| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0130/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Шүүгдэгч Л.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ганжолоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төв овогт Лхагватогоогийн Бд холбогдох 1929002570128 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг “Цагаан хад” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “МБТранс” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайн хажууд хохирогч Ж.Түмэннастын өгзгөн тус газарт нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Бямасүрэн мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Ж.Түмэннастын: “...Л.Б миний араас хутгална гээд хутга гартаа бариад гүйгээд хүрээд ирсэн. Би цаашаа зугтаах гэтэл чулуунд тээглээд газарт унасан. Тэгтэл Л.Б миний зүүн өгзгөн дээр хутгалсан. Тэгэхээр нь би босоод зугтаах гэж байтал хөл дээрээ тогтож чадахгүй газарт сөхрөөд унатал дахиад баруун өгзгөн дээр хутгалсан. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 8-10-р хуудаст/,
Гэрч Г.Ганболдын: “...Би Лхагважаваас юу болсон талаар асуухад “Л.Б, Ж.Түмэннаст хоёр маргалдаж байгаад Л.Б Ж.Түмэннастыг хутгалсан. Тэгээд Л.Б бид хоёр эмнэлэгт аваачиж хэвтүүлээд Л.Б сахиад хоцорсон” гэсэн ... би эргэж очоод Ж.Түмэннастаас юу болсон талаар асуухад “Би Л.Бг машиндаа орж амар гэж хэлтэл Л.Б уурлаад намайг хутгалсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 14-15-р хуудаст/,
Л.Бгийн гэрчээр өгсөн: “...Би Ж.Түмэннаст гэдэг залуутай маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж хоёр удаа бөгсөн тус газарт нь хутгалсан” гэх мэдүүлэг /хх-н 18-20-р хуудаст/,
Гэрч Б.Лхагважавын: “...тухайн хэрэг болоход би машиндаа ороо засаад бие засах гээд машинаас гараад иртэл хүн орилох чимээ гарсан. Хүн орилсон зүг яваад очтол Д.Б “Би Түмэннастыг хутгалчихлаа” гээд зогсож байхаар нь такси бариад Ханбогд сумын сум дундын эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р хуудаст/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний №11149 дугаартай “Ж.Түмэннастын биед хоёр хөлийн суудлын мэдрэл, тахилзуурын мэдрэл, хоёр өгзөгний том булчин, гуяны дөрвөлжин, гадна бөглөгч, булчин, зүүн хөлийн том, богино, урт ойртуулагч, булчин болон зүүн гуяны урт хоёр толгойт булчингийн шөрмөс гэмтээсэн хоёр өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-н 23-34-р хуудаст/,
Л.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Түмэннаст машин дээр чинь ирчихсэн байна: чи буугаад машиндаа орж амар гэхэд нь таксинаас буухгүй гэснээс болж маргалдаад Ж.Түмэннастыг нэг удаа цохиод автал намайг зөрүүлээд нэг удаа цохиод авахаар нь миний уур хүрээд би нүүрс тээврийн 42-29 ӨМӨ улсын дугаартай машин дээрээ ирээд хаалгаа онгойлгоод хүнсний саван дотор байсан бор иштэй хутгаа аваад Ж.Түмэннастыг “одоо чамайг хутгална” гэж хэлэхэд Ж.Түмэннаст цаашаа эргээд зугтааж байхдаа газарт бүдрээд унасан. Тэгэхээр нь би Ж.Түмэннастыг өгзгөн дээр нь 2 удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-н 33-36-р хуудаст/,
Л.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-н 45-р хуудаст/,
Шүүгдэгч Л.Бгийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-н 51-53, 56-р хуудаст/,
Д.Батбаярын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /хх-н 57-67-р хуудаст/,
Шүүгдэгч Л.Б болон хохирогч Ж.Түмэннаст нарын хооронд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн № 630 дугаартай эвлэрлийн гэрээний нотариатаар батлуулсан хувь /хх-н 54-р хуудас/
Шүүгдэгч Л.Б хохирогч Ж.Түмэннастад 12,500,000 төгрөг төлсөн ба 2,500,000 төгрөг төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулсан тухай хохирогчийн мэдүүлэг, баримт /хх-н 54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.
- Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан баг “Цагаан хад” гэх газарт үйл ажиллагаа явуулж буй “МБТранс” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайн хажууд хохирогч Ж.Түмэннастын өгзгөн тус газарт нь 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хохирогч Ж.Түмэннастын: “...Л.Б миний араас хутгална гээд хутга гартаа бариад гүйгээд хүрээд ирсэн. Би цаашаа зугтаах гэтэл чулуунд тээглээд газарт унасан. Тэгтэл Л.Б миний зүүн өгзгөн дээр хутгалсан. Тэгэхээр нь би босоод зугтаах гэж байтал хөл дээрээ тогтож чадахгүй газарт сөхрөөд унатал дахиад баруун өгзгөн дээр хутгалсан. Нэг мэдэхэд эмнэлэгт хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-н 8-10-р хуудаст/,
- Гэрч Г.Ганболдын: “...Би Лхагважаваас юу болсон талаар асуухад “Л.Б, Ж.Түмэннаст хоёр маргалдаж байгаад Л.Б Ж.Түмэннастыг хутгалсан. Тэгээд Л.Б бид хоёр эмнэлэгт аваачиж хэвтүүлээд Л.Б сахиад хоцорсон” гэсэн ... би эргэж очоод Ж.Түмэннастаас юу болсон талаар асуухад “Би Л.Бг машиндаа орж амар гэж хэлтэл Л.Б уурлаад намайг хутгалсан” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 14-15-р хуудаст/,
- Л.Бгийн гэрчээр өгсөн: “...Би Ж.Түмэннаст гэдэг залуутай маргалдаж бие эрх чөлөөнд нь халдаж хоёр удаа бөгсөн тус газарт нь хутгалсан” гэх мэдүүлэг /хх-н 18-20-р хуудаст/,
- Гэрч Б.Лхагважавын: “...тухайн хэрэг болоход би машиндаа ороо засаад бие засах гээд машинаас гараад иртэл хүн орилох чимээ гарсан. Хүн орилсон зүг яваад очтол Д.Б “Би Түмэннастыг хутгалчихлаа” гээд зогсож байхаар нь такси бариад Ханбогд сумын сум дундын эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-н 21-22-р хуудаст/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний №11149 дугаартай “Ж.Түмэннастын биед хоёр хөлийн суудлын мэдрэл, тахилзуурын мэдрэл, хоёр өгзөгний том булчин, гуяны дөрвөлжин, гадна бөглөгч, булчин, зүүн хөлийн том, богино, урт ойртуулагч, булчин болон зүүн гуяны урт хоёр толгойт булчингийн шөрмөс гэмтээсэн хоёр өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-н 23-34-р хуудаст/,
- Л.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Түмэннаст машин дээр чинь ирчихсэн байна: чи буугаад машиндаа орж амар гэхэд нь таксинаас буухгүй гэснээс болж маргалдаад Ж.Түмэннастыг нэг удаа цохиод автал намайг зөрүүлээд нэг удаа цохиод авахаар нь миний уур хүрээд би нүүрс тээврийн 42-29 ӨМӨ улсын дугаартай машин дээрээ ирээд хаалгаа онгойлгоод хүнсний саван дотор байсан бор иштэй хутгаа аваад Ж.Түмэннастыг “одоо чамайг хутгална” гэж хэлэхэд Ж.Түмэннаст цаашаа эргээд зугтааж байхдаа газарт бүдрээд унасан. Тэгэхээр нь би Ж.Түмэннастыг өгзгөн дээр нь 2 удаа хутгалсан” гэх мэдүүлэг /хх-н 33-36-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Ж.Түмэннастын биед учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Л.Бгийн хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон, өгзгөн тус газарт нь 2 удаа хутгалсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.
Иймд шүүгдэгч Л.Бг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.
Хохирогч Ж.Түмэннастын биед хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний №11149 дугаартай “Ж.Түмэннастын биед хоёр хөлийн суудлын мэдрэл, тахилзуурын мэдрэл, хоёр өгзөгний том булчин, гуяны дөрвөлжин, гадна бөглөгч, булчин, зүүн хөлийн том, богино, урт ойртуулагч, булчин болон зүүн гуяны урт хоёр толгойт булчингийн шөрмөс гэмтээсэн хоёр өгзөгний хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гарын сарвуунд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчилэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт /хх-н 23-34-р хуудас/-ээр тогтоогдож байна.
Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч нь хохирогч Ж.Түмэннастал хохирол төлбөрт 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/-н төгрөг төлж барагдуулсан /хх-н 54-р хуудас/, хохирогч гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэл болох анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид төлөх төлбөргүй, хийсэн хэрэгтээ үнэн санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэв.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Л.Бд оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/-н төгрөгөөр торгох саналыг хөнгөрүүлж, шүүгдэгч Л.Бд 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Төв овогт Лхагватогоогийн Бг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 600 /зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/-н сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ж.Түмэннастад хохирол төлбөрт 12,500,000 /арван хоёр сая таван зуун мянга/-н төгрөг төлж барагдуулсан, хохирогч нь гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлсэн болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Л.Бгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА