Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 543

 

 

Х.Ганзоригт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд: 

Прокурор С.Баттамир,

Ялтан Х.Ганзоригийн өмгөөлөгч Н.Ганбат,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Пүрэвсүрэн, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Х.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдол, прокурор Г.Эрдэнийн бичсэн эсэргүүцлээр Х.Ганзоригт холбогдох эрүүгийн 201625010004 дугаартай хэргийг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.  

Боржигон овогт Хуягбаатарын Ганзориг, 1986 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны гудамжны 13 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 27 дугаар гудамжны 340 тоотод оршин суух,

1. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сар баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан биечлэн эдлэх ялыг 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 3588 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 9 сар 4 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлж, 2007 оны 3 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 286А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 137 дугаар шүүгчийн захирамжаар 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

4. Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говь-Сүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр шүүгчийн захирамжаар  эдлээгүй үлдсэн 8 сар 23 хоногийн ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

5. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн шүүийн 2010 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 150 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сарын хугацаагаар тогтоож, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 153 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 сар 24 хоногийг ялыг өршөөн хэлтрүүлсэн, /РД: УЖ86082018/,

Х.Ганзориг нь ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа:

1. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны захын арын “Шилэн зах”-ын үүдэнд Э.Мөнх-Эрдэнийг танхайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

2. 2016 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 78 тоотод тагтаар нь дамжин орж Б.Бөртэг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдууулан хутга тулган хүч хэрэглэж бэлэг эрхтэнээ хөхүүлэх, бэлэг эрхтэн рүү нь хөлс дарагч хийх зэргээр тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

3. давтан үйлдлээр Б.Бөртэд хутга тулган хүч хэрэглэн, тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн,

4. Б.Бямбадаваагийн гэрээс эд хөрөнгийг нь авах зорилгоор Б.Бөртэд амь биед аюултайгаар хүч хэрэглэн зэвсэг хэрэглэж, гэрээс нь мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч, 6 ширхэг дээлийн мөнгөн товч, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж, цулгуй унждаг хос ээмэг, цирконон шигтгээтэй мөнгөн хос ээмэг, 2 ширхэг мөнгөн хундага, электрон тэмдэглэл, хөлс дарагч зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

5. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 9 тоотод О.Оюунцэцэгийн гэрийн тагтаар нэвтрэн орж түүний эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, 30.000 төгрөгийг дээрэмдсэн,

6. давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32/Б байрны эмийн санд З.Баасанхүүг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхээр завдсан,

7. давтан үйлдлээр хохирогч З.Баасанхүүгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Samsung”, “Nokia 6300”, “Sky” зэрэг брендийн 3 ширхэг гар утас болон хэтэвчтэй бэлэн 58.000 төгрөг, 8GB плаш диск зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн,

8. давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 9 тоотод иргэн О.Оюунцэцэгийн гэрт тагтаар нь дамжин нэвтрэн орж, 41 инчийн “Sharp” брендийн зурагт, булган шуба, хос булган малгай, хос монгол дээл, монгол гутал, хүрэм, цаа бугын гутал, үнэртэй ус, хөнжил, гудас зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 7.619.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Star Bucks” караокены цонхоор нэвтэрч, 2 ширхэг иж бүрэн караоке машин, 0.75 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.75 литрийн Болор архи 4 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.5 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, 0.5 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, Фрутта жүүс 1 ширхэг, Alpen gold шоклад 3 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, Орбит бохь 3 ширхэг, Сангира дарс 1 ширхэг, Мадлен дарс 1 ширхэг, Гарон дарс 1 ширхэг, Паприка чипс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 1.858.900 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Star Bucks” караокед 2 дахь удаагаа цонхоор нэвтэрч 0.75 литрийн Болор архи 2 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 4 ширхэг, 0.75 литрийн Сархад архи 1 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 1 ширхэг, Фрута жүүс 1 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, 0.5 литрийн Тайгер пиво 20 ширхэг, 0.5 литрийн Алтан говь пиво 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 192.400 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2016 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 78 тоот иргэн Б.Бямбадаваагийн гэрт 2 дахь удаагаа тагтаар нь дамжин нэвтрэн орж, 3 ширхэг жижиг Манан хөөрөг, 2 ширхэг жижиг Хаш хөөрөг, Конка загварын зурагт, бугуйн цаг, индукцийн плитка, чемодан, хөнжил, ор хөнжлийн даавуу, үйтэн хуаран дээл, 3х4 хэмжээтэй Алтанбулаг хивс, плеткан тогоо, хүүхдийн конбинзон, жинсэн өмд, 4 ширхэг хүүхдийн цамц, 20 кг үхрийн мах зэрэг 2.036.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан буюу бусдад нийт 11.706.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Ганзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х.Ганзориг нь ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг, хохирогчийн хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг, давтан үйлдлээр хохирогчид хүч  хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж хурьцал үйлдсэн гэмт хэргийг, мөн давтан үйлдлээр хохирогчид хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхийг завдсан гэмт хэргийг, 3 удаагийн буюу давтан үйлдлээр бусдын эд зүйлийг нь дээрэмдсэн гэмт хэргийг, мөн 4 удаагийн буюу давтан үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлан бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Х.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 19 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тугсай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 жилийн хорих ялыг, 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 126.2.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг буюу хөнгөн ялуудыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг нийт 19 жил 10 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Х.Ганзоригт энэ тогтоолоор оногдуулсан 19 жил 10 сарын хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн ял болох 2 сар 24 хоногийн хорих ялын зарим болох 2 сарыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 20 жилийн хугацаагаар тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Х.Ганзоригт 20 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Х.Ганзоригийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 476 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Х.Ганзоригоос хохирогч М.Бямбадаваагаад 2.333.000 төгрөг, О.Оюунцэцэгт 7.459.000 төгрөг, З.Баасанхүүд 93.000 төгрөг, хохирогч Б.Намжимд 451.300 төгрөгийг тус тус гаргуулан олгож, Х.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.  

Ялтан Х.Ганзориг гаргасан давж заалдах гомдолдоо: “... Гэрч гэх Ж.Энхтайван нь миний тухайн өдөр таарсан хүн биш. Би Балхаа овогтой Энхтайван гэж хүнийг таньдаг. Гэтэл Ж.Энхтайван гэх гэрчийг гаргаж ирж надад хүн амины хэргийг тохсонд гомдолтой байна. Ж.Энхтайван гэх хүн анхан шатны шүүх хуралдаан дээр намайг танихгүй, огт харж байгаагүй гэсээр байтал надад ял оногдуулсан тул гэрчийн мэдүүлгийг дахин нягталж шалгаж өгнө үү. Би энэ хүн амины хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн үед сэрээд, хүнд оёж өгч байсан даалингаа дуусгачихаад, үдээс хойш 16 цагийн үед 10 дугаар хороололд дэлгүүрт оёсон даалингаа аваачиж өгөөд, 35.000 төгрөг аваад дэлгүүрээс нь хүнсний зүйлс, 1 шил 0.75 литрийн “Монгол стандарт” архи, 2 ширхэг пиво аваад, байрны жижүүр хийдэг Оюунаа эгчийн нөхөр болох Т.Дашцэрэн ахтай хувааж уугаад, шөнө 00 цаг өнгөрөөгөөд амарсан. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг 30 минут өнгөрч байхад боссон. Орой 17 цагийн үед гэртээ очоод хоол идээд 21 цагийн үед Сансарын урд талын 12 давхарын жижүүр хийдэг Жоошвоо гэх залуутай таарч гэрт нь очиж 0.75 литрийн пиво хувааж уугаад караоке орсон. Шөнийн 03 цагийн үед гэртээ харьсан. Энэ талаар огт шалгаагүй атлаа хүн амины хэргийг тулгасан. Надтай 2 өдөр хамт байсан хүмүүсийг гэрчээр байцаагаагүй байж хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Би хулгайн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин миний үйлдээгүй хүн амины хэрэгт холбож ялласанд гомдолтой байна. Би 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Нарантуул” захад утас зарах гэж очихдоо хуучин танил Балхаа овогтой Энхтайвантай таараад Мангасын амны хажууд байдаг Шилэн дэлгүүрээс архи авч уусан. Гэтэл 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хүн амины хэрэгт намайг холбож гүтгэж байгаад гомдолтой байна. Намайг талийгаачтай хамт архи уусан гэж гэрч нар мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээний актад талийгаачийн биеэс спирт илрээгүй байдаг. Талийгаач хөлдсөн байдалтай олдсон гэдэг. Тэгэхэд шүүх эмнэлгийн шинжээч эмч “24 цагийн дотор бүрэн гүйцэд хөлддөг” гэж мэдүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед талийгаачийг надтай архи ууж байсан гэж гэрч нар мэдүүлдэг. Гэтэл тухайн өдрийн 17 цагийн үед талийгаач хөлдсөн байдалтай олдсон талаарх баримт хавтаст хэрэгт байгаа. Хүн 24 цагийн дотор хөлддөг байхад 2 цагийн дотор талийгаач тэс хөлдөх учиргүй. Мөн намайг бичиг үсэг мэдэхгүйг ашиглан ийм хэрэгт хэлсээр гүтгэж байгаад гомдолтой байна. Гэрч гэх Ж.Энхтайван гэрчийн мэдүүлгээ өөрөө өгсөн эсэхийг шалгуулах хүсэлтэй байна. Мөн Ж.Энхтайван гэж хүн талийгаачийг “Нарантуул” захын гадна тасраад уначихсан байхад гэрт нь хүргэж өгсөн гэх мэдүүлэг байдаг. Ж.Энхтайван нь талийгаачийг гэрт нь хүргэж өгөхөд нүүр ам нь битүү гэмтэлтэй байсныг яагаад яриагүй гэдгийг нь ойлгохгүй байна. Тухайн хэрэг гарсан өдөр намайг талийгаачтай архи уугаад муудалцсан гэж гэрч нар мэдүүлдэг. Харин хохирогч олдохдоо битүү зодуулсан гэмтэлтэй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургуудаас харагддаг. Гэтэл байцаагч намайг “чи нэг удаа цохисон” гэдэг. “Нарантуул” захын үүдэнд талийгаачийг зодож байхад захын хүмүүс зүгээр хараад байж байхгүй шүү дээ. Иймд үнэн зөвийг тогтоож өгнө үү ...” гэжээ.

Ялтан Х.Ганзоригийн өмгөөлөгч Н.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтан Х.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдолд дурдагдсан асуудал үндэслэлгүй. Эдгээр асуудлыг мөрдөн байцаалтын шатанд бүгдийг нь шалгаж тогтоосон гэж үзэж байна. Хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийтгэх тогтоолыг зөвтгөх нь зүйтэй гэж үзэж байна...” гэв.

Прокурор Г.Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт заасан “Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялыг төрөл ба хэмжээний талаар ямар нэгэн эргэлзээ төрөхгүйгээр бичигдсэн байвал зохино” гэх шаардлагад нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Х.Ганзоригийн ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар” гэж 91 дүгээр зүйлийн 91.2.12 гэсэн хуулийн зүйл, хэсгийг бичилгүй орхигдуулсан,

Мөн шийтгэх тогтоолын 2 дахь заалтад Х.Ганзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 10 жил хорих ял оногдуулсан.

Шийтгэх тогтоолын 3 дахь заалтад Х.Ганзоригт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жилийн хорих буюу хөнгөн ялыг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12  дахь хэсэгт зааснаар оногдуулсан 20 жилийн хугацаагаар хорих хүнд ялд нь багтааж биечлэн эдлэх ялыг тогтоосон.

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтад Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Х.Ганзоригт оногдуулсан 20 жилийн хорих ялд өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн 2 сар 24 хоногийн ялыг багтааж биечлэн эдлэх ялыг нийт 20 жилийн хугацаагаар тогтоосон байна.

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн шүүгчийн 153 дугаар захирамжаар Х.Ганзоригийн эдлээгүй үлдсэн 2 сар 24 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн. Түүний хувьд ялгүйд тооцох хугацааны асуудал яригдахгүй байхад шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж ялтны эрх зүйн байдлыг дордуулсан байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэжээ.

Прокурор С.Баттамир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг буруу хэрэглэж шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэсэн агуулга бүхий бичсэн прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Х.Ганзоригийг ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхдаа:

1. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” худалдааны захын арын “Шилэн зах”-ын үүдэнд Э.Мөнх-Эрдэнийг танхайн сэдэлтээр онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

2. 2016 оны 1 дүгээр сарын 3-наас 4-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 78 тоотод тагтаар нь дамжин орж Б.Бөртэг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдууулан хутга тулган хүч хэрэглэж бэлэг эрхтэнээ хөхүүлэх, бэлэг эрхтэн рүү нь хөлс дарагч хийх зэргээр тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,

3. давтан үйлдлээр Б.Бөртэд хутга тулган хүч хэрэглэн, тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан хурьцал үйлдсэн,

4. Б.Бямбадаваагийн гэрээс эд хөрөнгийг нь авах зорилгоор Б.Бөртэд амь биед аюултайгаар хүч хэрэглэн зэвсэг хэрэглэж, гэрээс нь мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч, 6 ширхэг дээлийн мөнгөн товч, сувдан шигтгээтэй мөнгөн бөгж, цулгуй унждаг хос ээмэг, цирконон шигтгээтэй мөнгөн хос ээмэг, 2 ширхэг мөнгөн хундага, электрон тэмдэглэл, хөлс дарагч зэрэг эд зүйлийг дээрэмдсэн,

5. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 9 тоотод О.Оюунцэцэгийн гэрийн тагтаар нэвтрэн орж түүний эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж, 30.000 төгрөгийг дээрэмдсэн,

6. давтан үйлдлээр 2016 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 32/Б байрны эмийн санд З.Баасанхүүг хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэхээр завдсан,

7. давтан үйлдлээр хохирогч З.Баасанхүүгийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэхээр заналхийлж довтлон “Samsung”, “Nokia 6300”, “Sky” зэрэг брендийн 3 ширхэг гар утас болон хэтэвчтэй бэлэн 58.000 төгрөг, 8GB плаш диск зэрэг эд хөрөнгийг дээрэмдсэн,

8. давтан үйлдлээр буюу 2015 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 26 дугаар байрны 9 тоотод иргэн О.Оюунцэцэгийн гэрт тагтаар нь дамжин нэвтрэн орж, 41 инчийн “Sharp” брендийн зурагт, булган шуба, хос булган малгай, хос монгол дээл, монгол гутал, хүрэм, цаа бугын гутал, үнэртэй ус, хөнжил, гудас зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 7.619.000 төгрөгийн хохирол учруулсан,

9. 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Star Bucks” караокены цонхоор нэвтэрч, 2 ширхэг иж бүрэн караоке машин, 0.75 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 2 ширхэг, 0.75 литрийн Болор архи 4 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.5 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, 0.5 литрийн Хар Чингис архи 2 ширхэг, Фрутта жүүс 1 ширхэг, Alpen gold шоклад 3 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, Орбит бохь 3 ширхэг, Сангира дарс 1 ширхэг, Мадлен дарс 1 ширхэг, Гарон дарс 1 ширхэг, Паприка чипс 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 1.858.900 төгрөгийн хохирол учруулсан,

10. 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Star Bucks” караокед 2 дахь удаагаа цонхоор нэвтэрч 0.75 литрийн Болор архи 2 ширхэг, 0.75 литрийн Соёрхол архи 2 ширхэг, 0.75 литрийн Хар Чингис архи 4 ширхэг, 0.75 литрийн Сархад архи 1 ширхэг, 0.5 литрийн Сархад архи 1 ширхэг, Фрута жүүс 1 ширхэг, лаазтай самар 1 ширхэг, 0.5 литрийн Тайгер пиво 20 ширхэг, 0.5 литрийн Алтан говь пиво 5 ширхэг зэрэг эд хөрөнгийг хулгайлан, 192.400 төгрөгийн хохирол учруулсан,

11. 2016 оны 1 дүгээр сарын 6-наас 7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 10 дугаар байрны 78 тоот иргэн Б.Бямбадаваагийн гэрт 2 дахь удаагаа тагтаар нь дамжин нэвтрэн орж, 3 ширхэг жижиг Манан хөөрөг, 2 ширхэг жижиг Хаш хөөрөг, Конка загварын зурагт, бугуйн цаг, индукцийн плитка, чемодан, хөнжил, ор хөнжлийн даавуу, үйтэн хуаран дээл, 3х4 хэмжээтэй Алтанбулаг хивс, плеткан тогоо, хүүхдийн конбинзон, жинсэн өмд, 4 ширхэг хүүхдийн цамц, 20 кг үхрийн мах зэрэг 2.036.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх зэргээр 7 удаагийн үйлдлээр бусдад нийт 11.706.300 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогдуулан Баянзүрх дүүргийн прокурорын газраас Х.Ганзоригийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1, 126.2.1, 126.2.3, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардуулсан тухай баримтаас үзэхэд анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолыг прокурор Г.Эрдэнэд 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр гардуулжээ.

Прокурор С.Баттамирын давж заалдах шатны шүүхэд өгсөн Баянзүрх дүүргийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 235 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэг нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолын 2 дахь заалтад ...ялтан Х.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар 19 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар... гэсэн байхад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь орхигдуулсан, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар... гэсэн байхад, ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар... гэж,

3 дахь заалтад ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг... гэсэн байхад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг... гэж, 

 4 дэх заалтад ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Х.Ганзоригт энэ тогтоолоор оногдуулсан 19 жил 10 сарын хорих ялд... гэснийг, ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Х.Ганзоригт энэ тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялд гэж тус тус өөрөөр бичсэн байгаа нь улсын яллагчид гардуулсан гэх шийтгэх тогтоол нь хэрэгт хавсаргасан шийтгэх тогтоолтой эрс зөрүүтэй байдлаар бичигджээ.

Энэ нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна.”, 297 дугаар зүйлийн 297.5 дахь хэсэгт заасан “Шийтгэх тогтоолыг биелүүлэхэд шүүхээс оногдуулсан ялын төрөл ба хэмжээний талаар ямар нэг эргэлзээ төрөхөөргүй бичигдсэн байвал зохино.” гэсэн заалтуудыг ноцтой зөрчсөн байхаас гадна Шинэчлэн найруулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт “шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бол” гэж заасныг зөрчиж байх учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэхээр байна.

Иймд прокурор Г.Эрдэнийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолуудыг хүчингүй болгож, Х.Ганзоригт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул ялтан Х.Ганзоригийн “...танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар хүнийг санаатай алсан гэмт хэргийг тулгаж хүлээлгэсэнд гомдолтой байх тул хэргийн үнэн зөвийг олж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг энэ удаад хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 235 дугаартай Шийтгэх тогтоолуудыг хүчингүй болгож, Х.Ганзоригт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл Х.Ганзоригт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧИД                                                       Ц.ОЧ

                                                                                                            Н.БАТСАЙХАН