Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/107

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч *******.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000490111 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:                    

 Нарийн бичгийн дарга                               Б.Баттуяа

 Улсын яллагч                                                Ж.Бүрэнжаргал

 Шүүгдэгч                                                    ******* нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ний өдөр ... аймгийн ... төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ..... жолооч ажилтай, ... дугаар байрны ... тоот орон сууцанд оршин суух хаягтай, урьд 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр ... аймгийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169.Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1986 оны 8 дугаар сарын 21-ний өдөр суллагдаж байсан ХБ- овгийн ******* *******- /РД………………../.

Прокурорын яллах дүгнэлтэд:

******* нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 10 цагийн үед Багануур дүүргийн ..... хороонд үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны үүдэнд иргэн Д.Г-ын гээгдүүлсэн “******* P20 LITE” маркийн 980.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч *******ын мөрдөншалгах ажилллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 10 цагийн үед Голомт банк орж мөнгө задлуулсан юм. Тэгээд банкнаас гарч байхад миний урд талд явсан эмэгтэй цүнхнээсээ гар утсаа унагаачихсан. Би буцаж банк руу орсон бөгөөд тэр үед нэг эмэгтэй банк руу орж ирсэн. Тэр үед нь би зөрөөд банкнаас гарахад нөгөө эмэгтэйн унагаасан гар утас унасан газраа байж байхаар нь би аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

            Хохирогч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Голомт банкны *******ТМ-ээр үйлчлүүлэхдээ өөрийн эзэмшлийн гар утсыг хаяж гээгдүүлсэн байсан. Миний гар утас “******* P20 LITE” маркийн гар утас байсан. Би 2019 оны 2 дугаар сард 980.000 төгрөгийн үнээр Багануур дүүргийн Юнителийн салбараас авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-39-р хуудас/

Юнител ХХК-ны “...862742046796680 имэй кодтой утсанд ....... дугаарыг 2019 оны 05 сарын 01-ний өдөр тус тус хийж ашигласан байна. Д- *******-, **************62110413, УБ Багануур 3-р хороо ******* хороолоол 47 байр 1 тоот...” гэсэн албан тоот /хх-ийн 87-р хуудас/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22, 26-р хуудас/

Эд мөрийн баримтаартооцох тухай тогтоол /хх-ийн 23, 28-р хуудас/

Эд зүйл хураан авсан “...******* P20 LITE маркийн цэнхэр өнгийн гар утас 1 ширхэгийг хураан авав...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 15-16-р хуудас/

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...Хохирогч Г- гар утсаа авахаас татгалзан 980.000 төгрөг авахаар яллагдагч *******-тай тохиролцсон гэх тул ******* P20 LITE маркийн цэнхэр өнгийн гар утсыг *******-д хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 96-р хуудас/

Эд хөрөнгийн хохирлын: “...******* P20 LITE” маркийн гар утас 980.000 төгрөг...” гэсэн 80  дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/

Шүүгдэгч *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “…1984 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр *******рхангай аймгийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169.Б-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж...” хуудас /хх-ийн 64-р хуудас/

Эд хөрөнгөтэй эсэх талаархи лавлагаа /хх-ийн 68-р хуудас/

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 67-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “...Ял шийтгэлийн хувьд тохиролцсон байгаа. Торгуулийн 450.000 төгрөгийг хэсэгчлэн төлнө...“ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 10 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Голомт банкны үүдэнд иргэн Д.Г-ын гээгдүүлсэн “******* P20 LITE” маркийн 980.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг ......... дугаарын сим карт хийн ашиглаж, уг гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 980.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь Юнител ХХК-ийн албан тоот болон хохирогчийн мэдүүлгүүдээр батлагдсан. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн бодит байдлыг нотолж байгаа бичгийн нотлох баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

                 ******* нь “******* P20 LITE” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байж байгаад гээгдсэн болохыг мэдэж байсан болох нь шүүгдэгчийн “нэг эмэгтэй гар утсаа цүнхнээсээ унагаасан, би тэр утсыг аваад сим картаа хийж ашигласан” гэж мэдүүлсэн нь нотолж байна.

Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “Бусдын гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй утасны симийг авч хаяад өөрийн  дугаарын сим картыг хийж хэрэгцээндээ ашигласан нь гээгдэл эд хөрөнгийг  завшсан үйлдэл мөн.

Гээгдэл утас 980.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.

Иймд *******ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эд хөрөнгийн хохирол болох 980.000 төгрөгөөс 220.000 төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл 760.000 төгрөгийг төлөхөө илэрхийлж нотариатаар батлуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Хохирогч “220.000 төгрөгийг бэлнээр авсан, үлдэгдэл 760.000 төгрөгийг 1 сарын хугацаанд барагдуулахаар нотариатаар батлуулсан, одоо надад гомдол санал байхгүй” гэсэн хүсэлт /хх-н 94-р хуудас/ байх тул шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Иймд *******аас 760.000 төгрөгийг хохирогчид гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******ыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан, хавсаргаж ирүүлсэн DL бичиглэлтэй 2 ширхэг /DVD/ дискийг хэрэгт хавсаргана. 

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн

1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ХБ- овгийн ******* *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн ******* *******-ыг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******д мэдэгдсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь гэм хорийн хохиролд 220.000 төгрөгийг хохирогчид төлсөн болохыг дурьдаж, 760.000 төгрөгийг *******аас гаргуулж хохирогч Б.Г-д олгосугай.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DL бичиглэлтэй 2 ширхэг /DVD/ дискийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргасугай.
  7. *******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Д*******РГ*******Л*******ГЧ,  ШҮҮГЧ                                *******.БЯМБ*******Ж*******В