| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 2202 00691 0135 |
| Дугаар | 2026/ХШТ/02 |
| Огноо | 2025-12-24 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.4., 13.1.2.1., 13.1.2.2., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2026/ХШТ/02
О.П, Б.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч О.П-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Х.Базаррагчаа, шүүгдэгч Б.Э-ын өмгөөлөгч Б.Болортуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 1906 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1207 дугаар магадлалтай О.П, Б.Э нарт холбогдох 2202 00691 0135 дугаартай хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хаалттай хянан хэлэлцэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
2.Шүүгдэгч О.П-ийн өмгөөлөгч Б.Лхагвасүрэн, Х.Базаррагчаа, шүүгдэгч О.Э-ын өмгөөлөгч Б.Болортуяа нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Ч.ХОСБАЯР