгний гадна дээд хэсгүүдэд няцарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.Э нь согтуугаар 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр Ухаа худаг уурхайгаас нүүрс тээврийн автозамын 8 дахь км-т “машин унаж явсан байна” гэсэн асуудлаас үл ойлголцон маргалдаж, улмаар нүүр, толгой руу нь гараар цохих зэргээр харилцан зодолдож, эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн шанаа, хацар, зүүн шилбэ, гуяны зулгаралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугуй, гуя, өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 1, 5-р хуудас/, хохирогч Д.Сын мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/, хохирогч А.Эын мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/, О.Бямбасүрэнгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, Ч.Дамдингийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, Б.Сүх-Эрдэнийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 606 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 642 дугаартай дүгнэлт /хх-ийн 42-р хуудас/, яллагдагч А.Эын мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, яллагдагч Д.Сын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Д.С, А.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч Д.С, А.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон тэдний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас санал болгосон ял оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.С, А.Э нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Дэлгэрийн С, Ханхөхий овогт Алтангэрэлийн Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С, А.Э нарт тус бүр 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С, А.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болсноос хойш шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Д.С, А.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй Д.С, А.Э нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.С, А.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА