| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 145/2016/00451/И |
| Дугаар | 451 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 451
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Энхмаа би Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 4-р хороо 15-р хороолол 46б-02 тоот Ноёнхүрд ХХКомпаний захирал Л.Баярмаагийн нэхэмжлэлтэй Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар баг 31 дүгээр байр 19 тоотБуянт бүргэдэй ХХКомпаний захирал Өлзийбаатарын Зэвгээгээс 10854000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Ноёнхүрд ХХКомпаний захирал Л.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөрБуянт бүргэдэй ХХК-тай Бараа бүтэгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулан тус компанийн захирал ажилтай Ө.Зэвгээд 950000 төгрөгийн үнэтэй дизель хөдөлгүүрийн масло 200 литрийн савалгаатай 1 торх, тус бүр нь 95000 төгрөгийн үнэтэй 20 литрийн савалгаатай гидрийн шингэн 10 ширхэг, 1090000 төгрөгийн үнэ бүхий 200 литр савалгаатай хүч дамжуулах эд ангийн тос 1 торх, тус бүр нь 70000 төгрөгийн үнэтэй 20 литрийн савалгаатай хөргөлтийн шингэн 10 ширхэг, 95000 төгрөгийн үнэтэй 20 литрийн савалгаатай товуд 6 ширхэг, нийт 4260000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр хүлээлгэн өгч төлбөрийг 30 хүртлэх хоногийн хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон. Буянт бүргэдэй ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй байсаар үлдэгдэл 4260000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй манай байгууллагыг хохироож байна. Бид удаа дараа утсаар болон бичгэн хэлбэрээр мэдэгдлийг хүргүүлж байсан боловч төлбөр төлөхөөс зугтааж байгаа тул арга буюу шүүхэд хандан маргаанаа шийдвэрлүүлэх болоод байна. Иймд Буянт бүргэдэй ХХК-аас Бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний үүрэг болох 4260000 төгрөг алданги 6594480 нийт 10854000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ноёнхүрд ХХКомпаний захирал Л.Баярмаа шүүхэд гаргасан тайлбартаа: Тус компани нь Буянт бүргэдэй ХХК-ийн захирал Ө.Зэвгээтэй байгуулсан бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний үнийн 4260000 төгрөг алданги 6594480 төгрөг, нийт 10854000 төгрөгийг нэхэмжлэсэн. Энэхүү барааны төлбөр 4260000 төгрөгийг хариуцагч тал миний талийгаач нөхрийн ээж Ц.Нинад хүлээлгэн өгсөн учир төлбөр тооцоо дууссан гэж үзээд нийт 10854000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Энэ талаар дахин гомдол, нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгосон гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ноёнхүрд ХХКомпаний захирал Л.Баярмаа нь хариуцагч Буянт бүргэдэй ХХКомпаний захирал Өлзийбаатрын Зэвгээгээс 10854000 төгрөг гаргуулах-ыг хүссэн тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ноёнхүрд ХХКомпаний захирал Л.Баярмаа нь нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тайлбартаа ирүүлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч НоёнхүрдХХКомпаний захирал Л.Баярмаа нь нь хариуцагч Буянт бүргэдэй ХХКомпаний захирал Өлзийбаатрын Зэвгээгээс 10854000 төгрөг гаргуулах-ыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 190215 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын Хаан банкны /5540607728 тоот/ данснаас 95107.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ноёнхүрд ХХКомпанидолгосугай.
3. Шүүгчийн захирамжинд зохигчид энэ асуудлаар гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА