Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/105

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******т холбогдох эрүүгийн 1904001570098 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                  Н.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 51 настай, бүрэн дунд боловсролтой, машиннист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 19-30 насны 2 хүүхэд, 2 ач нарын хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 18 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, ******* овгийн ******* ******* /РД:*******/

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Н.******* нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн оршин суух ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших *******ын 18 дугаар гудамжны 11 тоот хашаанд байрлах байшинд хохирогч И.*******г “гэрт согтуурхаж шээлээ, бурхан тахил руу богино шорттой хамаг юм аа гаргаж хэвтлээ, айл доромжиллоо” гэх шалтгаанаар маажих, гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, зүүн хацар, баруун нүдний дээд зовхи, ар нуруу, баруун талын хөх, хэвлий, зүүн гарын тохой, зүүн болон баруун талын гуяны хэсгүүдэд олон тооны шарх зулгаралтууд, дээд уруул, эрүүний хэсэгт цус хуралт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр гэртээ 2 найзтайгаа архи ууж байтал гаднаас , ******* хоёр халамцуу орж ирсэн. Бид нар хамт архи уугаад ******* нь “агсам” тавиад байхаар нь хойд өрөө рүү оруулж унтуулсан. ч тасраад унтсан. Гэтэл манай найз хүүхэн *******г “бурхан тахил руу чинь хөл гараа харуулаад шалдан нүцгэн хэвтэж байна, шээчихсэн юм биш үү” гэж хэлсэн. Би *******г татаад  босготол намайг “тэнэг бүдүүн авгай шаагаарай” гэж хэлээд орилж хашгираад байхаар нь биеийн ил харагдах хэсгийг нь маажсан. ******* зугтаж гарах  үед  гараараа нүүрэнд нь цохихдоо шүдийг нь хугалсан байх...” гэх мэдүүлэг,

Хохирогч И.*******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Намайг 2019 оны 8 дугаар сарын 16-ны өглөө ******* дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 11 дүгээр гудамжны 7 тоотод байрлах найз Хишгээгийн гэрт хүүтэйгээ унтаж байхад хуучин найз нь хүрч ирээд “шартаж үхлээ нэг юм аваад өг” гэхээр нь би хамт гарч 1 шил 0.75 граммын архи авч өгөөд бид хоёр машинд нь сууж уучихаад дахин шилтэй пиво авч уусан. Гадаа ямар ч байсан бүрэнхий болоогүй байхад намайг хоёулаа манай эхнэрийн найзынд очъё гэхээр нь би гийн эхнэр Алтанчимэгтэй найз болохоороо хамт очихыг зөвшөөрсөн. Бид хоёр ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 18 дугаар гудамжны 11 тоотод байрлах найзынд нь очсон. Тэр үед тэр айлд 3 эмэгтэй архи уугаад сууж байсан. Намайг нилээн  их согтсон байхад гэрийн эзэн бололтой нэг эмэгтэй надаас “ та хоёр ямар холбоотой юм бэ, явалддаг юм биш үү” гэхээр нь би “тийм харилцаа байхгүй, найз нөхөр хүмүүс хамт архи уугаад л явж байна” гэхэд бас хажуугаас хамааралгүй гэдгээ хэлсэн. Би нилээн их согтоод тасарчихсан байсан. Нэг санахад миний нуруу, гуя, зүүн талын шанаа зэрэг газруудад хорсоод би сэрэхэд Хуцаагийн 11 дүгээр гудамжны 7 тоотод Хишгээгийнд ирчихсэн байсан. Би хумсны сорви арилгах тос Хятад руу 300 юань буюу 120.000 төгрөгөөр захисан. Бас биедээ учирсан шархнаас болоод ажлаа хийж чадахгүй байгаа болохоор ажилгүй байсан хугацааны төлбөр 880.000 төгрөг буюу 11 хоногийн ажлын цалингаа авмаар байна. Надад одоогоор нийт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан байна. Надад хохирлын талаар баримт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

Мөрдөн байцаалтад гэрч Л.гийн мэдүүлсэн: Би хэсэг унтаад сэрэхэд газар унтчихсан, цаахан талд нь богино шорт өмссөн танихгүй /******* гэх/ эмэгтэй газар хөлөө хаа хамаагүй тавьчихсан, айлын бурхан тахилтай өрөөнд замбараагүй хэвтэж байхаар нь би тэр эмэгтэйг “та яагаад айл доромжлоод байгаа юм, бурхан тахилтай өрөөнд байж хөл гараа хямгадаач” гэхэд “түй май” гээд хэрэлдээд байсан. Тэр үед *******, нар гал тогооны өрөөнөөс орж ирээд ******* “чи айл доромжиллоо, гар зайл, яв, шээчихсэн юм уу шортных нь салтаа нойтон байна” гэхэд *******ыг хөлөөрөө жийгээд тийрсэн. Тэгтэл сэрээд нөгөө эмэгтэйг авч гарах гэсэн үү, хамгаалаад хүзүүдэхэд ******* гэх эмэгтэйн нуруу ууц ил гараад ******* гарынхаа хумсаар ил гарсан нуруу, ууц хэсгийг маажаад ураад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Мөрдөн байцаалтад гэрч А.ын мэдүүлсэн: “...гийн дагуулж ирсэн эмэгтэй яг юунаас болж хөлөө ширээн дээр гаргаж тавиад, 2 гараа тэлчихээд салаавч өгөөд агсраад байсныг санахгүй байна. Сүүлд санахад дагуулж орж ирсэн эмэгтэйгээ өмөөрч хамгаалаад байгаа бололтой хүзүүдээд арагш нуруугаа харуулаад суучихсан, ******* араас нь самардаад байгаа юм уу, маажаад байгаа юм уу гэмээр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн мэдүүлсэн: “...Би согтоод хэсэг унтаж архиа гаргая гэж бодоод ахын байшингийн том өрөөнд ороод хэсэг унтаж байтал хүмүүс маргалдаж, хэрэлдэх чимээ сонсогдсон. Би сэрээд хартал ******* эгч *******г зодох гэж дайрсаар байсан. ******* эгч надад хандаж “Мандахаа энэ бузрын авгайгаа зайлуулахгүй бол алчихна шүү” гэж хэлж байсан. Тухайн үед *******гийн нүүр, гар, гуя гэх мэт хэсэгт нь маажуулсан бололтой улаан ягаан өнгийн зураас гарсан байсан. Намайг харахад *******г бүлэглэж зодсон асуудал байхгүй. *******гийн шүд хугарсан бол түүнийг ******* л учруулсан, өөр хүнтэй зууралдаж ноцолдоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №09шэ/191 дугаартай дүгнэлтэд: “И.*******гийн биед зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн хацар, баруун нүдний дээд зовхи, ар нуруу, баруун талын хөх, хэвлий, зүүн гарын тохой, зүүн болон баруун талын гуяны хэсгүүдэд олон тооны шарх, зулгаралтуудтай, дээд уруул, эрүүний хэсэгт цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл. Дээрх шарх, шүдний гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 29/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, хүлээн авсан талаарх “...Цагдаагийн байгууллагад иргэн *******гаас 2019 оны 8 дугаар сарын 16-ны орой 23 цаг 10 минутад хандаж, ******* дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 7 дугаар гудамжны 11 тоотод намайг согтуу хүн маажиж доромжилсон...” гэсэн тэмдэглэл. /хх-ийн 2/

Хохирогч И.*******гийн нүүр болон биеийн хэсгийн гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-н 6-7, 9, 13-14/

Хохирогч И.*******гийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “И.*******гийн согтуурлын зэрэг 2.65 хувьтай” гэжээ. /хх-н 5-6/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн ******* *******...” гэжээ. /хх-ийн 50/

Шүүгдэгч Н.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 58/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 51/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 18 дугаар гудамжны 11 тоот хашаанд байрлах байшинд буюу өөрийн гэртээ хохирогч И.*******г “гэрт шээлээ, бурхан тахил руу хөл гараа гаргаж хэвтлээ, гэр орон доромжиллоо” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний нүүр, нуруу, цээж, хэвлий, гар, хөлийг маажих, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодсоны улмаас биед нь зүүн дээд 2 дугаар шүдний хугарал, зүүн хацар, баруун нүдний дээд зовхи, ар нуруу, баруун талын хөх, хэвлий, зүүн гарын тохой, зүүн болон баруун талын гуяны хэсгүүдэд олон тооны шарх зулгаралтууд, дээд уруул, эрүүний хэсэгт цус хуралт бүхий хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн “Би *******гийн биеийн ил харагдах хэсгийг маажсан. Мөн түүний нүүрэнд гараараа цохьсон” гэсэн мэдүүлэг,

 

-мөрдөн байцаалтад хохирогч И.*******гийн “ миний нуруу, гуя, зүүн талын шанаа зэрэг газруудад хорсохоор нь би сэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/,

 

-гэрч Л.гийн “******* нь тэр эмэгтэйг “айл доромжиллоо” гээд гарынхаа хумсаар ил гарсан нуруу, ууц хэсгийг маажаад ураад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

 

-гэрч А.ын “ дагуулж орж ирсэн эмэгтэйгээ өмөөрч хамгаалаад байгаа бололтой хүзүүдээд арагш нуруугаа харуулаад суучихсан, ******* араас нь самардаад байгаа юм уу, маажаад байгаа юм уу гэмээр байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

гэрч Б.гийн “...Би сэрээд хартал ******* эгч *******г зодох гэж дайрсаар байсан. Тухайн үед *******гийн нүүр, гар, гуя гэх мэт хэсэгт нь маажуулсан бололтой улаан ягаан өнгийн зураас гарсан байсан. *******аас өөр *******гийн биед халдсан хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

 

-хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн №09шэ/191 дугаартай дүгнэлт /хх-ийн 29/,

 

-хохирогч И.*******гийн ******* дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлтэд “ Би бусдад зодуулсны улмаас хөнгөн гэмтэл авч надад 1.000.000 төгрөгийн хохирол учирсан. Одоогоор үүссэн соривноос болж ажилдаа явж чадахгүй байна. Урд шүдээ эмчлүүлсний дараа зардлаа шүүхээр нэхэмжлэх болно” гэжээ. /хх-н 62/

 

-хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-7, 9, 13-14/,

-хохирогч И.*******г согтуурсан байсныг тогтоосон “И.*******гийн согтуурлын зэрэг 2.65 хувьтай” гэсэн драггер багажаар согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “ /хх-н 5-6/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч И.*******, гэрч Л., А., Б. нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан, бусад гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийн үнэн зөвийг давхар баталсан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,  хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч И.*******, гэрч Л., А., Б. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Н.******* нь хохирогч И.*******гийн “гэр оронд шээсэн, бурхан тахил руу хөл гараа харуулсан” үйлдэлд дургүйцэж, улмаар хохирогчийн биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь нөлөөлжээ.

Иймд Н.*******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн зүүн дээд 2-р шүдний хугарал, зүүн хацар, баруун нүдний дээд зовхи, ар нуруу, баруун талын хөх, хэвлий, зүүн гарын тохой, зүүн болон баруун талын гуяны хэсгүүдэд олон тооны шарх, зулгаралтуудтай, дээд уруул, эрүүний хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирчээ. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч И.******* нь ажилгүй байсан хугацааны цалин болон соривны эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримтыг ирүүлээгүй боловч шүүгдэгч Н.******* нь хохирогчид 900.000 төгрөг төлж барагдуулсан байна. /хх-н 54, 57/ Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч И.******* нь хугарсан шүдээ эмчлүүлсэн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.

Н.*******т “ам бүл 6, нөхөр, хүүхдүүд, ач нарын хамт амьдардаг, 51 настай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. Шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын хор уршгийн зардал болох 900.000 төгрөгийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас Н.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй. Шүүхээс Н.*******т эрүүгийн хариуцага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

 

Шүүхэд Н.******* нь торгуулийн ялыг хэрхэн төлөх талаар санал хүсэлт гаргаагүй байх тул уг торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.  

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн ******* *******т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Н.*******т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.*******т мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.******* нь хохирогч И.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин болон соривны эмчилгээний зардалд 900.000 /есөн зуун мянган/ төгрөг төлснийг, хохирогч нь шүдээ эмчлүүлсний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
  7. Н.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА