Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 648

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: М.Энхбаатар,

Шүүгдэгч: Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Н.Б -д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 21-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 03-ний өдөр, Увс аймгийн Тэс суманд төрсөн,  27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мал аж ахуйн фермерийн  мэргэжилтэй, ТС моторс ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт, урьд Баянгол, Хан-Уул,Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 939 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт эд хөрөнгө хураахгүйгээр 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоосон, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн магадлалаар Н.Б оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялаас “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийг өршөөн хассан, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 18 тоот захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Н.Б эдлээгүй үлдсэн 2 жил 6 сар 14 хоногийн хорих ялаас дүйцүүлэн чөлөөлсөн, Н.Б

Холбогдсон хэргийн талаар:

Н.Б нь согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-54 тоотод оршин суух иргэн Б.Цэцэгдуламын гэрээс түүний “I phone 6s plus” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Б.Цэцэгдулам мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 7 дугаар сарын 12-ны шөнийн 1 цагийн үед модны хоёрын +25 гэх нэртэй бааранд найзууд болох Бат-Эрдэнэ, Болормаа, Ууганбаяр нартай дөрвүүлээ ороод сууж байгаад удалгүй манай 2 эрэгтэй найз маань тамхи татахаар гараад хэдэн залуучуудтай муудалцсан юм шиг байна лээ тэгээд баарны үүдэнд Болормаатай хамт болиочээ гээд зогсож байсан чинь манай хоёр залуу нөгөө муудалцаад байсан залуучуудаас нь өмөөрсөн юм байна лээ. Тэгээд манай найзтай нөгөө гурван залуу чинь танилцаад найз болчихсон орж ирээд тэгээд бүгдээрээ ширээнд суугаад бүжиглэх нь бүжиглээд 04-05 цагийн үед бөөндөө баарнаас гараад 2 хуваагдаж такси бариад манай гэрт ирсэн. Тэгээд 57 дугаар сургуулийн тэнд байнга онгорхой байдаг дэлгүүрээс архи, пиво аваад гэртээ эргэж ирээд бөөндөө ууцгааж байгаад 7 дугаар сарын 13-ны   13-14 цагийн хооронд байхаа бүгд унтацгаасан. Тэгэхэд би гэрт газраар унтаж байгаад босоход миний утас газар байсан тэгээд би двэсгэрээ аваад гараад сүүдэрт хэвтэж байхад удаагүй намайг Н.Б гэх нэртэй залуу нь татаад надад миний виза картыг харуулаад найзаа пин код чинь хэд юм бэ? Ундаа, усанд явчихаад ирье гэж асуухаар нь барьж байсан картыг нь аваад өөрийнхөө нэрийг харчихаад буцааж өгөөд 0509 гээд пин кодоо хэлээд явуулчихсан. Тэгээд 10 минутын дараа ирэхгүй байхаар нь гэнэт санаад миний утасны ар талд нь карт маань цуг байдаг даа гээд гэр лүү ороод утсаа хартал газар байсан утас байхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн ...миний iphone 6s plus маркын гар утас, цагаан өнгийн зөөврийн цэнэглэгч, тэгээд хаан банкны карт дотроос 210.000 төгрөг авсан байсан” гэх мэдүүлэг  /хх-н 22-23-р хуудас/

Гэрч Т.Шинэбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “би 2019 оны 7 дугаар сарын 12-ны өдөр бөх үзээд дуусаад Хурцаа найзтайгаа холбоо бариад уулзахаар болсон тэгээд дүүгээр машин бариулаад Жуковын автобусны буудал дээр ирж Хурцааг аваад 3 дугаар сургуулийн тэнд буугаад ажиллаж байгаа паб байхгүй байхаар нь такси бариад модны хоёрын зам дагуу доошоо уруудаж байгаад 1 пабад ороод хоёр хоёр пиво уучихаад 00 цагийн үед паб хаасан. Тэгээд пабаас гараад замын эсрэг талд байдаг +25 гэдэг нэртэй баар луу орсон. Бааранд ороод жоохон ууж сууж байгаад бааранд Н.Б харагдахаар нь араас нь очоод юу байна хөгшөөн гээд цуг гадаа гараад тамхи татаад бид 3 юм яриад зогсож байгаад цуг суухаар болоод буцаад ббар луу ороод нэг ширээнд хамт суусан. ...Цээгий гэдэг хүүхэнтэй танилцаад Цээгийн хоёр найзтайгаа 2 залуутай хамт тавуулаа байсан тэгээд бид хэд үлдээд дахиад ууж байгаад бүгдээрээ тасраад унтсан тэгэхэд Н.Б ганцаараа Цээгийн дээр очоод нэг карт барьчихсан пин код нь хэд юм бэ жоохон уух юм аваад ирье гэж хэлсэн чинь цээгий тэг тэг гээд кодоо хэлээд явуулсан. Тэгээд буцаад унтаж байгаад Цээгийн босоод уг нь миний карт утастайгаа байдаг юм даа гэж хэлээд утсаа хайгаад байхаар нь би бас утсаа үзсэн чинь миний утас байгаагүй бид 2 цуг утсаа хайж байгаад миний утас шүүгээн дороос олдсон. Бид хэд Н.Бг 13 цаг хүртэл хүлээгээд ирээгүй” гэх мэдүүлэг /хх-н 9-10-р хуудас/

Гэрч А.Хурцаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Сартхаан нэг хүүхэнтэй найз нь бололтой юм яриад зогсож байгаад цуг явахаар болсон. Бид хэн бөөндөө такси бариад явж байгаад нэг сэрээд харсан чинь 61 дүгээр сургууль харагдахаар нь Дэнжийн мянгад ирсэн юм байна даа гэж бодсон . Тэгээд дэлгүүрээс уух юм аваад буцаж гэр лүү нь ороод ууж байгаад би 9-10 цагийн үед түрүүлээд гэрлүүгээ явсан ...маргааш өглөө нь 9 цагийн үед над руу 88868311 гэсэн дугаараас залгаад Сартхааны найз уу Н.Бгийн дугаар байна утас карт 2 аваад явчихлаа олоод өгөөч гэсэн тэгэхээр нь би мэдэхгүй гэсэн би тэр Н.Б гээд байгаа залуугийн нэрийг нь ч мэдэхгүй гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 11-12-р хуудас/

Б.Цэцэгдуламын Хаан банкны 5065250675 дугаар дансны хуулга /хх-н 19-р хуудас/

Хохирлын мөнгө хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 20-р хуудас/

Дамно ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлан /хх-н 34-35-р хуудас/

Шүүгдэгч Н.Биргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47, 48-р хуудас/

Шүүгдэгч Н.Бэрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-н 52-р хуудас/

Шүүгдэгч Н.Бхэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 80-р хуудас/

Хохирогч Б.Цэцэгдуламын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт /хх-н 79-р хуудас/

Яллагдагчид эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх саналыг танилцуулж яллагдагч зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл /хх-н 90-р хуудас/ зэргийг шинжлэн судаллаа.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 1-54 тоотод оршин суух иргэн Б.Цэцэгдуламын гэрээс түүний “I phone 6s plus” загварын гар утсыг, Хаан банкны төлбөрийн картны хамт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан, мөн хохирогч Б.Цэцэгдуламын Хаан банкны төлбөрийн картыг ашиглан, уг банкны 5065250675 дугаар данснаас 210.000 төгрөгийг авч бусдад 686.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан  хохирогч Б.Цэцэгдулам, гэрч Т.Шинэбаяр, А.Хурцаа нарын мэдүүлэг,  Б.Цэцэгдуламын Хаан банкны 5065250675 дугаар дансны хуулга, Дамно ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн үнэлгээний тайлан зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Бнь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна. 

Шүүгдэгч Н.Б үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 686.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Цэцэгдуламд 2019 оны 8дугаар сарын 15-ны өдөр 686.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар  гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч  Н.Бнь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Н.Б -г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 686.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээлгүй бол хорих ялаар солихыг сануулсугай.

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.

5.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР