Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 1460

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*****” ХХК

Хариуцагч:   ***** /РД:

Хариуцагч: ***** /РД:

Хариуцагч:  ***** /РД:

Зээлийн гэрээний үүрэгт 17 849 142 /арван долоон сая найман зуун дөчин есөн мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөг гаргуулах, барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн*****, хариуцагч *****, нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нэхэмжлэлээ дэмжин  шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: Хариуцагч нар нь 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр манай байгууллагаас 15010035 тоот зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар сарын 3,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай авсан. Гэтэл зээлдэгч нь авсан зээлээ гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлөхгүй гэрээний үүргээ зөрчсөөр ирсэн, бид зээлээ тохиролцсон хуваарийн дагуу төлөхийг удаа дараа шаардаж сануулсан боловч элдэв шалтаг тоочин биднийг хорхироож байна. Бид ***** нарыг хариуцагчаар татахаас татгалзсан ба хариуцагч *****д холбогдуулан 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 15010035 тоот зээлийн зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээл 16 387 424 төгрөг, хүү 1 227 904 төгрөг, нотариатын төлбөр 17 500 төгрөг нийт 17 849 142  төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолодлд барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү.

Хариуцагч ***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие гэрээ байгуулсан болон зээлийн төлбөрийн үлдэгдлийн тооцооллын  талаар маргахгүй байна. Би хариуцаж төлөх ёстой зээл бөгөөд миний дүү нарт хамаагүй болно. Би зээлийн хугацаанд нийт 23 170 705 төгрөг төлсөн, мөн улс оронд учирсан  эдийн засгийн хямралт байдлаас шалтгаалан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул  хүү, нэмэгдүүлсэн хүүг багасгаж шийдвэрлэж өгнө үү.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “***** нь хариуцагч ***** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17 849 142 төгрөг гаргуулах,  үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хариуцагч *****холбогдох хэсгээс, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч ***** холбогдох хэсгээс тус тус татгалзаж, хариуцагч *****нэхэмжлэлд дурдсан мөнгийг гаргуулахаар  шаардсан болно.  /хх-ийн 31, 35 дугаар тал/

Нэхэмжлэгч байгууллагаас түүнд олгосон итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн бүхий л эрхийг олгосон байна. /хх-ийн 25 дугаар тал/

Хариуцагч ***** нар нь “*****тай 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 15010035 дугаартай “Зээлийн   гэрээ”, 15010035-1 дугаартай “Барьцааны гэрээ”-тус тус байгуулж, 25 000 000 төгрөгийг 18  сарын хугацаатай, сарын 3,6 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож *****өмчлөлийн, *****орон сууцыг барьцаалах талаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийг эргэн төлж байсан баримт зэргээр тогтоогдож байна.

Зээлийн болон барьцааны гэрээнд зээлдэгчийг төлөөлж ***** нар, барьцаалуулагчийг төлөөлж ***** гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлжээ.

Хариуцагч *****д 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр  *****ийн олгосон итгэмжлэлд дээр дурдсан орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, үүргийн биелэлтийг хангуулах эрхийг 3 жилийн хугацаагаар итгэмжлэн олгосон байна. /хх-ийн 13 дугаар тал/

Зохигчид зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан, мөнгийг зээлдэгч хүлээн авсан, зээлийн гэрээний хугацаанд хариуцагч 23 170 705 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдлийн хэмжээний талаар маргаагүй болно. 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт зааснаас үзэхэд барьцаагаар хангагдах үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байх, мөн барьцааны зүйл бусдын өмчлөлийн эд хөрөнгө байж болохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч “*****” ББСБ-д  банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 136 дугаар тогтоолоор зөвшөөрч, 1/357 тоот гэрчилгээ олгосон ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. 

Хариуцагч *****  нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1  дэх хэсэгт зааснаар гэрээнд заасан хугацаанд зээл түүний хүүг хугацаанд нь төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү  тус тус төлөх үүрэгтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2016  оны 7 дугаар сарын 10-ны өдөр дууссан байх бөгөөд нэхэмжлэгч тал хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, нотариатын төлбөр төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд хариуцагч *****ээс 16 387 424 /арван зургаан сая гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*****” ББСБ-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 461 718 /нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга долоон зуун арван найм/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй  гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****ээс 16 387 424 /арван зургаан сая гурван зуун наян долоон мянга дөрвөн зуун хорин дөрөв/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*****-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 461 718 /нэг сая дөрвөн зуун жаран нэгэн мянга долоон зуун арван найм/ төгрөгт холбогдох хэсэг, хариуцагч ***** нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь  шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ***** орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар  албадан дуудлага худалдаагаар хангуулж болохыг дурдсугай.

3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж хариуцагч *****с 239 887 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*****-д олгосугай                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                           

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ