| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2016/00471/И |
| Дугаар | 130/ШШ2016/00601 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 130/ШШ2016/00601
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт оршин суух, Ц овогт Хгийн Нгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суух, Х овогт Бгийн Бд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Охин Б.Аийн төрсөн эцэг Б.Б мөн болохыг тогтолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хуваарьт эд хөрөнгийн үнэ 860000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Б.Бтэй сүү хадгаа тавиад хуримаа хийсэн. Тэр өдрөөс хойш бид хоёр Цэнгэл сумд Б.Бийн аав, ээжтэй хамт амьдарсан. Б.Б нь гэрлэлтийг дараа нь бүртгүүлнэ гэж хэлж тэр чигт нь бүртгүүлээгүй. Б.Б гэрлэсний дараа нэг жилийн дараа архи уугаад, намайг хэл амаар доромжилдог болсон. Б.Б нь миний өмнө гэрлэсэн эхнэр, хүүхэдтэй байсан байна. Энэ тухай хэлээгүй ба намайг хуурч мэхэлж, гэрлэсэн болно. 2015 оны 11 дүгээр сард би жирэмсэн болоод цус алдаж байхад Б.Б согтуу ирээд намайг зодсон тэрнээс болоод хүүхэд маань зулбасан. Тэгээд Б.Бийн аав ээжид нь хэлсэн чинь намайг тоохгүй асуудлаа өөрсдөө шийд гэж хэлсэн. 2016 оны 7 сард жирэмсэн болоод 11 дүгээр сард бие маань өвдөөд эмнэлэгт хэвтэж байхад Б.Б ирж холбоо бариагүй. Тэгээд нэг өдөр утсаар залгахад Б.Б надад Та хоёрыг асарч чадахгүй, би энд нэг эхнэртэй болсон гэж хэлээд миний хувцас хунарыг хүнээр надад өгч явуулсан. Тэгээд би 2016 оны 5 дугаар сарын 06-нд амаржаад төрсөн. Аав, ээж дээр очсон. Б.Б намайг амаржсаны дараа холбоо бариагүй. Б.Б бид хоёрын дундаас охин Б.А төрсөн боловч Б.Б нь миний хүүхэд биш гэж хүлээн зөвшөөрөөгүй тул би охиныхоо төрсний гэрчилгээг өөрийн нэр дээр авсан. Иймд Б.Аийн төрсөн эцэг Б.Б мөн гэдгийг тогтоож, Б.Бэс хүүхдийн тэтгэлэг төлүүлэх, хуваарьт эд хөрөнгө буюу түүний үнэ 860000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багийн иргэн Б овогтой Б би 2014 оны 7 дугаар сарын 11-нд Х.Нтай гэр бүл болж, хурим хийсэн үнэн. 2. 2014 оны 7-р сарын 11-нд хурим хийчхээд 2014 оны 7 дугаар сарын 18-наас Тувачуудын наадам болох Кейаьт наадамд очно гээд явж эхэлсэн. 3. Надтай суухаас өмнө өр зээлтэй гэж 200000 төгрөг нэхэж авчхаад дараа лизингийн зээлтэй гэж сар бүр 500000 төгрөг төлүүлдэг байсан. 4. Би сайхан амьдрах гэж аав ээжээрээ сайхан монгол гэж бариулж /6 ханатай/ хурим найраа хүртэл хийчхээд байхад би явдаг хүн, аймагт очиж ажил хийнэ, эсвэл чамаас сална гээд намайг ажилтай байхад нааш цааш нь байнга явдаг болсон. Явах болгондоо өөрийнхөө хувцас хуН аваад л яваад өгдөг. 5. 2014 оны 11 дүгээр сард би ажлаас ирэхэд усанд яваад ирлээ /2 арвын бетонтой ус/ доошоо юм гарч байна гэхээр уурхайн машинаар яваарай гэхэд яваагүй. Дараа нь сумын төвд дагуулж ирээд мөнгө төгрөг аваад аймаг рүү явсан. Тэр чигээрээ ирэхгүй байхаар Өлгийд байгаа нагац ах Гаваагийн гэр бүлийн хүмүүс эмнэлэгт эргэж очих гэхээр би эмнэлгээс гарлаа, битгий ирээрэй гэж манай нагацуудад хэлсэн байна. 6. 2015 оны 3 дугаар сард өвлийн хүйтэнд аав, ээж маань Улаан-Байшинтад очиж Нгийн аав, ээжээс нь Нг дахин гэртээ харь бидний буруу байвал хүлээн аваад харь гэж гуйхад аав, ээж нь Нг өгөөгүй. Бид охиноо танай архичин хүүд чинь өгөхгүй гээд өгөөгүй. 7. Би уурхайд бүтэн 1 сар ажиллаж 15 хоног л амардаг. Тэгэхэд энэ хүмүүс намайг архичин, ядуу юм гээд хэл амаар доромжилдог. 8. Миний аав, ээж буцах замдаа их цасан шуурганд төөрч Цагаан-Нуураар дамжин Өлгийд үүрээр ирж гэр лүүгээ буцсан. 9. Энэ хүмүүс ийм зан авир гаргачхаад миний ээж Улаанбаатарт 2015 оны 5 дугаар сард эмчилгээнд явсны дараа 5-р сарын сүүл 6-р сарын эхээр өөрөө хүрч ирсэн. /гэрт/ 10. Н болон аав ээж, ах нь, эгч нь гэх хүмүүс миний ээж, аав, дүү түүгээр барахгүй хамаатан садангуудыг хэл амаар байнга доромжилж, хараал ерөөл хэлж, утсаар доромжлох, мессеж бичих, юм мэддэг хүмүүсээр янз бүрийн хараал хийлгэх гэх зэрэг үйлдлүүд байнга хийх болсон. 11. Миний гэр орныг 2 жил эзэнгүй байлгасан. Би өөрийнхөө аав, ээжийнхээ гар дээр 2 жил байж ажил хийлээ. 12. Би амьдралдаа болсон үйл явдлыг нэмж хасаагүй, хариуцлагаас мултрах гэж хүн гүтгээгүй үнэн байдлыг бичив. 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Нгийн нагац эгч нь Гүлжамалынд очиж /манай аавын гэрт/ Нгийн үлдсэн тавилгыг 8-р сарын 20-ноос хоцрохгүй манай гэрт хүргэж өгөөрэй гэсэн. Миний аав, ээж хоёр 8-р сарын 18-нд Цэнгэл сумын төвд Гүлжамалын гэрт оруулан хурааж өгсөн. Үүнд: хувцасны шкаф 1ш, тольтой шкаф 1ш, өргөн модон ор 1ш, зузаан хөнжил 1ш, нимгэн гудас 1 ш, бүтээлгэ 1ш, хивс 1ш, чонын зурагтай жааз 1ш, паалан хувин 1ш, паалантай шанага 1ш, хөнжлийн битүү давуу 1ш, нимгэн давуу 1ш, дэрний уут 1ш, аягатай, тавагтай ком зэрэг эд зүйлийг гэрт нь оруулж өгсөн гэжээ.
Нэхэмжлэгч Х.Н шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Хариуцагч Б.Бтэй 2014 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хуримаа хийгээд гэр бүл болсон. 05 дугаар сарын 05-ны өдөр охин А төрсөн. Охин Аийн эцэг Б.Б мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна. Түүнчлэн хурим хийх үед миний эцэг эхийн маань өгсөн инж болох хуваарьт эд хөрөнгийг мөнгөн дүнгээр гаргуулахыг хүсэж байна гэв.
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд хэлсэн хариу тайлбартаа: Х.Н бид хоёр 2014 онд гэр бүл болсон. Гэр бүл болоод удалгүй Х.Н яваад өгсөн. Ирж яваад тогтохгүй байсан тул бид хоёр гэр бүлийн баталгаа аваагүй. 2015 онд билүү 2016 онд билүү Х.Н гэр лүүгээ яваад тэр чигт нь ирээгүй. Одоо би дахиж очихгүй гэж надад хэлсэн. Тэгээд ямар ч сураггүй байж байгаад 2015 оны сүүлээр надад чамаас жирэмсэн болсон гэж хэлэхэд эвлэрэх гэсэн боловч эвлэрээгүй. Тэрнээс хойш уулзахгүй байж байгаад хүүхэд төрсний дараа ингээд шүүх дээр уулзаж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Х.Н нь охин Б.Аийн төрсөн эцэг Б.Б мөн болохыг тогтолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хуваарьт эд хөрөнгийн үнэ 860000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Х.Н, хариуцагч Б.Б нар харилцан тохиролцож, 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр гэр бүл болж, хурим найраа хийж, хамтран амьдарсан нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Х.Н, хариуцагч Б.Б нар нь Гэр бүлийн тухай хуулийн 3.1.2-т хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүд байсан байна.
Нэхэмжлэгч Х.Н нь 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр охин төрүүлж, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан 8301000465 дугаар бүхий БЮ16250563 регистрийн дугаартай Цагаансоён овогт Нгийн Аийн төрсний гэрчилгээгээр нотлогдож байна.
Х.Н, Б.Б нар нь гэр бүл болж, хурим найраа хийсэн хэдий ч Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1-т заасны дагуу гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Нгийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ДНК-ийн шинжилгээ хийлгэж, шинжээч томилж өгөхийг хүсэж хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2085 дугаартай шүүгчийн захирамжаар шинжээч томилсон боловч хариуцагч Б.Б нь ...Х.Нгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн охин Н.Аийн төрсөн эцэг нь миний бие Бгийн Б мөн болохыг хүлээн зөвшөөрч байна. Иймд шинжээч томилж, ДНК-гийн шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэж тайлбараа ирүүлсэн байх тул хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн авч, мөн Гэр бүлийн тухай хуулийн 23.2-д зааснаар хариуцагч хүүхдийн эхтэй эр эмийн харилцаатай байсан болон бусад баримтыг үндэслэн нэхэмжлэгч Х.Нгийн 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрүүлсэн охин Н.Аийн төрсөн эцэг нь Б.Б мөн гэж үзлээ.
Мөн охин Н.А одоогоор бага насны хөхүүл хүүхэд, хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдлыг харгалзан хүүхдийг эх Х.Нгийн асрамжид үлдээж, Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар "эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй" байх тул хариуцагч Б.Бэр охин Б.Ад хүүхдийн тэтгэлгийг төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Х.Нгийн хуваарьт эд хөрөнгийн үнэ 860000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын талаар:
Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд ... Х.Н бид хоёр хамтран амьдрах хугацаанд манай гэрт хувцасны шкаф, тольтой шкаф, 2 хүний ор, 2 хүний хөгжил, 2 хүний дэвсгэр, усны сав, тогоо, хивс зэрэг эд зүйл байсан боловч үүнийг Х.Нгийн хамаатан Гүлжамалын гэрт хүргэж өгсөн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт болон нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж байгаа тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй болно.
Нэхэмжлэгч Х.Нгийн эд хөрөнгө буюу инж нь Иргэний хуулийн 127 дугаар зүйлд заасан хуваарьт эд хөрөнгө учир мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.
Иймд хавтаст хэрэгт авагдсан Өлгий сумын төрийн сангийн төлөөлөгч Х.Ыдырышын 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Эд зүйлд үнэлгээ тогтоолгох баримт-ыг үндэслээд 2 хүний ор /Орос улс/ 1 ширхэг 300000 төгрөг, хувцасны шкаф /Хятад улс/ 1 ширхэг 200000 төгрөг, тольтой шкаф /Хятад улс/ 1 ширхэг 180000 төгрөг, 2 хүний хөнжил /Орос улс/ 1 ширхэг 40000 төгрөг, 2 хүний дэвсгэр /Орос улс/ 1 ширхэг 15000 төгрөг, усны сав 30 литрийн /Орос улс/ 1 ширхэг 30000 төгрөг, тогоо /хөнгөн цагаан/ 1 ширхэг 25000 төгрөг, хивс 3х4 /Орос улс/ 1 ширхэг 70000 төгрөг нийт үнэ 860000 төгрөгийг хариуцагч Б.Бэс гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч Х.Нгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95400 /70200+25200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хариуцагч Б.Бэс 95400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 23 дугаар зүйлийн 23.2-т заасныг баримтлан 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Н.Аийн эцэг Бгийн Б мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Н.А эх Х.Нгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Бэр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.
5. Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2-т зааснаар хариуцагч Б.Бэс нэхэмжлэгч Х.Нгийн хуваарьт эд хөрөнгө буюу инж болох 8 төрлийн эд хөрөнгийн үнэ 860000 /найман зуун жаран мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгосугай.
6. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 95400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Нд олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН