Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Дөлгөөн,

Шүүгдэгч Д.Мөнхбат нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дондогбаатарын Мөнхбатад холбогдох 1928001490099 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.          

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Архангай аймаг, Эрдэнэбулган сум, 1 дүгээр баг, Цагаан даваагийн 1-8 тоотод оршин суух, урьд Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Дондогбаатарын Мөнхбат /РД:АЯ90121637/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Мөнхбат Яллагдагч Д.Мөнхбат нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг, Их-Уулын 2-10 тоот хашаанд байх иргэн Д.Мөнхсайханы орон байранд нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, Самсунг маркийн печ 1 ширхэг, олон үйлдэлт будаа агшаагч 1 ширхэг, манхны машин, Ж-Шок брендийн бугуйн цаг 1 ширхэг, индүү 1 ширхэг, 3 ширхэг газ, ааруул, бор будаа зэрэг эд зүйлс, ДДИШ тоон системийн хүлээн авагч 1 ширхэг, удирдлага 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,008,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 06 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2-р баг, Их-Уулын 2-10 тоот хашаанд байх иргэн Д.Мөнхсайханы орон байранд нэвтэрч цагаан өнгийн 1 ширхэг хөлдөөгчийг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2-р баг, Хан-Уулын 14-1 тоот хашаанд байсан иргэн А.Түвшинбаярын эзэмшлийн 75-49 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Ист” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр хуул бусаар авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг Баруун сайханы 15-35 тоотод оршин суух иргэн Б.Лувсандагвийн гэрээс Самсунг S10 Plus 5G маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, Баруун сайханы 20-05 тоот хашааны гадна байсан Э.Батпүрэвийн жолоодож байсан Volvo маркийн 85-88 ӨМЭ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл дээр  ачаатай байсан Volvo маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р баг, Их-Уулын 4-16 тоотод байх У.Отгонжаргалын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг 500 килограммын электрон жин 1 ширхэг, 55 килограммын электрон жин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13-20 цагийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг Нисэхийн 8-1 тоотод оршин суух иргэн Б.Батхүүгийн  гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн Sharp брендийн ЛЭД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 507,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 46 дугаар байрны орцонд байсан иргэн Ц.Батмөнхийн эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 10,275,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Мөнхбат мэдүүлэхдээ: “2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр замын компанид ажилд ороод урьдчилгаа мөнгөө хүлээн аваад архи уугаад 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр согтуугаар Их Уулийн 2-10 тоотод оршин суух Д.Мөнхсайханы гэрт орж будаа агшаагч, зурагт, хүлээн авагч, индүү зэргийг хүч хэрэглэхгүй хулгай хийж авсан нь үнэн ” гэв.

Хохирогч Д.Мөнхсайханы: “...Би 2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөө ажил дээрээ байж байхад манай эгч Амарсайхан над руу 08 цагийн үед гар утсаараа залгаад танай гэрт хулгай орчихсон, зурагт тоон систем алга болчихсон байна гэсэн тэгээд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр манай нөхөр Батбаатар луу манай эгч утсаар ярьж дахин гэрт хулгай орж хөлдөөгч, пэйч, индүү, бугуйн цаг, махны машин, будаа агшаагч, хулгайд алдсан байна гэж хэлсэн. Нөхөр бид хоёр Оюу толгой дээр ажил дээрээ байсан. би чөлөөгөө аваад аймгийн төв дээр байх гэртээ ирээд хулгайд алдсан эд зүйлээ бүртгэж үзэхэд 32 инчийн зурагт, хөлдөөгч, ДДИШ хүлээн авагч төхөөрөмж, удирдлага, бугуйн цаг, ухаалаг будаа агшаагч, пэйч, махны машин, индүү, 1 килограмм ааруул, газан хий 3 ширхэг, 500 грамм бор будаа хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 108-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхсайханы: “...Би телевизор, цаг, хөлдөөгчөө авсан, бусад эд зүйлээ олж аваагүй, тиймээс ДДИШ хүлээн авагч, Самсунг маркийн шарах зуух, олон үйлдэлт будаа агшаагч, манхы машин, индүү зэргийг олж авах саналтай байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 131-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч Б.Баясгалангийн: “...Би Мөнхбат гэх хүнээс 60,000 төгрөгөөр телевизор худалдаж авсан чинь дараа нь цагдаа ирээд миний худалдаж авсан телевизорыг хулгайн телевизор байна гээд хураагаад авчихсан. Тиймээс би телевизор худалдаж авсан 60,000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 126-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Болортучагийн: “...Манай гэр Байруун сайханы 17-18 тоотод байдаг... нэг танихгүй бага зэргийн согтуу хүн, шартаж үхлээ, өөрийгөө Гурвантэс сумруу явах гэсэн юм, гээд нэг хоосон цагаан хөлдөөгч 50,000 төгрөгөөр зарна гэж хэлэхээр нь би 50,000 төгрөгөөр худалдаж авсан ... Би хөлдөөгч худалдаж авсан 50,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 129-р хуудаст/,

Хохирогч А.Түвшинбаярын: “...Би 2019 оны 19-ний орой 02 цагийн үед гэртээ ганцаараа унтаж байхад гаднаас нэг танихгүй залуу ороод ирсэн. Юун хүн яах гэж байгаа юм бэ гэж асуухад нөгөө залуу ам цангаад байна, ус уух гэсэн юм гэхээр нь би гар яв гээд хөөсөн чинь нөгөө залуу явахгүй жоохон суугаадахъя гэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь нөгөө залуу ширээн дээр байсан 00-ийн цаас аваад толгойгоо арчаад гараад явсан. Тэгээд удалгүй машин дуугараад хөдлөөд явсан. Би гэрээс гараад харахад миний эзэмшлийн “Тоёота Ист” маркийн 75-49 ӨМҮулсын дугаартай авто машин алга болчихсон байсан. тэгээд цагдаа дуудсан..., би хулгайд алдагдсан тээврийн хэрэгслээ бүрэн бүтэн хүлээгээд авчихсан байгаа” гэх мэдүүлэг /1-р хх-н 110-111-р хуудаст/,

Хохирогч Б.Лувсандагвын: “...Би 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр манайх гэр бүлээрээ хүүхдийн парк яваад орой 23 цагийн үед гэртээ ирсэн. Ороо засчихаад би ганц шил юм ууя гээд 1 шил архи задлаад уугаад сууж байсан нэг танихгүй залуу манай гэрт ороод ирсэн. Их-уул руу явж байгаад андуураад ороод ирлээ, би Цагаан хаданд шаланзны жолооч хийдэг, машин эвдэрчихээд ирсэн гэхээр нь би нөгөө залууд архинаасаас3 хундага хийж өгсөн, тэр залуу манайд 15 минут орчим болсон. Би нөгөө залууг одоо яв яв болгоомжтой яваарай гэж хэлсэн. тэгээд нөгөө залуу дугуйтай ирсэн байсан болохоор буцаад дугуйтай яваад өгсөн. Буцаад гэртээ орсон чинь миний гр утас алга болчихсон байсан, тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэр цадаад утсаа алдчихлаа, цагаан өнгөтэй, дугуй унасан хүн аваад явсан гэсэн чинь нэг цагдаа цагаан саарал өнгийн ист маркийн 75 дугаар орсон улсын дугаартай машин байгаа бид хайгаад явж байна гэж цагдаагаас хэлсэн. Тэгээд би тухайн үед эхнэр Доржханд, охин Аюурзана нарын хамт хүнсний 3 дугаар дэлгүүрийн засмалаар явж байсан чинь тоосгон нэг зочид буудал байсан, тус зочид буудлын зогсоол дээр 2 жижиг тээврийн хэрэгсэл зогсож байсан. дөхөөд очсон чинь цайвар өнгийн цагдаагийн хэлээд байсан машинтай ойролцоо машин байхаар нь цагдаа руу залгасан, цагдаа нар ирсэн, тэгээд цагдаагийн газар очсон, миний хулгайд алдсан гар утсыг бүрэн бүтэн байдалтай нэг цагдаа надад хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 113-114-р хуудаст/,

Хохирогч Д.Болормаагийн: “...Манайх хүнд даацын тээврийн хэрэгслүүдийг ачаа тээвэрлэлтэд явуулдаг. Жолооч Батпүрэв Улаанбаатар хотоос зам засварын ачаа ачиж шөнө машинтайгаа ирсэн. Тэгээд өглөө 08 цагийн үед манай нөхөр жолоочтойгоо очиж уулзахаар явсан, ирэхдээ шинэ 7 дугуй ачуулснаас 1 шинэ дугуй алга болчихсон байна. Үлдсэн 6 ширхэг дугуйг ачаад хүрээд ир гээд намайг явуулсан. Би Баруун сайханы 20-05 тоот хашааны урд зогсож байсан ачааны машин дээр очоод дугуйгаа ачихаасаа өмнө цагдаад мэдэгдье гээд дуудлага өгсөн..., надад гомдол санал нэхэмжлэх зүйлгүй би дугуйгаа авсан байгаа ...” гэх мэдүүлэг /1-р хх-н 116-117-р хуудаст/,

Хохирогч У.Отгонжаргалын: “...Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Их Уулын 4-16 тоотод Бум-Эрдэнэ махны дэлгүүр ажиллуулдаг. 2019 оны  07 дугаар сарын 01-ний өдрийн өглөө 09 цагийн үед ажил дээрээ ирэхэд манай махны дэлгүүрийн цонхыг дотогш нь түлхэж онгойлгоод хулгай орж дотор нь байсан мах хиллэдэг электрон том, жижиг 2 хил хулгайд алдагдсан байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-н 120-121-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч У.Отгонжаргалын: “...Өчигдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ ашиглаж, мах хиллэж байсан юм. Том хил нь 350,000 төгрөг, жижиг хил нь 80,000 төгрөгийн үнэтэй байсан. хулгайд алдсан эд зүйлээ олж авахыг хүсэж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 124-р хуудаст/,

Хохирогч Т.Батхүүгийн: “...Би 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 08 цагийн үед ажилдаа явахдаа гэрээ цоожлоод яваад өдөр 13 цагийн үед ирэхэд гэр цоожтой байсан, орж цай уучихаад гарсан, орой 20 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалгыг эвдэлчихсэн байсан, тэгээд гэрлүү ороход манай гэрийн хойно стекэн дээр тавиатай байсан 30 инчийн “Sharp” брендийн ЛСД зурагт алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 149-р хуудаст/,

Иргэний нэхэмжлэгч Т.Батхүүгийн: “...Би зурагтны мөнгө болох 300,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-н 151-р хуудаст/,

Хохирогч Ц.Батмөнхийн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 20 цагийн үед гэрээсээ өөрийн эзэмшлийн улаан өнгийн унадаг дугуйгаа унаж хадам эгчийнхээ гэрт очиж юм хүргэж өгчихөөд буцаад гэрлүүгээ буюу 46 дугаар байр луу яваад орцныхоо 1 давхарын шатны хажуу талын паарнаас хар өнгийн дугуйны цоожоор цоожилчихоод уг орцны 6 давхарт байдаг 61 тоот гэр лүүгээ ороод хэсэг зурагт үзэж байгаад унтсан. Тэгээд би маргааш өглөө нь буюу 09 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр гэрээс гартал 1 давхарт миний дугуй байхгүй алга болчихсон байхаар нь би цагдаа дээр өөрийн биеэр очиж өргөдөл бичиж өгсөн ..., Би 10 гаран хоногийн өмнө Улаанбаатар хотод помидор зарж явж байгаад “Нарантуул зах”-аас шинэвтэр дугуй 380,000 төгрөгөөр худалдаж авсан дугуй байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-н 220-221-р хуудаст/,

Гэрч Д.Амарсайханы: “...Би 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн өглөөний 09 цаг 10 минутад төрсөн дүү Мөнхсайханы гэрийг эргэхээр очсон, манай дүү Мөнхсайханых гэр бүлээрээ эзгүй байгаа.  Тэгээд Их-Уулын 02-10 тоот хашаанд очиход манай дүүгийн гэрийн хаалганы цоож зүүлттэй мөртлөө хаалга онгорхой байсан, тэгэхээр нь би орж үзээгүй,  цагдаад дуудлага өгсөн, цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийсэн, дараа нь дүүгийн гэрээс алга болсон эд зүйлүүдийг бүртгэхэд зургт болон ДДИШ-ийн хүлээн авагч карттай нь алга болсон байсан..., Би 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр өгөө үүрээр05 цаг 30 минутад төрсөн дүү Мөнхсайханы Их-Уулын 02-10 тоотод байх гэрийг эргэхэд манай дүүгийн гэр зүгээ байсан. тэгээд буцаад өөрийн гэр болох Их-Уулын 02-12 тоотод байх гэртээ байж байхад манай дүү Мөнхсайхан утсаар надруу 05 цаг 43 минутад залгаад манай гэрийг эргэсэн үү гэхээр нь би гэрээс гараад 06 цаг 00 минутад дахин очиж үзэхэд гэр нь зүгээр байсан.  тэгээд би гэртээ буцаж ороод байж байсан чинь нохой хуцаад байхаар нь гэрээс гараад дүүгийн хашааны үүдэнд очоод хашааны завсраар хартал манай дүүгийн гэрийн хаалга онгорхой байх шиг байхаар нь цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-н 133, 143-р хуудаст/,

Гэрч С.Баасанхүүгийн: “...2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн өглөө үүрээр хуучин нисэхийн автобусны зогсоол дээр 74-37 ӨМА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан, тэгсэн чинь нэг танихгүй залуу тээврийн товчооны баруун талаас алхаад гарч ирээд надтай уулзаад Мөнхбат гэж залуу байсан, эхнэртэйгээ муудчихсан байгаа юм. гэрээсээ очиж хөлдөөгчөө авна гэсэн.  Тэгээд намайг хөлдөөгч хүргээд өгөөч гэхээр нь би тэгье гэж хэлсэн. Бид хоёр миний машинтай Их-Уулын 02-10 тоот хашааны гадаа очоод зогссон чинь Мөнхбат  хашаа руугаа орчихоод хөлдөөгч тэврээд гарч ирээд миний тээврийн хэрэгслийн ард талын ачаан дээр тавиад тэгээд баруун тийшээ яваад цаг уурын засмалаар хойшоо яваад Хан-Уулын 14 дүгээр гудамжаар баруун тийшээ яваад замд нь нэг шаланз машин зогсож байсан. Мөнхбат хэлэхдээ энэ машины хажууд зогс, манай ажлын хүмүүс ирчихсэн байна гэж хэлсэн. Би тэр шаланз машины хойд талд баруун тийшээ хараад зогссон.  Мөнхбат машинаас буугаад зүүн тийшээ алхаад явсан. Тэгээд удалгүй нэг шаланзны  шинэ дугуй түрээд хүрч ирээд миний тэвшин дээр тавьсан.  Тэгэхээр нь би энэ юун дугуй юм бэ гэж асуухад Мөнхбат миний дугуй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 145-р хуудаст/,

Гэрч Э.Батпүрэвийн: “...Би 2019 оны 5 сард Эрхэмбаатар гэж хүний “Volvo” маркийн ачааны 85-88 ӨМЭулсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллаж байна. Би Улаанбаатар хот руу нүүрс хүргээд буцаж ирэхдээ “Манай зам” ХХК-ийн гэрлийн шон ачаад Өмнөговь аймаг руу явах гэж байхад манай захирал Эрхэмбаатар 8 ширхэг “Volvo” маркийн тээврийн хэрэгслийн дугуй аваадах гээд мөнгийг шилжүүлсэн. Тэгээд би 8 ширхэг дугуй аваад Өмнөговь руу явах замдаа машины дугуй хагараад 1 ширхэг шинэ дугуйг нь машиндаа тавьсан. Тэгээд 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үүрээр 03 цагт Өмнөговь аймагт ирээд Баруун сайханы 20-05 тоот хашааны өмнө зам дээр машинтайгаа зогсоод ачаагаа буулгалгүй унтаад 07 цаг 30 минутад манай захирал ирсэн. Тэгээд ачаан дээр гараад 1 ширхэг дугуй чинь алга болчихсон байна гэхээр нь өөрөө дээшээ гараад харсан чинь 6 ширхэг дугуй байсан. тэгээд удалгүй Эрхэмбаатарын эхнэр Болормаа ирээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-н 161-р хуудаст/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 25-31-р хуудаст/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 32-39-р хуудаст/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 40-42-р хуудаст/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 43-50-р хуудаст/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 52-57-р хуудаст/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р хх-н 1-12-р хуудаст/,

СД-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 13-р хуудаст/,

Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 61-100-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай Самсунг Эс 10 Плас маркийн гар утсыг 2,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 170-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 352 дугаартай “Volvo” маркийн дугуйг 550,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 174-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 357 дугаартай хөлдөөгийг 300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 178-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 358 дугаартай 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, Самсунг маркийн пэйч 1 ширхэг, олон үйлдэлт будаа агшаагч 1 ширхэг, махны машин 1 ширхэг, Ж-Шок брендийн бугуйн цаг 1 ширхэг, индүү 1 ширхэг, 3 ширхэг газ хий, 1 килограмм ааруул, 500 грамм бор будаа, ДДИШ тоон системийн хүлээн авагч 1 ширхэг, удирдлага 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг 1,008,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 183-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1000141 дугаартай “Тоёота Ист” маркийн тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 192-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаартай 2 ширхэг электрон жинг 360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 196-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1000201 дугаартай  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 74-37 ӨМА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг 4,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-н 130-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаартай 1 ширхэг 32 инчийн “Sharp” брендийн зурагтыг 300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-н 161-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 400 дугаартай монгол гэрийн хаалгыг 207,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-н 229-р хуудаст/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 401 дугаартай 1 ширхэг унадаг дугуйг 350,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-н 233-р хуудаст/

Д.Мөнхбатын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 245-р хуудаст/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримтууд /1-р хх-н 247-250,  2-р хх-н 16-28-р хуудаст/,  

Д.Мөнхбатын арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /2-р хх-н 2-6-р хуудаст/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, мөн гэм буруутай этгээд нь өөрөө хүсэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах үйлдлээр илрэн гардаг.

Шүүгдэгч Д.Мөнхбат нь 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 11 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг, Их-Уулын 2-10 тоот хашаанд байх иргэн Д.Мөнхсайханы орон байранд нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, Самсунг маркийн печ 1 ширхэг, олон үйлдэлт будаа агшаагч 1 ширхэг, манхны машин, Ж-Шок брендийн бугуйн цаг 1 ширхэг, индүү 1 ширхэг, 3 ширхэг газ, ааруул, бор будаа зэрэг эд зүйлс, ДДИШ тоон системийн хүлээн авагч 1 ширхэг, удирдлага 1 ширхэг,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 06 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2-р баг, Их-Уулын 2-10 тоот хашаанд байх иргэн Д.Мөнхсайханы орон байранд нэвтэрч цагаан өнгийн 1 ширхэг хөлдөөгч,

2019 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 2-р баг, Хан-Уулын 14-1 тоот хашаанд байсан иргэн А.Түвшинбаярын эзэмшлийн 75-49 ӨМҮ улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр хуул бусаар авч 5,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 1-р баг Баруун сайханы 15-35 тоотод оршин суух иргэн Б.Лувсандагвийн гэрээс Самсунг S10 Plus 5G маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагийн орчим Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р баг, Баруун сайханы 20-05 тоот хашааны гадна байсан Э.Батпүрэвийн жолоодож байсан Volvo маркийн 85-88 ӨМЭ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл дээр  ачаатай байсан Volvo маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг тээврийн хэрэгсэл ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8-р баг, Их-Уулын 4-16 тоотод байх У.Отгонжаргалын үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч 1 ширхэг 500 килограммын электрон жин 1 ширхэг, 55 килограммын электрон жин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 360,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 13-20 цагийн хооронд Өмнөговь аймаг Даланзадгад сум, 6-р баг Нисэхийн 8-1 тоотод оршин суух иргэн Б.Батхүүгийн  гэрийн хаалгыг эвдэн орж 32 инчийн Sharp брендийн ЛЭД зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 507,000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3 дугаар баг, 46 дугаар байрны орцонд байсан иргэн Ц.Батмөнхийн эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 350,000 төгрөгийн хохирол учруулж бусдад нийт 10,275,000 төгрөгийн хохирол учруулсан хохирол учруулсан болох нь:

  •  Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-н 20-24-р хуудаст/,
  • Хохирогч Д.Мөнхсайханы  мэдүүлэг /1-р хх-н 108-р хуудаст/,
  • Иргэний нэхэмжлэгч Д.Мөнхсайханы мэдүүлэг /1-р хх-н 131-р хуудаст/,
  • Иргэний нэхэмжлэгч Б.Баясгалангийн мэдүүлэг /1-р хх-н 126-р хуудаст/,
  • Иргэний нэхэмжлэгч Ц.Болортуяагийн мэдүүлэг /1-р хх-н 129-р хуудаст/,
  • Хохирогч А.Түвшинбаярын мэдүүлэг /1-р хх-н 110-111-р хуудаст/,
  • Хохирогч Б.Лувсандагвын мэдүүлэг /1-р хх-н 113-114-р хуудаст/,
  • Хохирогч Д.Болормаагийн мэдүүлэг /1-р хх-н 116-117-р хуудаст/,
  • Хохирогч У.Отгонжаргалын мэдүүлэг /1-р хх-н 120-121-р хуудаст/,
  • Иргэний нэхэмжлэгч У.Отгонжаргалын мэдүүлэг /1-р хх-н 124-р хуудаст/,
  • Хохирогч Т.Батхүүгийн мэдүүлэг /1-р хх-н 149-р хуудаст/,
  • Иргэний нэхэмжлэгч Т.Батхүүгийн мэдүүлэг /2-р хх-н 151-р хуудаст/,
  • Хохирогч Ц.Батмөнхийн гэх мэдүүлэг /2-р хх-н 220-221-р хуудаст/,
  • Гэрч Д.Амарсайханы мэдүүлэг /1-р хх-н 133, 143-р хуудаст/,
  • Гэрч С.Баасанхүүгийн мэдүүлэг /1-р хх-н 145-р хуудаст/,
  • Гэрч Э.Батпүрэвийн мэдүүлэг /1-р хх-н 161-р хуудаст/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 25-31-р хуудаст/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 32-39-р хуудаст/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 40-42-р хуудаст/,

          - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 43-50-р хуудаст/,

          - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамтаар /1-р хх-н 52-57-р хуудаст/,

  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3-р хх-н 1-12-р хуудаст/,
  • СД-ний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-н 13-р хуудаст/,

          -  Эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1-р хх-н 61-100-р хуудаст/,

-         “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 343 дугаартай Самсунг Эс 10 Плас маркийн гар утсыг 2,200,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 170-р хуудаст/,

-“Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 352 дугаартай “Volvo” маркийн дугуйг 550,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 174-р хуудаст/,

-           “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 357 дугаартай хөлдөөгчийг 300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 178-р хуудаст/,

-           “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 358 дугаартай 32 инчийн ЛСД зурагт 1 ширхэг, Самсунг маркийн пэйч 1 ширхэг, олон үйлдэлт будаа агшаагч 1 ширхэг, махны машин 1 ширхэг, Ж-Шок брендийн бугуйн цаг 1 ширхэг, индүү 1 ширхэг, 3 ширхэг газ хий, 1 килограмм ааруул, 500 грамм бор будаа, ДДИШ тоон системийн хүлээн авагч 1 ширхэг, удирдлага 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг 1,008,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 183-р хуудаст/,

-           “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1000141 дугаартай “Тоёота Ист” маркийн тээврийн хэрэгслийг 5,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 192-р хуудаст/,

-           “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 355 дугаартай 2 ширхэг электрон жинг 360,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /1-р хх-н 196-р хуудаст/,

-           “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1000201 дугаартай  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 74-37 ӨМА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслийг 4,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-н 130-р хуудаст/,

-           “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаартай 1 ширхэг 32 инчийн “Sharp” брендийн зурагтыг 300,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-н 161-р хуудаст/,

-           “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 400 дугаартай монгол гэрийн хаалгыг 207,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-н 229-р хуудаст/,

-           “Ашид билгүүн” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 401 дугаартай 1 ширхэг унадаг дугуйг 350,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний дүгнэлт /2-р хх-н 233-р хуудаст/-аар тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Мөнхбатын үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эд хөрөнгөнд халдаж хохирол учруулсан гэмт үйлдэл болох тул Д.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” бөгөөд шүүгдэгч Д.Мөнхбат нь хохирогч нар болох У.Отгонжаргал, Д.Мөнхсайхан, Т.Батхүү, Ц.Батмөнх, Ц.Болортуяа, Б.Баясгалан нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй 1,985,000 /нэг сая есөн зуун наян таван мянга/-н төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлбөрийг Д.Мөнхбат нь  бүрэн төлж барагдуулаагүй болох нь /1-р хх-н 108-р хуудаст/, /1-р хх-н 141-р хуудаст/,  /1-р хх-н 126-р хуудаст/, /1-р хх-н 129-р хуудаст/, /1-р хх-н 120-124-р хуудаст/, /2-р хх-н 149-151-р хуудаст/, /2-р хх-н 220-221-р хуудаст/ хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлгүүдээр  шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй тухай мэдүүлгийг тус тус өгсөн байх тул гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийг арилгаагүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Д.Мөнхбад ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Иймд шүүгдэгчдийн хувийн байдлыг харгалзан үзэж, улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 4 /дөрөв/-н жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх саналыг хянаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад 3 /гурав/-н жилийн хугацаагаар, нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нь  нийт 132 цаг цагдан хоригдсон, Д.Мөнхбатын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт 1,985,000 /нэг сая есөн зуун наян таван мянга/-н төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Мөнхбат нь энэ хэрэгт 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл, 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл, 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 140 /нэг зуун дөч/-н хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Дондогбаатарын Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатад оногдуулсан 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхбатын цагдан хоригдсон 140 /нэг зуун дөч/-н хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар Д.Батмөнхөөс хохирогч У.Отгонжаргалд 360,000 /гурван зуун жаран мянга/-н төгрөг, Д.Мөнхсайханд 658,000 /зургаан зуун тавин найман мянга/-н төгрөг, Т.Батхүүд 507,000 /таван зуун долоон мянга/-н төгрөг, Ц.Батмөнхөд 350,000 /гурван зуун тавин мянга/-н төгрөг, Ц.Болортуяад 50,000 /тавин мянга/-н төгрөг, Б.Баясгаланд 60,000 /жаран мянга/-н төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тус хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар Д.Мөнхбатад  урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Мөнхбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА