Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/104

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж  шүүгч Д.Чинзориг, шүүгч П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000360023 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Б.Баттуяа

Иргэдийн төлөөлөгч                              Н.Гэрэлмаа

Улсын яллагч                                             Б.Оюунцэцэг

Шүүгдэгч                                                 А.С-

Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Л.Г-, Ц.М-

Гэрч                                                        О.О-, Г.А-,

Шинжээч эмч                                         Т.А-  нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Х- аймгийн Н- суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдаа, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт У- хотын ..тоот хашаанд бүртгэлтэй боловч тус гудамжны 1 тоот хашаанд оршин суудаг, урьд Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан З- овгийн А-гийн С- /РД:..................

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

Яллагдагч А.С- нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага............хашаанд өөрийн үеэл ах, хохирогч Д.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүний хэвлийн хөндийн дээд хэсэг /аймхай/, нүүрний зүүн нүдний доод хэсэг, духны хэсэгт, мөн хашааны гадна талд толгойн баруун талын чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс А.С-ад холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

Шүүгдэгч А.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би оройн 23 цаг өнгөрч байхад Э- ах дээр очоод таны хойноос зөндөө явлаа өөрөө амрахгүй, хүн амраахгүй эхнэрээ айлгаж байхаар явъя гэж хэлэхэд талийгаач ах би өөрийгөө мэдэж байна, явахгүй гээд бид хоёр хоорондоо явна, явахгүй гээд жижиг газарт онигоотой юмаа гээд Э- ахыг явъя гээд хувцаснаас нь татсан чинь өөдөөс түлхээд зодолдох гээд эхнэрээ авч явна гээд уурлаж миний баруун хацарт зүүн гараараа цохьсон. Тэгэхээр нь зөрүүлээд яагаад байгаа юм гээд аймхай руу нь нэг удаа баруун гараа атгаж байгаад цохьсон. Тэгсэн чинь талийгаач доошоо суусан байхдаа явахгүй гээд хөлөөрөө над руу жийсэн тэгэхээр нь яагаад байгаа пизда вэ гэж хэлээд нүүрний хэсэг зүүн нүдний доод хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохьсон, алгадах гэтэл хамрыг нь шүргэсэн ингээд хашааны хаалгаар гарахаар ноцолдож хаалга руу ойртож явсан тэгсэн чинь Э- ах миний араас нурууны хэсэгт гараараа ёворсон. Тэгэхээр нь эргэж хараад яагаад байгаа юм бэ гэж хэлээд гараа атгаж байгаа духны хэсэгт 1 удаа цохьсон. Би Э- ахын гарыг хоёр гараараа бариад хашаанаас гараад машин руугаа явж байхад Э- гараа татаж авах гээд хүчтэй угзраад хойшоо газрын хонхор хэсэгт савж унасан. Би очоод яагаад ямбалаад байгаа юм явъя гэхэд дуугарахгүй ёолж, яриглаад байсан. Би өргөх гэсэн чинь хүнд санагдаад байхаар нь хажуугаар явж байсан Д- гэдэг хүнийг гуйгаад хамт өргөж машинд суулгасан. Тэндээс хөдлөөд гэрийн гадаа буух гэтэл талийгаачийн чихнээс болон хамарнаас цус гарч байсан. Тэгээд гэрт орж цусыг нь угаасан боловч чихнээс нь цус шүүрээд байхаар нь эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 93-96/

Шүүгдэгч А.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хашааны ард машинаа тавиад ороод гэрийн үүдэнд очиход насанд хүрээгүй хүүхэд Б- “ахаа Э- ах тэр амбаарын үүдэнд сууж байгаа” гээд зааж өгсөн. Би амбаарын үүдэнд очоод “та яах гээд байгаа юм бэ, одоо харъя, жижиг газар битгий маргалдаад бай” гэхэд Э- ах “би өөрийгөө мэдэж байна, О-тай ярих юм ихтэй” гээд уурласан. Тэгээд тухайн үед намайг хөлөөрөө жийхээр нь би аймхайдсан, зүүн нүдэнд нь баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгээд бид хоёр явж байхад араас гараараа ёвроод байхаар нь “яах гээд байгаа юм бэ” гээд баруун гараараа нэг цохьсон. Тэгээд “хоёулаа харьж амрая, эхнэр чинь таниас айгаад байна” гээд явж байгаад хашааны үүдээр гарахад Х-ын хашааны шонг баруун чамархайгаараа талийгаач Э- ах нэг удаа мөргөсөн. Тэгээд хашаагаар гараад явж байхдаа би хоёр гараараа барьчихсан хагас эргэх маягтай явж байхад ийм юм байхгүй гээд гараа угзарч аваад тас хийтэл газар савж унасан. Босгох гэтэл босохгүй ёооё гээд бие нь хүнд юм шиг санагдсан. Тэгээд би тэнд явж байсан тэр хавийн айлын Д- ахыг дуудаад машинд суулгаад хөдөлсөн. Тэгтэл замдаа хамар, чихнээс цус гарлаа гэсэн зүйл ярьсан. Тэгээд гэрийн гадаа ирээд хартал хацар болон куртикний баруун мөр цус болсон байсан. Тэгээд хаанаас юун цус гарсан билээ орж харъя гээд гэрт ороод харахад баруун чихнээс нь бага зэрэг цус шүүрээд байсан. Тэгээд талийгаач өөрөө гайгүй, зүгээр гэж байсан. Аав, ээж хоёр чихнээс нь цус гараад байна хэнгэрэг нь хагарсан юм биш байгаа эмнэлэгт үзүүл гэхээр нь бид хоёр эмнэлэг явсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  Хохирогч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед манай бэр Н........ утсаар талийгаач Э-ы бие муу байна эмнэлэг дээр ирээч гэж хэлсэн. Ингээд эмнэлэг дээр очиход С- сахиад сууж байсан. Эмч О-ээс  юу болсон талаар асуухад дүү нь гэх энэ залуу “урагшаа унасан тэгсэн чихнээс нь цус гараад байна гэж хэлээд эмнэлэг авчирсан” гэж хэлсэн. Биеийг нь харахад духны хэсэгт хөхрөлттэй, зүүн нүдний доод хэсэг хөрөхсөн, толгойг нь үзэхэд цохигдсон зүйл мэдэгдээгүй, биед нь ил харагдах шарх мэдэгдээгүй. Ингээд эмчилгээ хийлгэж, эмчлэгдэж байгаад талийгаач маань 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 40 минутын үед нас барсан. Тухайн өдөр 21 цаг өнгөрч байхад талийгаачтай хамтран амьдарч байсан О- гэх эмэгтэй С- руу яриад Э- агсам тавиад байна ирж ав гэсэн байсан. Тэгээд С-ыг очиход талийгаач хашаа даваад зугтаасан байсан. 22 цагийн үед дахиж залгаад талийгаачийг ирж ав гэхээр нь очиж авсан гэж С- хэлсэн. С- талийгаачийг зодож цохиогүй гэж байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 88-90-р хуудас/,

  Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 16-17 цагийн хооронд А-ийн гэрт ороход талийгаач Э-ы эхнэр О-, А-, /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ А- Х- нар сууж байсан. Э-ы хувьд нилээн архи уусан байдалтай эхнэр О-г авч явна гээд сууж байсан. Тэгэхэд С- гаднаас орж ирээд Э-ыг авч явна гэхэд Э- эхнэр О-г хамт авч явна гээд О-гоос зуураад байсан, тэгсэн чинь О- явахгүй гээд С-ыг Э- ахыгаа аваад яв гээд байсан. Э- эхнэр О-г гадаа гарч уулзая гээд гадагшаа авч гарсан бөгөөд удалгүй О- куртик урчихлаа гээд орж ирэхэд нь С-, А- хоёр зөрж гараад Э-ыг аваад явсан. Тэгээд байж байхад 20-30 минутын дараа С- Э-ыг майктай нүцгэн хашаа даваад зугтчихлаа, энд орж ирээгүй юу гээд орж ирээд гарсан. С-ыг гарснаас 10-аад минутын дараа Э- хар өнгийн цахилгаантай куртик өмсчихсөн орж ирсэн. Тэр үед Э-ы нүүр ам зодож цохиулсан ямар нэгэн шинжгүй байсан. Удалгүй машин дуугараад С- орж ирээд Э-ыг аваад явсан..." гэсэн мэдүүлэг /1-р хав, 150-151/ 

  Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Багануур дүүргийн ............. тоотод байх Хашаагийнд байж байхад Э- орж ирсэн. Тэгээд намайг дагуулаад С-ынх руу явъя гээд байхаар нь би тэр айлд дахиж очихгүй гэхэд намайг авч явах гээд миний куртикны малгайг урж татаж чангаагаад байж байхад С- орж ирээд Э-ыг аваад явсан. Удалгүй Э- над руу утсаар яриад би хувцас гаргаж тохож байгаад хашаа даваад зугтаачихлаа С- аав, ээжтэйгээ нилээд зодоод байна, би наад руу чинь очлоо шүү гэж ярьсан. Тэгээд Э- эргээд Хашаагийнд хүрч ирээд байж байхдаа С-ыг ирж байгаа сургаар  гадаа гарч нуугдаад байсан. С- ирээд Э-ыг хайж тэр хавиар эргэлдэж байгаад  Э-ыг аваад явсан. Тэгээд нээх удалгүй С- над руу утсаар яриад гараад ир, Э- ах уулзъя гээд байна гэхээр нь гараад очтол С-ын машинд Э- байгаагүй. Тэгсэн чинь С- баларсан Э- ах эмнэлэг дээр байна, ухаан алдсан, юм мөргөөд ойчсон гэж хэлсэн. Эмнэлэг рүү хамт явж байхдаа би С-аас Э-ыг яагаад ухаан алдсан талаар асуухад С- үгэнд орохгүй байхаар нь би чих рүү нь цохьсон гэж хэлсэн. Намайг эмнэлэг дээр очиход Э- ухаангүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 145-146/

  Гэрч Ц.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 21 цагийн үед гаднаас Э- орж ирсэн. Э- миний утсыг аваад нэг дугаар руу залгасан бөгөөд нөгөө дугаар нь холбогдохгүй байсан. Бид хоёр гадаа гарч тамхи татчихаад эргэж гэрт орж ирээд Э- нөгөө дугаар руу дахин залгаж нэг хүнтэй утсаар “чи хаана байна, хөгшин нь одоо очлоо” гэж яриад тасалсан. Тэгээд миний куртикийг аваад бас таксины 1000 төгрөг аваад манайхаас явсан. Э- манайд орж ирэхдээ тайван жирийн байдалтай байсан ба гадуураа хувцасгүй цэнхэр өнгийн захтай ханцуйгүй поло фудболктой байсан. Нүүр ам нь яагаачгүй зодуулж цохиулсан шинжгүй байсан. Ам хамар, чихнээс нь цус гарсан зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 120-121/

  Гэрч Г.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Багануур ............... ....... тоотод байрлах манай гэрт О- гэх эмэгтэй ирсэн. Тэгээд би хажуу гэр рүү аавындаа ороод сууж байтал хаалга дуугархаар нь хартал О-гийн нөхөр Э- гэх залуу ирсэн. Тэгээд би гэртээ буцаж орсон Э- надтай мэндлэх ч үгүй суугаад байсан. Тэгээд байж байхад С- хүрч ирээд Э-ыг аваад явсан. Тэр хоёр муудалцаж маргалдаагүй ...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 126-р хуудас/

  Гэрч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...унтаж байгаад бие засах гээд гарахад хашааны хаалганы урд тал С-, Э- нар байсан. С- Э-ыг хойноос нь сугадаж өргөсөн байсан. Намайг гарч ирсэн чинь С- Э-ыг машинд суулгаад өгөөч гэхээр нь Э-ыг өргөж цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр суулгасан. Тэр үед машнид хүн байгаагүй. Ингээд тэр хоёр хөдлөөд явсан. Би тэр хоёрыг хоорондоо муудалцаж зодолдож байхыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 128, 129/

  Гэрч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 12-ны оройн 22 цагийн орчим талийгаач Э- ах гаднаас орж ирсэн. Тэгээд С-ыг асуувал байхгүй гэж хэлээрэй гэж байсан. Манайд ус уучихаад гараад явсан. Тухайн үед талийгаач хар өнгийн куртик өмссөн явж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 117, 118/

  Насанд хүрээгүй гэрч М.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр аав Б-, ээж М- харын хамт А- гэж найзынх нь гэрт Багануур дүүргийн ...........хашаанд байх гэрт байсан тэгэхэд А-гийн гэрт байсан О- гэдэг эгчийн нөхөр нэг ахыг /Э-/ бас нэг танихгүй ах А- эгчийн гэрээс авч явах гэж хоёр удаа ирсэн эхэлж Э- ахыг авах гэж ирэхэд нь би гадаа шээгээд зогсож байсан, тэгэхэд Э- ахыг авах гэж ирсэн ах /С-/ машиндаа Э- ахыг чихэж аваад явсан. Тэгээд дараа нь Э- ах дахиад А- эгчийнд ирсэн байж байгаад гадаа машин ирэх шиг боллоо гэж хэлээд гараад зугтсан. Тэгэхээр нь би гадагшаа гарахад Э- ах хашаа даваад зугтаж байсан. Тэгээд машинтай ирсэн ах /С-/ машинтайгаа хөдлөөд хойноос нь явтал Э- ах буцаад хашаа даваад орж ирээд амбаарын хажууд сууж байхад удалгүй машинтай Э- ахыг авах гэж ирсэн ах /С-/ ирээд надаас Эрдэнэчулун ахыг хаана байна гэж асуухад нь би тэнд сууж байгаа гэж тэр ахад зааж өгсөн. Тэгээд тэр ах Э- ахыг авч явах гэхэд Э- ах явахгүй гээд тэр хоёр зууралдаад байсан тэгээд нөгөө ах зууралдаж байгаад Э- ахыг тавихад хашаанд байсан дэрсэнд тээглээд газар унаж байсан. Тэр ах Э- ахыг явахгүй гээд байхаар нь мөр рүү нь нэг удаа цохиж байхыг би харсан тэгээд би гэрт ороод удалгүй гарч ирэхэд тэр хоёр явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 149/

  Гэрч Д.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 23 цагийн орчим жижүүр эмч О- утасдаад тархины гэмтэлтэй хүн ирсэн танай тасагт хэвтүүлэх гэж байна, солих хувцас хунар байхгүй байна хэвтүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Тэгээд хүлээн авахын үйлчлэгч Энхтуяа тэргэнцэр дээр суулгаж тасагт түрж ирсэн. Тэр хүнийг харахад чихнээс нь цус гарсан байдалтай байсан. Тэгээд би хувцасыг нь солиод өвчтөнд өмсгөдөг зориулалтын хувцас өмсгөж ор дэрийг нь засч хүлээн авсан. Би тэр хүний биеийн байдлыг асуухад тэр хүн юм дуугарч чадахгүй байсан, нилээн их архи үнэртэж байсан, нэг нүдээ нээж харчихаад ахиж хараагүй, юм ч дуугараагүй. Намайг уян зүү зүүн гарт нь тавихаар хатгахад ёолж байсан. Тэгээд О- эмч ирээд эмчилгээ хийж эхэлсэн. Хамт явсан залуугаас нь энэ хүн яасан юм бэ гэж асуухад унасан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 164, 165/

  Гэрч Г.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...эмнэлэг дээр ээлжийн ажилтай байхад чихнээс нь цус гарсан хүн ирсэн, тэр хүн ганцаараа биш хоёулаа байсан. Цагийг нь сайн санахгүй байна, ямартай ч орой болсон байсан. Биеийн байдлыг нь асуухад хамт орж ирсэн хүн нь сая унаад чихнээс нь цус гарсан гэхээр нь хаана гэж асуухад айлд гэж хариулсан. Яг яаж унасан юм бэ гэхэд босгон дээр нь унасан гэж тэр залуу хэлсэн. Хамт ирсэн залуу нь шууд өмнөөс нь хариулт хэлээд байсан. Тэгэхээр нь би чихнээс нь цус гарч байсан ахаас та хүнд зодуулсан уу, хэрвээ тийм бол цагдаад дуудлага өгөх ёстой гэж хэлтэл тэр ах үгүй ээ хүнд зодуулаагүй, ах нь унасан гэж хэлсэн. Тэр ах өөрөө овог нэрээ хэлж байсан, регистрийн дугаараа мэдэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 162, 163/

Гэрч Г.А-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авахын сувилагчаар ажиллаж байхад талийгаач Э- эмнэлэг дээр нэг залуутай хамт хоёулаа ирсэн. Би өвчтөнөөс та хүнд зодуулсан бол цагдаа дууддаг гэхэд хажууд нь явж байсан залуу үгүй зодуулаагүй гэж байсан. Дүү нь гэх залуу босго мөргөж унасан гэж хэлсэн. Таньд ямар зовиур байна гэхэд зовиургүй чихнээс цус гарсан л гэж хэлсэн. Нүүрнийх нь аль хэсэгт билээ нэг хэсэгт хөхөрсөн юм шиг санагдсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  Гэрч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2019 оны 2 дугаар сарын 12-ны шөнийн 23 цаг 50 минутад талийгаач Э- эмнэлэгт ирсэн. Би өвчний түүхийг нь нээсэн. Талийгаач Э- гаднаас дүү гэх залуугийн хамт орж ирсэн. Орж ирэх үед нь ямар зовиур байна гэхэд чихнээс цус гараад байна гэж Д.Э- хэлсэн, яагаад чихнээс чинь цус гарсан юм бэ гэхэд хариулахгүй, чимээгүй зогсоод байсан. Тэгтэл хажуу талаас нь хамт орж ирсэн дүү гэх залуу нь айлд байж байгаад гэрээс нь гарахдаа үүдэнд нь тээглээд нүүрээрээ чанга унасан, тэгээд чихнээс нь цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 158, 159/

Гэрч О.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тухайн үед мэс заслын эмчийн үүрэг гүйцэтгэж байхад чихнээс нь цус гарсан байдалтай дүү нь гэх хүн дагаж ирсэн. Биеийн байдал их хүнд суурь ясны гэмтэл байж магадгүй гээд хэвтүүлсэн. Өвчтны хувьд надтай ерөөсөө яриагүй. Зовиур байна уу гэхэд чихнээс цус гарсан л гэж хэлж байсан. Тэгээд дүү нь гэх залуу босгонд бүдэрч унасан гэж байсан бөгөөд би тархины гэмтэл байх шиг байна гээд эмчилгээ эхэлсэн. Нүүрээрээ унасан гэхэд нүүр нь зүгээр байсан. Чихнээс цус гарах бол тархины гэмтлийн шинж тэмдэг байдаг...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...тархины хүнд гэмтэлтэй хүн ирсэн гээд 103-с намайг дуудсан. Тэгээд эмнэлэг дээр ирж жижүүрт гарч байсан О- эгчтэй хамт хүлээн авахын өрөөнд Э-ы биеийг үзэхэд биеийн байдал хүнд, анхны үзлэгээр тархины суурь ясны хугарал байж болзошгүй гэсэн онош тавигдсан. Тэгээд хэвтүүлж эмчлэхээр болоод эмчилгээ хийж эхэлсэн. 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 50 минутад өвчтөн нас барсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 160, 161/

Гэрч А.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...хүн нас барсан гэх дуудлага мэдээллийг шалгаж А.С-тай уулзалт хийхэд “..талийгаач Э-тай өмнөх шөнө хамт байсан. Талийгаач архи их уусан байсан. Ахиад архи уух гэхээр нь болиулсан боловч миний үгэнд орохгүй надаас зугтаагаад байсан. Хэсэг хугацааны дараа эхнэр нь над руу яриад талийгаачийг ирсэн талаар хэлэхээр нь би талийгаачийг очиж авсан. Тэр үед талийгаач дахиад зугтаах гээд байсан болохоор бид хоёр ноцолдсон, тэгээд дэрсэнд тээглэж газарт унасан. Тэгэхээр нь чирээд хашаанаас авч гарсан. Харин хашааны гадна гараад машинд суухгүй зугтах гэхээр нь би толгой, чих хэсэг рүү нь гараар цохьсон. Тэгээд миний машинд суугаад манайх руу явж байхад чихнээс нь цус гарсан...” гэж ярьж байсан....” гэсэн мэдүүлэг /1-р хав, 166, 167/

Гэрч Ж.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Эрүүл мэндийн төвд 46 настай эрэгтэй, Д-гийн Э- нь тархиндаа хүнд гэмтэл авсан байж болзошгүй гэх гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийн дагуу ажиллаж биечилсэн сурвалжлага хийхэд А.С- нь Э- ах гэрээс гарах гэж байгаад унаад босож ирэхэд нь чихнээс нь цус гарсан манай аав, ээж хоёр харсан гэж хэлсэн. Мөн би дүү нь байгаа юм Э- ах архи уугаад байгаа, эхнэр нь гэх О- над руу яриад Э- агсам тавиад байна ирж ав гэхээр нь би очиж авсан гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав 168, 169/

  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав 20-29-р хуудас/

  Цогцост үзлэг хийсэн  тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав, 30-37/

  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав, 60-63/

  Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав, 80-85/

  Шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 010 дугаартай “…Талийгаач Д.Э-ы цогцост баруун чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо тогдоогдлоо.

  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эд эсийн шинжилгээгээр нас барахаас өмнө 10-12 цагийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

  Дээрх баруун чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн хөмсөг, хамар, баруун бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун гарын тохойн хатгагдсан шарх гэмтэл нь үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

  Талийгаач нь шинжилгээгээр шууд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илэрсэнгүй. Эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн учир согтууруулах ундааны зүйл илрээгүй байж болно. Талийгаач ABO системээр О /I/ бүлгийн цустай байна.

  Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь цохих, цохигдох, мөргөгдөх, унах аль ч үед үүсэх боломжтой.

  Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй зохих ёсоор хийсэн байна. Эмчилгээ үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн боловч амь насыг аврах боломж муутай байжээ...” гэсэн дүгнэлт /1-р хав, 172-174 /

  Шинжээч эмч Ө.Ш-гийн “...талийгаачийн биед учирсан баруун талын чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт” гэсэн гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Задлан шинжилгээний дүгнэлтийн цогцосны гадна үзлэгт дурьдагдсан дагзны баруун дээд хуйхны хэсэгт 6х5 см улаан ягаан өнгийн цус хуралттай гэж дурьдагдсан гэмтэл нь уг гэмтлийн гадна талд үүссэн цэгийг заасан болно. Энэ гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарах үхэлд хүргэсэн гэмтэл болно. Энэ гэмтэл нь хатуу биет зүйлийн буюу ирмэг үзүүртэйгээс бусад зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, юм мөргөх, газарт хүчтэй савж унах буюу хүний биений хүчнээс давсан хүчин зүйлээс үүсгэгдэх боломжтой. Мөн дээрх гэмтэл нь гараар цохиход үүсэх боломж багатай, тухайн үеийн нөхцөл байдал, хүчний үйлчлэлээс үүсэхийг үгүйсгэхгүй, огт боломжгүй гэсэн үг биш...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 179, 180-р хуудас/

  Шинжээчийн 1376 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн куртикны баруун дээд хэсэгт байх улаан хүрэн өнгийн толбо, ногоон эрээн өнгийн өмдний баруун гуя, зүүн өвдөг, зүүн өвдөгний бүдэг улаан хүрэн өнгийн толбо, суудлын бүрээсний суудал хэсэгт гол хэсэгт байх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн.

  Хар өнгийн куртикны баруун дээд хэсэгт байх улаан хүрэн өнгийн толбо, ногоон эрээн өнгийн өмдний баруун гуя, зүүн өвдөг, зүүн өвдөгний бүдэг улаан хүрэн өнгийн толбо, суудлын бүрээсний суудал хэсэгт гол хэсэгт байх улаан хүрэн өнгийн толбонд ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус илэрсэн...” гэсэн дүгнэлт /1-р хав, 194, 195/

  Шүүх сэтгэц эмгэг судлалын 13 дугаартай “...А.С- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл байна. А.С- нь болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. А.С- нь уурласан үедээ өөрийн үйлдлийг мэдэхгүй, удирдаж чадахгүй болсон байдал илэрсэнгүй. А.С- нь хэрэг хариуцах чадвартай...” гэсэн дүгнэлт /2-р хх-н 12-14/

  Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 835 дугаартай “...Талийгаач Д.Э-ы цогцост баруун чамархай яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөоөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар, баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд шарх гэмтэл тогтоогдлоо.

  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

  Талийгаач нь элэгний хатуурал, зүрхний булчингийн соривжилтой байсан байх ба энэ нь нас барахад нөлөөлөөгүй байна.

  Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй байна.

  Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байжээ.

  Талийгаач нь Дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

   Дээрх  хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдэж тархийг дарах хүртэл хугацаанд амьд байх боломжтой ба идэвхитэй үйл хөдөлгөөн хийх нь тархийг дарж буй цусан хурааны хэмжээнээс хамаарна.

  Талийгаачид яаралтай эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ.

  Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэг эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй зохих ёсоор хийсэн байна. Шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 010 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /2-р хав, 36-39/

  Шинжээч эмч Б.А........ын өгсөн “...Талийгаачийн баруун чамархайнаас суурь яс руу чиглэсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, чамархайн хуйх болон чамархайн булчингийн цус хуралт нь баруун чамархайн хэсэгт 1 удаа цохиход үүсэх боломжтой бусад гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт хатуу мохоо биет гар, хөл хамаарна. Өөрөөр хэлвэл цохигдох, өшиглөх, үйлдэл хамаарна. Тухайн гэмтэл дээр цохих, өшиглөх үед үүснэ. Баруун чамархайн хэсэгт үхэлд хүргэсэн гэмтэл үүснэ. Уг гэмтэл нь гараа татаж хойшоо савж унах үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хав, 43-45/

  Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 1018 дугаартай “...Талийгаач Д.Э-ы цогцост гавлын баруун чамархай ясны ар дээд хэсгээс доош суурь ясны баруун чихний чулуулаг яс болон суурийн хонхор луу салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар, баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд шарх гэмтэл тогтоогдлоо.

  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн толгойн гэмтэл нь баруун чамархайн ар дээд хэсэгт цохих, цохигдох, унах үеийн аль ч үед үүсэх боломжтой ба баруун чамархайн ар дээд хэсэгт хүч үйлчилснээс хуйхны цус хуралт, чамархай ясны суурь яс руу үргэлжилсэн салаалсан шугаман хугарал, хугарлын харалдаах хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи дарагдал гэмтэл үүссэн байх боломжтой байна.

  Талийгаач Д.Э-ы зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь тухай цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

  Талийгаач Д.Э-ы биед учирсан баруун чамархай ясны ар дээд хэсгээс доош суурь ясны баруун чихний чулуулаг яс болон суурийн хонхор луу салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал гэмтлийн улмаас амь тэнссэн байдал үүсч үхэлд хүргэсэн байна.

  Талийгаач нь элэгний хатуулаар, зүрхний булчингийн соривжилттой байсан байх ба энэ нь нас барахад нөлөөлөөгүй байна.

  Талийгаачийн цус, ходоодны шингэнд спиртийн агууламж илрээгүй байна.

  Талийгаач нь О /I/ бүлгийн цустай байжээ.

  Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

  Дээрх хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдэж тархийг дарах хүртэл хугацаанд амьд байх боломжтой ба идэвхтэй үйл хөдөлгөөн хийх нь тархийг дарж буй цусан хурааны хэмжээнээс хамаарна.

  Талийгаачид яаралтай эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ.

  Багануур дүүргийн Нэгдсэн эмнэлэг эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй зохих ёсоор хийсэн байна

  Шинжээчдийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 010, 2019 оны 7 дугаар сарын 01-ний 835 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /3-р хав, 70-74/

Шинжээч эмч Т.А-гийн өгсөн “...Талийгаачийн биед учирсан гэмтэл цохих, цохигдох, унах аль ч үед үүсэх боломжтой. Хохирогчийн биед зүүн хөмсөг хамар, баруун бугалганд зулгаралт үүсэн гэмтэл зулгаралт гараар цохиход үүсэх боломжтой. Мөн шүргэгдэх, үрэгдэх үед үүсэх боломжтой. Тухайн талийгаачийн гэмтэл нь баруун талын чулуулаг ясны дээд талын хугарал үүссэн бөгөөд гэмтсэн даруйдаа шууд цус гарна.Таталцах түлхэлцэх үед хойшоо савж унах үед хуйхны хавдар дээр тархины овгор хэсгээрээ хавтгай гадаргуутай зүйл дээр унахад унасан хүчнээсээ хамаараад үүсэх боломжтой. Гараар цохиход ясны хугарал үүсэх боломжгүй, өшиглөх үед үүснэ. Гартаа хатуу биет бариад цохих үед үүснэ. Чулуу, тоосго, мод барьж цохиход үүсэх боломжтой Хавсарч цохьсон үйлчлэлээс үүсэх боломжтой ...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан ...” гэжээ. /3-р хав 7-р хуудас/

  Эд хөрөнгө битүүмжлэх тухай “...А.С-ын эзэмшлийн Транс Капитал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 55-25 БРА улсын дугаартай Тоётота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж, тээврийн хэрэгслийн түр саатуулах хашаанд байрлуулж постонд үүрэг гүйцэтгэж байгаа цагдаа нарт хариуцуулсугай...” гэсэн тогтоол /2-р хав, 132-р хуудас/

  Сэлэнгээстимэйт хөрөнгийн үнэлгээний компанийн 266 дугаартай “... Toyota Prius-20 маркийн автомашин 1 ширхэг 7.200.000 төгрөг...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хав, 135-р хуудас/

  Эд мөрийн баримтаар тооцсон “...ногоон эрээн алаг өмд, хүрэн эрээн алаг өмд, бор эрээн цамц, саарал ноосон өмд, түмэн наст болон дугуй хээтэй бор шаргал алаг нударгатай монгол дээл, эсгий түрийтэй арьсан толгойтой гутал 1 хос, улбар шар өнгийн дээлний бүс, энгэр хажуу талдаа цахилгаантай халаастай хар өнгийн богино куртик, яллагдагч А.С-ын гэх цэнхэр эрээн судалтай нимгэн цамц, 55-25 БРа улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд суудлын 3 хэсэг бүрээс, 55-25 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /2-р хав, 145-р хуудас/

  А.С-ын иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хав, 154/

  Шийтгэх тогтоолуудын хуулбарууд /3-р хав, 001-014/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 

 Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна…” гэх,.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М-гаас “...А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А.С- нь хохирогчийг гэсэн сэтгэлээр араас нь явж байсан бөгөөд явахгүй гээд маргалдаж байхад дэрсэнд бүдэрч унасан байдаг, явахгүй гээд суучихсан байдлаас болоод 3 удаа цохьсон гэдгээ хэлдэг. шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг тогтоох үндэслэл байхгүй. Иймд миний үйлчлүүлэгч А.С-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү ...” гэх.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г-аас “...А.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А.С- сүүлд очоод талийгаачтай явна явахгүй гэдгээс болж маргалдаж алгадсан, цохьсон байдал байдаг бөгөөд энэ үйлдлээс болоод нас барсан гэсэн дүгнэлт байхгүй. Яллах дүгнэлтээр хашааны гадна талд гараад баруун чамархайн хэсэгт цохьсон гэдэг бөгөөд тийм баримт байхгүй. А.С-ыг 5 үндэслэлээр яллагдагчаар татдаг бөгөөд насанд хүрээгүй гэрч маань мөр хавьд нь ганц удаа цохьсон гэж мэдүүлдэг бөгөөд А.С-ын өөрийн мэдүүлсэн би цохьсон юм аа гэснийг үндэслэл болгож буруутгасан. Иймд эргэлзээтэй нөхцөл байдлыг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү...” гэх

Иргэдийн төлөөлөгчөөс ”...Шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр шууд гэм буруутай гэдгийг дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Би гэм буруугүй гэж үзэж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

 

Шүүгдэгч А.С- нь 2019 оны 2 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн орчимд Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .......... хашаанд өөрийн үеэл ах, хохирогч Д.Э-тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн түүнийг гараараа толгойн тус газар болон аймхай хэсэгт 3 удаа цохиж зодон гавлын баруун чамархай ясны ар дээд хэсгээс доош суурь ясны баруун чихний чулуулаг яс болон суурийн хонхор луу салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар, баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд шарх гэмтэл учруулсан болох нь

  Шүүгдэгч А.С-ын “...талийгаач доошоо суусан байхдаа явахгүй гээд хөлөөрөө над руу жийсэн тэгэхээр нь яагаад байгаа пизда вэ гэж хэлээд нүүрний хэсэг зүүн нүдний доод хэсэгт гараа атгаж байгаад 1 удаа цохьсон, алгадах гэтэл хамрыг нь шүргэсэн ингээд хашааны хаалгаар гарахаар ноцолдож хаалга руу ойртож явсан чинь Э- ах миний араас нурууны хэсэгт гараараа ёворсон. Тэгэхээр нь эргэж хараад яагаад байгаа юм бэ гэж хэлээд гараа атгаж байгаа духны хэсэгт 1 удаа цохьсон. Тэгээд хашааны гадна Э- гараа татаж авах гээд хүчтэй угзраад хойшоо газрын хонхор хэсэгт савж унасан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 93-96/

Шүүгдэгч А.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тухайн үед намайг хөлөөрөө жийхээр нь би аймхайдсан, зүүн нүдэнд нь баруун гараараа нэг удаа цохьсон. Тэгээд бид хоёр явж байхад араас гараараа ёвроод байхаар нь “яах гээд байгаа юм бэ” гээд баруун гараараа нэг цохьсон...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  Хохирогч Д.Э-гийн өгсөн “...Биеийг нь харахад духны хэсэгт хөхрөлттэй, зүүн нүдний доод хэсэг хөрөхсөн, толгойг нь үзэхэд цохигдсон зүйл мэдэгдээгүй, биед нь ил харагдах шарх мэдэгдээгүй...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 88-90-р хуудас/,

  Гэрч Г.Д-ийн өгсөн “...С- Э-ыг хойноос нь сугадаж өргөсөн байсан. Э-ыг өргөж цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр суулгасан. Би тэр хоёрыг хоорондоо муудалцаж зодолдож байхыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 128, 129/

  Насанд хүрээгүй гэрч М.Б-ын өгсөн “...тэр хоёр зууралдаад байгаад Э- ахыг тавихад хашаанд байсан дэрсэнд тээглээд газар унаж байсан. Тэр ах Э- ахыг явахгүй гээд байхаар нь мөр рүү нь нэг удаа цохиж байхыг би харсан тэгээд би гэрт орсон...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 149/

  Гэрч Г.А-гийн өгсөн “...хажууд нь явж байсан залуу үгүй зодуулаагүй, босго мөргөж унасан гэж хэлсэн. Нүүрнийх нь аль хэсэгт билээ нэг хэсэгт хөхөрсөн юм шиг санагдсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

  Гэрч О.О-ийн өгсөн “...Зовиур байна уу гэхэд чихнээс цус гарсан л гэж хэлж байсан. дүү нь гэх залуу босгонд бүдэрч унасан гэж байсан Нүүрээрээ унасан гэхэд нүүр нь зүгээр байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Гэрч А.М-ын өгсөн “...А.С-тай уулзалт хийхэд “..Тэр үед талийгаач дахиад зугтаах гээд байсан болохоор бид хоёр ноцолдсон, тэгээд дэрсэнд тээглэж газарт унасан. Тэгэхээр нь чирээд хашаанаас авч гарсан. Харин хашааны гадна гараад машинд суухгүй зугтах гэхээр нь би толгой, чих хэсэг рүү нь гараар цохьсон. Тэгээд миний машинд суугаад манайх руу явж байхад чихнээс нь цус гарсан..” гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хав, 166, 167/

Гэрч Ж.П-ын өгсөн “...А.С- нь Э- ах гэрээс гарах гэж байгаад унаад босож ирэхэд нь чихнээс нь цус гарсан манай аав, ээж хоёр харсан гэж хэлсэн. би дүү нь байгаа юм...” гэсэн мэдүүлэг /1-р хав 168, 169/

  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав 20-29-р хуудас/, Цогцост үзлэг хийсэн  тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав, 30-37/, Насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хав, 80-85/

  Шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 010 дугаартай “…Талийгаач Д.Э-ы цогцост баруун чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо тогдоогдлоо.

  Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, эд эсийн шинжилгээгээр нас барахаас өмнө 10-12 цагийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

  Дээрх баруун чамархайн яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөрөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. Дээрх гэмтэл нь цохих, цохигдох, мөргөгдөх, унах аль ч үед үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /1-р хав, 172-174 /

  Шинжээч эмч Ө.Ш-гийн “...талийгаачийн биед учирсан гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мөн дээрх гэмтэл нь гараар цохиход үүсэх боломж багатай, тухайн үеийн нөхцөл байдал, хүчний үйлчлэлээс үүсэхийг үгүйсгэхгүй, огт боломжгүй гэсэн үг биш. ...хүний биений хүчнээс давсан хүчин зүйлээс үүсгэгдэх боломжтой.” гэсэн мэдүүлэг /1-р хав, 179, 180-р хуудас/

  Шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 835 дугаартай “...Талийгаач Д.Э-ы цогцост баруун чамархай яснаас доош босоо үргэлжилж баруун суурийн их далавч хүрсэн зөоөөгүй, сэлтэрсэн, шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эд дарагдал, няцрал, дагз, чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар, баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд шарх гэмтэл тогтоогдлоо.

  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

  Талийгаач нь Дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

   Дээрх  хатуу хальсан дээрх цусан хураа нэмэгдэж тархийг дарах хүртэл хугацаанд амьд байх боломжтой ба идэвхитэй үйл хөдөлгөөн хийх нь тархийг дарж буй цусан хурааны хэмжээнээс хамаарна.

  Талийгаачид яаралтай эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ...” гэсэн дүгнэлт /2-р хав, 36-39/

  Шинжээч эмч Б.А..........ын өгсөн “...Талийгаачийн баруун чамархайнаас суурь яс руу чиглэсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, чамархайн хуйх болон чамархайн булчингийн цус хуралт нь баруун чамархайн хэсэгт 1 удаа цохиход үүсэх боломжтой бусад гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт хатуу мохоо биет гар, хөл хамаарна. Өөрөөр хэлвэл цохигдох, өшиглөх, үйлдэл хамаарна. Тухайн гэмтэл дээр цохих, өшиглөх үед үүснэ. Уг гэмтэл нь гараа татаж хойшоо савж унах үед үүсэх боломжгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хав, 43-45/

  Шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 16-ний өдрийн 1018 дугаартай “...Талийгаач Д.Э-ы цогцост гавлын баруун чамархай ясны ар дээд хэсгээс доош суурь ясны баруун чихний чулуулаг яс болон суурийн хонхор луу салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал, баруун чамархайн хуйханд цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, зүүн хөмсөг, хамар, баруун бугалганд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун тохойнд шарх гэмтэл тогтоогдлоо.

  Талийгаач Д.Э-ы зүүн нүдний доод зовхины цус хуралт гэмтэл нь тухай цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

  Талийгаач Д.Э-ы биед учирсан баруун чамархай ясны ар дээд хэсгээс доош суурь ясны баруун чихний чулуулаг яс болон суурийн хонхор луу салаалсан шугаман хугарал, баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн дарагдал гэмтлийн улмаас амь тэнссэн байдал үүсч үхэлд хүргэсэн байна.

  Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас баржээ.

  Шинжээчдийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 010, 2019 оны 7 дугаар сарын 01-ний 835 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт /3-р хав, 70-74/

Шинжээч эмч Т.А-гийн өгсөн “...Талийгаачийн биед учирсан гэмтэл цохих, цохигдох, унах аль ч үед үүсэх боломжтой. Хохирогчийн биед зүүн хөмсөг хамар, баруун бугалганд зулгаралт үүсэн гэмтэл зулгаралт гараар цохиход үүсэх боломжтой. Талийгаачийн гэмтэл нь баруун талын чулуулаг ясны дээд талын хугарал үүссэн бөгөөд гэмтсэн даруйдаа шууд цус гарна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг дээрхи шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдэн, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн хуралдааны шатанд “Э- ах өөрөө шон мөргөсөн, дараа нь хашаанаас гараад гараа хүчтэй угз татаж газарт савж унасан.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М- “...А.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А.С- нь хохирогчийг гэсэн сэтгэлээр араас нь явж байсан бөгөөд явахгүй гээд маргалдаж байхад дэрсэнд бүдэрч унасан байдаг, явахгүй гээд суучихсан байдлаас болоод 3 удаа цохьсон гэдгээ хэлдэг. шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдгийг тогтоох үндэслэл байхгүй. Иймд миний үйлчлүүлэгч А.С-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү.” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г- “...А.С-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. А.С- сүүлд очоод талийгаачтай явна явахгүй гэдгээс болж маргалдаж алгадсан, цохьсон байдал байдаг бөгөөд энэ үйлдлээс болоод нас барсан гэсэн дүгнэлт байхгүй. Яллах дүгнэлтээр хашааны гадна талд гараад баруун чамархайн хэсэгт цохьсон гэдэг бөгөөд тийм баримт байхгүй. А.С-ыг 5 үндэслэлээр яллагдагчаар татдаг бөгөөд насанд хүрээгүй гэрч маань мөр хавьд нь ганц удаа цохьсон гэж мэдүүлдэг бөгөөд А.С-ын өөрийн мэдүүлсэн би цохьсон юм аа гэснийг үндэслэл болгож буруутгасан. Иймд эргэлзээтэй нөхцөл байдлыг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү.” гэх

Иргэдийн төлөөлөгч ”...Шинжээч эмчийн мэдүүлэг болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээр шууд гэм буруутай гэдгийг дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Би гэм буруугүй гэж үзэж байна...” гэсэн өмгөөллийн үг болон Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь: Гэрч О.О-ийн “Орж ирэх үед нь ямар зовиур байна гэхэд чихнээс цус гараад байна гэж Д.Э- хэлсэн, яагаад чихнээс чинь цус гарсан юм бэ гэхэд хариулахгүй, чимээгүй зогсоод байсан. ...дүү нь гэх залуу босгонд бүдэрч унасан гэж байсан. ” гэх,

Гэрч Г.А-гийн “хүнд зодуулаагүй гэсэн, араас нь орж ирсэн залуу босго мөргөж унасан гэж хэлсэн” гэх,

Гэрч А.М-ын “...А.С-тай уулзалт хийхэд “...Тэгэхээр нь чирээд хашаанаас авч гарсан. Харин хашааны гадна гараад машинд суухгүй зугтах гэхээр нь би толгой, чих хэсэг рүү нь гараар цохьсон. Тэгээд миний машинд суугаад манайх руу явж байхад чихнээс нь цус гарсан.” гэх,

Гэрч Г.Д-ийн “...унтаж байгаад бие засах гээд гарахад хашааны хаалганы урд тал С-, Э- нар байсан. С- Э-ыг хойноос нь сугадаж өргөсөн байсан. Намайг гарч ирсэн чинь С- Э-ыг машинд суулгаад өгөөч гэхээр нь Э-ыг өргөж цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн урд талын суудал дээр суулгасан” гэх,

Шинжээч эмч Ө.Ш-гийн ”...Энэ гэмтэл нь хатуу биет зүйлийн буюу ирмэг үзүүртэйгээс бусад зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох. ...хүний биений хүчнээс давсан хүчин зүйлээс үүсгэгдэх боломжтой.” гэх,

Шинжээч эмч Б.А..........ын “...Талийгаачийн баруун чамархайнаас суурь яс руу чиглэсэн хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, чамархайн хуйх болон чамархайн булчингийн цус хуралт нь баруун чамархайн хэсэгт 1 удаа цохиход үүсэх боломжтой бусад гэмтлүүд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хатуу мохоо зүйл гэдэгт хатуу мохоо биет гар, хөл хамаарна. Өөрөөр хэлвэл цохигдох, өшиглөх, үйлдэл хамаарна. Тухайн гэмтэл дээр цохих, өшиглөх үед үүснэ. Уг гэмтэл нь гараа татаж хойшоо савж унах үед үүсэх боломжгүй...” гэх,

Шинжээч эмч Т.А-гийн “...Цохих, цохигдох, унах аль ч үед үүсэх боломжтой. ...Талийгаачийн гэмтэл нь баруун талын чулуулаг ясны дээд талын хугарал үүссэн бөгөөд гэмтсэн дариудаа шууд цус гарна.” гэсэн мэдүүлэгүүд болон шинжээчийн 010, 835, 1018 дугаартай дүгнэлтүүд, Цогцост үзлэг хийсэн  тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт зэргээс дүгнэж үзэхэд амь хохирогчийг шүүгдэгч А.С- нь цохиж унагаан хүнд гэмтэл учруулсан үедээ Д-тэй цуг өргөж автомашинд суулгасан, чихнээс нь их хэмжээний цус гарсан зэргээр няцаагдаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан цагаатгах санал, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт зэргийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан ба талийгаачийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

 Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлүүдэд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлүүдийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан багаж хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, урд өмнө нь заналхийлэл байсан эсэх, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх тухайн үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг.

 Шүүгдэгч А.С- нь амь хохирогчтой маргалдан түүний толгойн тус газар цохисон үйл баримт тогтоогдож байх бөгөөд амь хохирогч нас барсантай шалтгаант холбоотой байна.

 Шүүгдэгчийн дээрхи үйлдлүүдийн улмаас хохирогчийн амь насыг нь аврах боломжгүй тархины гэмтэл учирсан болох нь шинжээчийн 010, 835, 1018 дугаартай дүгнэлтүүдээр тогтоогджээ.

Шүүгдэгч А.С- нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хохирогчийн “эрүүл мэндийн халдашгүй байх эрх”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийн “амьд явах эрхэд” тус тус халджээ.

  Түүнчлэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 13 дугаартай дүгнэлтээр А.С- нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл, болсон үйл явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, уурласан үедээ өөрийн үйлдлийг мэдэхгүй, удирдаж чадахгүй болсон байдал илэрсэнгүй, хэрэг хариуцах чадвартай болох нь //2-р хх-н 12-14/ тогтоогджээ.

Иймд шүүгдэгч А.С-ыг хувийн таарамжгүй харьцааны улмаас өөрийн үеэл ах Д.Э-тай маргалдан улмаар зодож “хүнийг алсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч А.С-ыг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 3 сарын хорих ялаар шийтгэх, ялыг хаалттай хорих ангил эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна.…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.М-гаас  “...ялын санал хэлэхгүй...” гэжээ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Г-аас “...ялын санал хэлэхгүй...” гэжээ

Хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн, байх тул шүүгдэгчээс хохирол хор уршиг нэхэмжлээгүй гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч А.С- нь анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд архи тамхи хэрэглэдэггүй, хувиараа махны худалдаа эрхлэн хохирогчийг ажил төрөлтэй байлгаж амьдрах боломжийг нь хангаж байсан зэрэг хувийн байдал тогтоогдлоо.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заатад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлнэ.

  Шүүгдэгч А.С- нь Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоолд “...Сэжигтнийг хорих байранд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 цаг 50 минутанд хүлээлгэн өгчээ...” /2-р хав, 57-р хуудас/, Сэжигтнийг баривчлах тухай шүүгчийн захирамж /2-р хав, 61-62/, Яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж /2-р хав, 68-69-р хуудас/, Цагдан хорих хугацааг 1 дүгээр удаа сунгасан шүүгчийн захирамж /2-р хав, 74, 75-р хуудас/, Цагдан хорих хугацааг 2 дугаар удаа сунгасан шүүгчийн захирамж / 2-р хав, 100-103-р хуудас/, Яллагдагчийн цагдан хорих хугацааг сунгахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /2-р хав, 107-110/  зэргээс дүгнэж  түүнийг 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 76 хоног цагдан хоригдсон бөгөөд нийт  цагдан хоригдсон 76 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцон шинжилгээнд явуулж, шүүхэд ирүүлсэн ногоон эрээн алаг өмд, хүрэн эрээн алаг өмд, бор эрээн цамц, саарал ноосон өмд, түмэн наст болон дугуй хээтэй бор шаргал алаг нударгатай монгол дээл, эсгий түрийтэй арьсан толгойтой гутал 1 хос, улбар шар өнгийн дээлний бүс, энгэр хажуу талдаа цахилгаантай халаастай хар өнгийн богино куртик, А.С-ын гэх цэнхэр эрээн судалтай нимгэн цамц, ......... БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд суудлын 3 хэсэг бүрээс зэрэг эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Хэрэгт ...... БРА улсын дугаартай Тоётота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эд мөрийн баримтаар болон эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн ирүүлжээ. 55-25 БРА улсын дугаартай Тоётота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг А.С- нь дээрхи гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдохгүй байх тул эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож А.С-ын эзэмшлийн Транс Капитал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 55-25 БРА улсын дугаартай Тоётота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч З- овгийн А-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч З- овгийн А-гийн С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман /8/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.С-ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.С-ын цагдан хоригдсон 76 хоногийг түүний эдлэх ялд оруулан  тооцсугай.
  5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э- нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд А.С-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон эрээн алаг өмд, хүрэн эрээн алаг өмд, бор эрээн цамц, саарал ноосон өмд, түмэн наст болон дугуй хээтэй бор шаргал алаг нударгатай монгол дээл, эсгий түрийтэй арьсан толгойтой гутал 1 хос, улбар шар өнгийн дээлний бүс, энгэр хажуу талдаа цахилгаантай халаастай хар өнгийн богино куртик, А.С-ын гэх цэнхэр эрээн судалтай нимгэн цамц, 55-25 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын урд суудлын 3 хэсэг бүрээс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  8. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 08 сарын 28-ны өдрийн 04 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, А.С-ын эзэмшлийн Транс Капитал ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй “Toyota Prius-20” маркийн 55-25 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг А.С-ад буцаан олгосугай.
  9. А.С-ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 А.БЯМБАЖАВ

                                                                  Д.ЧИНЗОРИГ

                                                                  П.БАЯСГАЛАН