| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00461/И |
| Дугаар | 436 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 436
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Гүнсэн овгийн Д.М, Санги овгийн Б.Н нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Н.С эх Д.М асрамжинд үлдээсүгэй.
3. Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар гутал засвар болон NISSAN PULSAR маркийн 47-04 улсын дугаартай машиныг нэхэмжлэгч Д.М нэр дээр шилжүүлэх, Д.М нь Б.Н хүүхдийн мөнгө нэхэхгүй, ах дүү төрөл садан хэн нэг хүн ирж хэл ам хийхгүй ажиллаж амьдрахад саад дарамт үзүүлэхгүй байх мөн хариуцагч Б.Н нь охин Н.С хүссэн үедээ уулзаж байх, 6 дугаар баг, 10-3 тоот хашаанд байгаа өвлийн хашаа байшин надад ямар ч хамаагүй болохыг батлах, Н.С гэсэн овгийг солихгүй байх, 10 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 10-ны өдөр 200.000 төгрөгийг 5540420659 тоот дансанд хийхээр харилцан тохиолцож эвлэрснийг дурьдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Ням-Осороос 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 25875 төгрөг, орон нутгийн орлогоос 25875 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 51750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА