| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0104/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/108 |
| Огноо | 2019-11-07 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2019/ШЦТ/108
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000490112 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Баттуяа
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Шүүгдэгч ******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр .. аймагт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .. хүүхдийн хамт Багануур дүүргийн .. дугаар хороо, Нарийны .. дүгээр гудамжны .. тоот хашаанд оршин суух Б- овгийн ******* ******* /РД:........./.
Прокурорын яллах дүгнэлтэд:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн Зөн гэх байгууллагын үүдэнд байрлах сандал дээр хохирогч ******* эзэмшлийн 600.000 төгрөгийн үнэ бүхий зургийн аппарат, 400.000 төгрөгийн үнэ бүхий зургийн аппаратын дуран, 10.000 төгрөгийн үнэ бүхий зургийн аппаратын холбогч, 20.000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 500 төгрөгийн үнэ бүхий дэвтэр, 5000 төгрөгийн үнэ бүхий бал, 500 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн үзгэн бал зэрэг нийт 1.036.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг түүний төрсөн хүү насанд хүрээгүй Ж.Э- авч явж байгаад гээгдүүлсэн бөгөөд гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн үед Багануур дүүргийн Захиргааны байр руу явж байтал надтай хамт СӨХ-д ажилладаг Э- тааралдсан юм. Э- тухайн үед цэцгийн үр түүсэн байхаар нь бид хоёр Дэлхийн зөн гэх байгууллагад уг цэцгийн үрийг оруулж өгсөн. Тэгээд гараад иртэл Дэлхийн зөнгийн үүдэн дэх сандал дээр сурагч хүүхдийн цүнх байсан. Би сургуулийн хүүхэд цүнхээ хаяж дээ, манай хүүхдээс ялгаа юу байхав гэж бодоод уг цүнхийг аваад явсан. Тухайн үед дотор нь юу байгааг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр манай хүү Ж.Э- лидер сурагч академийн хуралд ******* P90 маркийн зургийн аппаратыг ашиглана гээд аваад явсан юм. Гэтэл манай хүү хичээлийнхээ цүнхэн дотор хийгээд дэлхийн зөн гэх байгууллагын гадна сандал дээр цүнхээ орхичихоод эргээд иртэл цүнх нь алга болсон байсан. Бид цүнх болон дотор нь байсан эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-5-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...******* нь нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд хүнд худлаа хэлдэггүй, архи дарс уугаад байдаггүй. Дөрвөн хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа эмэгтэй юм. Урьд нь ямар нэгэн гэмт хэрэг хийж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-р хуудас/
Гэрч ******* өгсөн “...тухайн өдөр ******* буюу ******* бид хоёр тааралдсан. Тэгээд миний түүсэн цэцгийн үрийг Дэлхийн зөнгийн байранд түр үлдээчихье гэж хэлээд ******* аваад орсон. Гарч ирэхдээ дэлхийн зөнгийн гаднах сандал дээр байсан хүүхдийн цүнхийг аваад би Фэйсбүүк дээр зар тавиад эзнийг нь олоод өгнө гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 18, 19-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч өгсөн “...Лидер сурагч академийн хурал Дэлхийн зөнгийн байранд болно гээд дэлхийн зөнгийн байранд очсон. Тэгээд гадна нь хүлээгээд зогсож байтал хурал дэлхийн зөнгийн байранд явагдах боломжгүй болсон гэж мэдэгдсэн. Тэндээс явж байгаад дэлхийн зөнгийн гаднах сандал дээр цүнхээ орхисоноо санаад эргээд очтол цүнх маань байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-р хуудас/
Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/
Эд зүйл хүлээлгэн өгсөн “...*******аас хураан авсан ******* P90 маркийн гэрэл зургийн аппарат 1 ширхэг, аппаратны дуран 1 ширхэг, хичээлийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр өнгийн үзэг, харандааны сав 1 ширхэг, саарал өнгийн USB оролт 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг зэргийг хохирогч Т.Г-ад хүлээлгэн өгөв...” гэсэн тэмдэглэл /хх-н 10-р хуудас/
Эд хөрөнгийн хохирлын: “...******* P90 маркийн гэрэл зургийн аппарат 600.000 төгрөг, аппаратны дуран 400.000 төгрөг, хичээлийн дэвтэр 24 хуудастай 500 төгрөг, цэнхэр өнгийн үзэг 500 төгрөг, харандааны сав 5000 төгрөг, саарал өнгийн USB оролт 10.000 төгрөг, хүүхдийн сурагч цүнх 20.000 төгрөг, нийт 1.036.000 төгрөг ...” гэсэн 332 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/
Шүүгдэгч *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “…Үгүй гэх...” хуудас /хх-ийн 45-р хуудас/
Эд хөрөнгөтэй эсэх талаархи лавлагаа /хх-ийн 48-р хуудас/
Иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлтийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 49-51-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэжээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 14 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн Зөн гэх байгууллагын үүдэнд байрлах сандал дээр хохирогч ******* эзэмшлийн 600.000 төгрөгийн үнэ бүхий зургийн аппарат, 400.000 төгрөгийн үнэ бүхий зургийн аппаратын дуран, 10.000 төгрөгийн үнэ бүхий зургийн аппаратын холбогч, 20.000 төгрөгийн үнэ бүхий цүнх, 500 төгрөгийн үнэ бүхий дэвтэр, 5000 төгрөгийн үнэ бүхий бал, 500 төгрөгийн үнэ бүхий цэнхэр өнгийн үзгэн бал зэрэг нийт 1.036.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлгүүдээр батлагдсан. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн бодит байдлыг нотолж байгаа бичгийн нотлох баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
******* нь цүнх болон цүнхэн дотор байсан эд зүйлийг бусдын эзэмшилд байж байгаад гээгдсэн болохыг мэдэж байсан болох нь шүүгдэгчийн “хүүхэд цүнхээ хаяж дээ, миний хүүхдээс ялгаа юу байхав дээ гэж бодоод авсан” гэсэн мэдүүлгээр нотолж байна.
Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар “Бусдын гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй цүнх болон цүнхэн дотор байсан эд зүйлийг өөрийн эзэмшилд байлгасан болон зохих байгууллагад мэдэгдээгүй нь гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл мөн.
Гээгдэл эд зүйлс нийт 1.036.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 300.000 төгрөгөөс дээш буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Иймд *******ийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эд зүйлийг буюу зургийн аппарат, зургийн аппаратын дуран, зургийн аппаратын холбогч, сурагч цүнх, 24 хуудастай дэвтэр, харандаа балны сав, цэнхэр өнгийн үзгэн зэргийг нэг бүрийн шинжээр нь хүлээлгэн өгч хохиролгүй болгосон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн баримт, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.
Хохирогч “эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан тул гомдол саналгүй” гэсэн хүсэлт /хх-н 12-р хуудас/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч ******* нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *******ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэнэ.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн
1, 8, 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,
36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ