Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 454

 

Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 20-17 тоотод оршин суух, Сээсрэгийн Цэнд-Очирын хүсэлттэй

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Цэнд-Очир шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайд 1979 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл кино механикчаар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс кино механикчаар, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа баригдад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл кино механикчаар, Орхон кино театрт 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ахлах кино механикчаар, 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус кино театрт сахиул, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайд 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл кино механикчаар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл кино механикчаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.Цэнд-Очир нь Ажиллаж байсан байдлаа тогтоолгох-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

С.Цэнд-Очир нь 1979 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл кино механикчаар, 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд кино механикчаар, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа баригдад кино механикчаар, 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Орхон кино театрт ахлах кино механикчаар, 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус кино театрт сахиул, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайд 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл кино механикчаар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл кино механикчаар ажиллаж байсан  байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан боловч 1979 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэл кино механикчаар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1982 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх хугацаанд ажилласан талаар ямар нэгэн баримт байхгүй тул хүсэлтийг хэсэгчлэн хангах нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч С.Цэнд-Очир нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа баригдад 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл кино механикчаар, Орхон кино театрт 1986 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ахлах кино механикчаар, 1990 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тус кино театрт сахиул, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн уурхайд 1990 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл кино механикчаар, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл кино механикчаар ажиллаж байсан  болох нь Өвөрхангай аймгийн АДХГ Захиргааны соёлын хэлтсийн даргын 1979 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 26 тоот, 1980 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 36 тоот, 1982 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 19 тоот, 1986 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 90 тоот, 1987 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 21 тоот тушаалууд, 1982 оны 03 дугаар сарын 31-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Б.Эрдэнэхүү, П.Раднаа нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хүсэлт гаргагч С.Цэнд-Очир өөрийнхөө эзгүйд шүүх хуралдаан хийлгэх тухай хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүнийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарХоролжав овгийн Бандийн Ганзоригийг Өвөрхангай аймгийн Баянгол сумын Шинэ-Амьдрал нэгдэлд 1982 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл туслах ажилтнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус нэгдэлд жолоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА