Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 1404

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *****

Хариуцагч: *****

Хариуцагч: *****

3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *****, хариуцагч ***** нарийн бичгийн дарга Ц.Түмэнсугар нар оролцов.

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн эзэмшлийн Тоёота Королла маркын автомашиныг худалдахаар болж, өөрийн танил ***** бусдад заруулахаар болсон. Улмаар *****нь автомашиныг 8 000 000 төгрөгөөр ***** гэгчид худалдахаар болж 2015 оны 5 дугаар сарын 9-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн байна. Энэхүү гэрээг миний бие хийгээгүй бөгөөд Т.Ганхуяг нь миний өмнөөс хийж, 5 000 000 төгрөгийг бэлнээр авч, 3 000 000 төгрөг дутуу байхад холбогдох бичиг баримтыг шилжүүлэн өгчээ. Хариуцагч нарын тайлбараас үзэхэд ***** нь автомашины үнийг ***** бүрэн төлсөн, мөн хариуцагч ***** төлбөрийг бүрэн хариуцахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч *****татгалзаж, хариуцагч ***** хариуцагчаар сонгон нэхэмжилж байна. Иймд үлдэгдэл төлбөр болох 3 000 000 төгрөгийг хариуцагч***** гаргуулж өгнө үү.

Хариуцагч ***** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие *****т автомашины үнийн үлдэгдэл 3 000 000 төгрөгийг төлөх нь үнэн. Одоогоор төлөх бололцоогүй байгаа тул 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор ямар нэгэн байдлаар төлнө.*****д энэ мөнгө хамаагүй бөгөөд түүнээс автомашины үнийг тухайн үед нь бүрэн авсан болно.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

      ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч ***** нь ***** нарт холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч *****аас татгалзаж, хариуцагч *****т холбогдуулан нэхэмжилж байна

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх ба нэхэмжлэгч нь  хариуцагчаа тодорхойлон нэхэмжлэлээ гаргах эрхтэй юм. 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч *****нь түүний өмчлөлийн 2004 онд үйлдвэрлэгдсэн,***** арлын дугаартай, Тоёота Королла маркын автомашиныг 8 000 000 төгрөгөөр худалдан борлуулахаар авч яваад, 5 000 000 төгрөгийг төлж, 3 000 000 төгрөгийг өгөөгүй, миний нэрийн өмнөөс хэлцэл хийж бусдад шилжүүлсэн байх тул уг мөнгийг гаргуулна гэж, хариуцагч болсон үйл баримтын талаар болон нэхэмжлэлийн шааардлага 3 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин мөнгийг 2017 оны 3 дугаар сарын 15-ны дотор төлнө гэж тус тус тайлбарласан.  

Зохигчдын тайлбар болон нотлох баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн, хариуцагч ***** нь даалгавар өгөгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд автомашиныг 8 000 000 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон, даалгавар гүйцэтгэгч нь автомашиныг *****д 13 000 000 төгрөгөөр худалдсан, тохиролцсон үнээс 3 000 000 төгрөгийг даалгавар өгөгчид  дутуу төлсөн үйл баримт тогтоогдож байна. 

Иймд хариуцагч *****аас 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****т олгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

         ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *****аас 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч *****т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ хариуцагч *****д холбогдох хэсгээс татгалзсан болохыг баталсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Т.БАТСҮХ