Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 863

 

 

                                                           

 

 

 

 

 

2019            11          11                                   2019/ШЦТ/863

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинзул,

Улсын яллагч: Ж.Энхжаргал,

Шүүгдэгч: П.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Энхжаргал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Ц-д  холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1991 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, циркийн дагалдан жүжигчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт,  урьд ял шийтгэлгүй, П.Ц

Холбогдсон хэргийн талаар:

П.Цнь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг, Тасганы овооны хойно Төгс дэлгүүрийн хойд замд Тоёота Виста маркийн 11-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирч явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох 22.4-д заасан “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын 4-6 метр байх бөгөөд байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны мехнаизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200мм*200мм-ээс багагүй хэмжээний улаан дарцагийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Одончимэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах өмгөөлөх талуудаас  дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 20 цагийн үед СУИС-ийн хажууд байрлах ажлаасаа гараад хороолол орно гэсэн автобусанд суугаад Гандангийн арын буюу Хоршооны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд алхаж яваад баянхошуу руу гэртээ харих гээд Гандангийн зүүн талын уулзварын арын замаар явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарах гэтэл миний урд нэг ах, эгч хоёр гарч байхаар нь араас нь дагаад утсаар яриад гүйсэн юм. Тэгсэн эхний буюу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлийн урсгал нь түгжрээд зогсчихсон байхаар нь хүүе зогсож байгаарай гэж хэлчихээд гүйсэн тэгээд юу болсныг мэдэхгүй байна нэг мэдсэн эмнэлэг дээр ирчихсэн байсан. ...баруун талын хавирга, нурууны 5 сэртэн яс хугарсан, элэг няцарсан байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15-р хуудас/

Гэрч З.Мөнхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед манай найз П.Ц залгаад машин чирээд гэрт хүргээд өгөөч гэхээр нь за гээд байж байтал П.Цгэрт ирсэн юм. Тэгээд бид хоёр засварын газарт нь очоод 19 цагийн үед П.Ц .Приус маркийн 31-87 дугаартай тээврийн хэрэгслийг чирээд явахаар болсон чинь зам хөдөлгөөн ихтэй байсан дээрээс нь би машин чирч байгаагүй болохоор найзаараа өөрийнхөө Т.Виста маркийн 11-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулаад би П.Ц машинд суугаад чирэгдээд явсан юм. Тэгээд Гандангийн уулзвараар хойшоо телевиз руугаа эргээд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглээд замын 1 дүгээр эгнээгээр явж байхад баруун гар талаас туслах замаас нэг машин орж ирэхэд П.Ц зогсож өнгөрөөгөөд эргээд дөнгөж хөдлөөд явж байтал зүүн гар талаас утсаар ярьсан нэг эмэгтэй ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гараад ирсэн. Тэр эмэгтэй баруун гар талдаа утсаа барьчихсан баруун гар талаас ирж байгаа машиныг харахгүй тоохгүй яваад байхаар нь арай ороод ирэхгүй байлгүй дээ гэж бодоод явж байтал нөгөө эмэгтэй нэлээн дөхөөд ирэхээр нь нэлээн чанга хөөе гээд орилсон чинь чирж явсан машины голоор орж ирээд чирж явсан тороосонд тээглээд унасан. Тэр үед чирж явсан машин тэр дороо зогссон. Тэгээд буугаад ирсэн чинь миний сууж явсан машинны урд дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд Ц цагдаа, түргэнд дуудлага өгсөн. Манай машин чирж явсан тороос 4 орчим метр урттай байсан тороосны голд улаан цэнхэр судалтай гялгар уут уясан байсан”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн №8662 дугаартай шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлтэнд: 1. Б.Одончимэгийн биед элэгний VI сегментийн урагдал, хальсан доорх цусан хураа, VII сегментийн эдийн няцрал, зүүн бөөрний эдийн няцрал, субкапсуляр цусан хураа, баруун 9, 10 дугаар хавирга, бүсэлхийн 1, 2, 3, 4, 5-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хэвлий, зүүн гуя, баруун өвдөгний зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг  тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45-р хуудас/

Зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-11-р хуудас/

Жолоочийн лавлагаа мэдээлэл “П.Ц нь 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдөр жолооч болсон, В ангилалтай 642429 тоот үнэмлэхтэй, Бүртгэлээс үзэхэд: Хэнтий аймаг, Жаргалтхаан, Зөрчлийн тухай хууль, 14.7.3.1., 2018/10/24, 2019/10/24, 1 жил” /хавтаст хэргийн 80-р хуудас/

Согтуурал шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 78, 18-р хуудас/

Яллагдагч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 7 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед Гандангийн урд талын Приус засварын газраас би өөрийн автомашин болох Т.Приус-20 маркын 31-87 УНХ дугаартай тээврийн хэрэгслийг авсан юм. Тухайн үед миний машин асахгүй мотор гэмтэлтэй байсан учраас найз Мөнхцэцэгийг машинтайгаа ирээд чирээд Хайлааст руу гэр лүү хүргээд өгөөч гэж дуудсан юм. Тэгээд Мөнхцэцэг өөрийн Т.Виста маркын 11-52 УНЯ дугаартай автомашинтайгаа ирээд чирээд явахаар болсон ч Мөнхцэцэг хөдөлгөөн их байна тийм болохоор би сайн чадахгүй байх гэхээр нь би Мөнхцэцэгийн машиныг жолоодоод Мөнхцэцэг миний машинд суугаад чирэгдээд явсан юм. Тэгээд 19 цаг 30 минутын орчим Гандангийн уулзвараар хойшоогоо телевиз руугаа өгсөөд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд замын 1-р эгнээгээр ойролцоогоор 10 орчим км/цагийн хурдтай явж байхад хойноос манай найз хөөе гээд орилох шиг болохоор баруун талынхаа толинд харсан чинь голын чирж явсан тороосонд нэг эмэгтэй тээгэлдээд унаж байгаа харагдахаар нь шууд тэр дороо зогсоод буусан. Тухайн үед хөдөлгөөн ихтэй замын 2-р эгнээгээр машинууд түгжрээд бага багаар урагшлаад явж байсан юм. Тэгээд буугаад ирсэн чинь явган зорчигч явган хүний зам руу толгойгоо харуулчихсан дээшээ хараад чирэгдэж байгаа машины урд хэвтэж байхаар нь би өөрийн 88510360 гэсэн дугаараас цагдаа түргэнд дуудлага өгсөн. Тухайн үед чирж явсан олс маань ойролцоогоор 1 метр 30 см орчим урттай төмөр тороос байсан. Голд нь улаан цагаан өнгөтэй гялгар уут анхааруулах зорилготой хийсэн байсан. ...Тухайн үед бид 2 зорчигчгүй явж байсан. Чирэгдэж явсан автомашин нь уул нь миний өөрийн машин ...2018 оны 10 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр 1 жилээр эрхээ хасуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69-р хуудас/

Хохирогч Б.Одончимэгт 100.000 төгрөгийг хохирол төлбөрт хүлээлгэн өгсөн баримт /хавтаст хэргийн 105-р хуудас/

Шүүгдэгч П.Ц Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83-р хуудас/

Шүүгдэгч П.Ц иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 81-р хуудас/

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1064 тоот тодорхойлолт /хавтаст хэргийн 79-р хуудас/

Шүүгдэгч П.Ц шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Ц нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 20 цаг 10 минутын үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тасганы овооны хойно Төгс дэлгүүрийн хойд замд З.Мөнхцэцэгийн өмчлөлийн Тоёота Виста маркын 11-52 УНЯ улсын дугаартай автомашиныг жолоодон Нэт Капитал Финанс корпораци ББСБ-ийн өмчлөлд бүртгэлтэй Тоёота Приус-20 маркын 31-87 УНХ тээврийн хэрэгслийг зөөлөн холбоогоор чирэх үйлдлийг гүйцэтгэн замын хөдөлгөөнд оролцож байх үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн ... тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 22.4-д заасан “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын 4-6 метр байх бөгөөд байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны мехнаизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200мм*200мм-ээс багагүй хэмжээний улаан дарцагийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Одончимэгийг чирэгдэж байсан Тоёота Приус-20 маркын 31-87 УНХ тээврийн хэрэгслээр мөргөж гэмтээсний улмаас хохирогчийн биед элэгний VI сегментийн урагдал, хальсан доорх цусан хураа, VII сегментийн эдийн няцрал, зүүн бөөрний эдийн няцрал, субкапсуляр цусан хураа, баруун 9, 10 дугаар хавирга, бүсэлхийн 1, 2, 3, 4, 5-р нугаламын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хэвлий, зүүн гуя, баруун өвдөгний зулгарсан шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан хохирогч Б.Одончимэг, гэрч З.Мөнхцэцэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 22-ний өдрийн №8662 дугаартай шүүх эмнэлэгийн шинжилгээний дүгнэлт, зам тээврийн осол хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн лавлагаа мэдээлэл,  шүүгдэгч П.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч П.Ц нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн асуудлаар маргаагүй байна.

            Шүүгдэгч П.Ц нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын 2018 оны 239 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а) тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй хүн ... тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгслийг зөөлөн холбоосоор холбон чирэх үйлдлийг гүйцэтгэх үедээ буюу Тоёота Виста маркын 11-52 УНЯ улсын дугаартай автомашинаар Тоёота Приус-20 маркын 31-87 УНХ тээврийн хэрэгслийг чирэх үйлдлийг гүйцэтгэн замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 22.4-д заасан “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын 4-6 метр байх бөгөөд байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны мехнаизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200мм*200мм-ээс багагүй хэмжээний улаан дарцагийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино” гэсэн заалтыг биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гаргаж тухайн үед гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Б.Одончимэгийн эрүүл мэнд хүнд хохирол учруулсан, П.Ц нь Тоёота Виста маркын 11-52 УНЯ улсын дугаартай автомашинаар Тоёота Приус-20 маркын 31-87 УНХ тээврийн хэрэгслийг чирэх холбоосыг бэхлэж бэлтгэсэн, мөн чирэгч тээврийн хэрэгсийг жолоодож байсан болох нь тогтоогдож байна. Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдлийн улмаас зөөлөн холбоосоор чирэгдэж байсан хоёр тээврийн хэрэгслийн дундуур явган зорчигч Б.Одончимэг орж улмаар зөөлөн холбоосонд тээглэн унаж Тоёота Приус-20 маркын 31-87 УНХ тээврийн хэрэгсэлд дайрагдан эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан байна. Шүүгдэгч П.Цнь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчиж, зам тээврийн осол гарган явган зорчигч Б.Одончимэгийн эрүүл мэнд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна. Шүүгдэгч П.Ц Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 22.4-д заасан үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, жолоодох эрхгүй буюу автотээврийн хэрэгсэл жолоодох эрхээ Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр хасагдсан байх хугацаандаа тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

            Хохирогч Б.Одончимэг нь явган зорчигчийн хувьд хүлээх үүрэг болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6-д Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна гэснийг зөрчиж гарцгүй газраар зам хөндлөн гарахдаа баримтлах замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн боловч энэ нь шүүгдэгч П.Ц үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй ба замын хөдөлгөөнд оролцогч нарт сэрэмжлүүлэх, мэдээлэх зориулалт бүхий тэмдэг болох дарцагийг холбоос хооронд дүрэмд заасан стандартын дагуу байрлуулаагүй нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болжээ.  

            Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3 дахь заалтанд “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг ойлгоно гэжээ. Шүүгдэгч П.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 20 цаг 10 минутын үед  Тоёота Виста маркын 11-52 УНЯ улсын дугаартай автомашинаар Тоёота Приус-20 маркын 31-87 УНХ тээврийн хэрэгслийг чирэх үйлдлийг гүйцэтгэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Тоёота Виста маркын 11-52 УНЯ улсын дугаартай жолоодон дээрх гэмт хэргийг үйлдсэн, тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэхээс үл хамаарч жолооч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар зүйлчлэгдэн эрүүгийн хариуцлага хүлээх үндэслэлтэй байна.

Прокуророос П.Ц үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтанд зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч П.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтанд зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч, тээвэрийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.Ц нь хохирогч Б.Одончимэгийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 600.000 төгрөгийг төлсөн. Хохирогч Б.Одончимэг нь цаашид гомдол санал байхгүй гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Иймд эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирогчоос нэхэмжилсэн хохирол төлбөрийг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй боловч улсын яллагчаас гаргасан санал, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 510 дугаар зүйлд тус тус заасны дагуу хохирогч Б.Одончимэгийг гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс Иргэний хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж шүүх үзлээ.   

Шүүгдэгч П.Ц-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчийн санал, дүгнэлт, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлж хэлсэн өмгөөллийн дүгнэлт, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч П.Ц нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байх боловч замын хөдөлгөөнд оролцож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөн оролцож замын хөдөлгөөний дүрмээр хориглосон заалтыг зөрчсөн, мөн дүрмийн заалтыг зохих ёсоор биелүүлсэн бол дээрх осол, хэрэг гарахгүй байх боломжтой нөхцөл байдал байсан байх тул тохиолдлын шинжтэйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Харин шүүгдэгч П.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч П.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч П.Ц 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2., 2.3 дахь заалтанд тус тус зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч, тээвэрийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж  хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй боловч П.Ц нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгч П.Ц-д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг заавал оногдуулахаар заасан байна. Шүүгдэгч П.Ц нь Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх хууль заасан үндэслэл журмаар жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан, мөн жолоодох эрх сэргээгүй байхад дээрх гэмт хэрэгт холбогдсон боловч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх хасах ялыг заавал оногдуулахаар заасан байх тул Эрүүгийн хуулийн тухайн зүйлийн хэсгийн дотор заасан хэмжээний дотор эрх хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтанд зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч, тээвэрийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч П.Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3. дахь заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах эрх хасах ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг шүүгдэгч П.Цсануулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц- оногдуулсан эрх хасах ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч П.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, битүүмжилэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдсугай.

6.Хохирогч Б.Одончимэг нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй зардлыг Монгол Улсын Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу жич нэхэмжлэлх эрхтэй болохыг дурдсугай.

7.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч,  хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Ц урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР