| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2019/0107/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/110 |
| Огноо | 2019-11-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/110
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904001680110 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Баттуяа
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч *******- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр ...хотын ..дүүрэгт төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл .. насны .. хүүхдийн хамт ... тоот хашаанд оршин суух хаягтай боловч .., .. дугаар байрны .. тоот орон сууцанд оршин суух Х- овгийн ******* ******* /РД:........../.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:
Яллагдагч *******- нь ******* итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны виза картыг ашиглан түүний ......... дугаартай дансаас 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 29 минутад 31.200 төгрөгийг дэлгүүрээс эд зүйл худалдан авсаны төлбөрийг төлж, 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 05 цаг 09 минутад 370.500 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас гарган авч нийт 401.700 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхээс *******-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд
Шүүгдэгч *******-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш 16 цагийн үед найз *******ийн хамт түүний танил Н-ын гэрт архи уусан. Удалгүй ******* ******* гараад явсан. Би Н-тай хоёулаа үлдсэн бөгөөд Н- гаднаас 1 шил архи аваад бид хоёр хувааж уусан. Тэгээд хэсэг зуур унтаж байгаад сэрэхэд 20 цаг болж байсан. Тухайн үед Н- надад хаан банкны виза картаа өгөөд дэлгүүрээс архи болон ойр зуурын зүйлс аваад ир гээд гэрээсээ гаргасан. Би тэднийхээс гараад Тамхи со дэлгүүр рүү таксигаар очоод 1 шил архи, ундаа, хайрцаг тамхи зэрэг зүйлс авч тооцоонд нь 30 гаруй мянган төгрөгийг уншуулсан. Тэгээд авсан зүйлсээ бариад ******* зочид буудал руу явсан. Буудалд манай найз Эрдэмбилэг 2 найзын хамт байсан ба би тэр гуравтай хамт авчирсан архиа хувааж уугаад согтоод унтчихсан байсан. Өглөөний 05 цагийн үед сэрэхэд би 38-28 тоотод байх гэртээ сэрсэн бөгөөд шөнө хэдэн цагт гэртээ ирсэнээ санахгүй байсан. Тэгээд халаасаа үзэхэд бэлэн 250.000 төгрөг болон Н-ын виза карт байсан. Намайг гэрт байхад Н- залгахаар нь би гэрт нь очсон бөгөөд Н- надад хандаж чи “миний картнаас мөнгө авсан байна төлөөрэй” гэхээр нь бэлэн байсан 60.000 төгрөг гаргаж өгөөд үлдсэнийг нь удахгүй өгнө гэж хэлсэн. Би буруу зүйл хийсэнээ ойлгож байна. Манай нөхөр Х...... 2016 оны 12 сард өвчний учир нас барсан. Би эмэгтэй 3 хүүхдээ харан өрх толгойлон амьдардаг юм. .......миний нэр дээр байдаг ч энэ байрыг 8 хувьд хамрагдан авсан, одоо банкинд 30 гаруй сая төгрөгийн өртэй...” гэсэн мэдүүлэг /хх-н 36, 37х/
Хохирогч ******* өгсөн “...2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэртээ байж байхад манай ангийн найз ******* 16 цагийн үед найз ******* гэх эмэгтэйн хамт манайд ирсэн. Бид гурав манай гэрт 1 шил 0.75 литрийн архи хувааж уусан. Удалгүй ******* ажилтай гээд манайхаас гараад явсан. ******* дэлгүүр гарч ундаа аваад ирье гэхээр нь би өөрийн хаан банкны ......... дугаарын данстай виза картаа өгч нууц кодоо хэлээд явуулсан юм. *******ыг явсаны дараа 17 цаг 29 минутад “Алтай” гэх дэлгүүрт миний данснаас 31.200 төгрөгийн зарлага хийгдлээ гэсэн мэдээлэл ирсэн. Уг мэдээлэл ирснээс хойш ******* ирэхгүй удаад байхаар нь би утас руу нь залгахад гар утсаа аваагүй. Тэгээд ирэх байх гэж бодоод унтаад өгсөн юм. Гэтэл тэр өдөр ******* ирээгүй бөгөөд маргааш өдрийнх нь 11 цагийн үед манайд ирсэн. Би *******д хандаж чи яахаараа хүний мөнгө авдаг юм гэхэд би мөнгийг чинь буцааж өгнө, цагдаад битгий хэлээрэй гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 9-11-р хуудас/
Гэрч өгсөн “...манай дүү ******* 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг юм. Нөхөр Хатанбаатар нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өвчний учир нас барсан. Манай дүү архи дарс байнга хэрэглээд байдаггүй, амьдралынхаа төлөө, хүүхдүүдийнхээ төлөө амьдардаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 20, 21-р хуудас/
Гэрч өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн орой ******* зочид буудалд найз , нарын хамт бага зэрэг пиво уугаад байж байхад ******* архи, ундаа, тамхи уутанд хийчихсэн бага зэрэг согтуу байдалтай хүрч ирсэн. Тэгээд бид нар ойр зуурын юм ярилцаад *******ын авчирсан архийг уугаад сууж байхад ******* миний картнаас мөнгө аваад ирээч, байгаа бүх мөнгийг нь аваарай гэж хэлээд бид хоёрыг гуйхаар нь бид хоёр Хаан банкны картыг нь аваад Бидний дэлгүүрийн хажууд байрлах төрийн банкны АТ*******ээс 370.000 төгрөг аваад *******д өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 22, 23/
Эд мөрийн баримтаар тооцсон тухай “...Төрийн банкнаас 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17/5458 дугаартай албан бичгээр ирүүлсэн Н-ын Хаан банкны ....... тоот данснаас Төрийн банкны Багануур 2 АТ*******д 370.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн камерийн бичлэгийг хуулбарлан авсан 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн тогтоол /хх-н 8-р хуудас/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Э-ын Н-ын Хаан банкны ........ дугаартай харилцах данснаас Төрийн банкны Багануур-2 АТ*******ээс 370.000 төгрөгийн гүйлгээ хийсэн үеийн камерийн бичлэгт үзлэг хийхэд энгэр болон ханцуйны хэсэгтээ NIKE гэсэн бичиглэлтэй бүхий эмблемтэй, цагаан өнгийн ноосон цамцтай, өтгөн хөмсөг, халимаг үстэй 30-35 насны эрэгтэй, энгэр хэсэгтээ мөн уулын зураглал бүхий эмблемтэй өнгө тодорхойгүй ноосон цамцтай, халимаг үстэй 30-35 насны эрэгтэй хүмүүс байх ба цагаан өнгийн цамцтай залуу нь картыг уншуулж мөнгө гарч ирэхэд аваад халаасандаа хийв...” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийг үзүүлэлтүүд /хх-н 6, 7-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй...” гэсэн хуудас /хх-н 42-р хуудас/
Багануур дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын “...******* ******* нь ам бүл 4, 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг...” гэсэн тодорхойлолт /хх-н 57-р хуудас/
*******-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 54/, нас барсны гэрчилгээ /хх-н 58/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-н 59/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-н 60, 61/ зэрэг нотлох баримтууд болно.
Улсын яллагчаас “…*******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн “...Би гэм бураатайгаа хүлээж байна...” гэсэн санал гаргажээ.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч *******- нь ******* итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны виза картыг ашиглан түүний .......... дугаартай дансаас 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 29 минутад 31.200 төгрөгийг дэлгүүрээс эд зүйл худалдан авсны төлбөрийг төлж, 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 05 цаг 09 минутад 370.500 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас гарган авч нийт 401.700 төгрөгийг завшсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.
Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.
Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
*******-ын дээрхи үйлдэлүүдийг нь шунахай сэдэлтээр, шууд санаатай хандсан гэж дүгнэнэ.
*******-ын үйлдэл нь иргэн ******* Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эд хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх” эрхэд нь халдсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго зэргийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******-ын хувийн байдал болон өрх толгойлсон эмэгтэй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хянан харгалзах, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2, 7.3 дугаар зүйлүүдэд зааснаар зан үйлээ засах сургалтад хамруулах болон согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох саналыг шүүхэд оруулж байна…” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчийн “...Би тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй, архи дарс уухгүй байж чадна. Иймд намайг тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэсэн санал гаргажээ.
Шүүх шүүгдэгч *******-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тухайн зүйл заалтад заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.
Шүүгдэгч *******-д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Хохирогчоос “...би хохирол 370.000 төгрөг авсан, одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-н 12-р хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.
Шүүгдэгч *******- учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, одоогоор 8-17 насны 3 хүүхдээ өөрөө асарч өрх толгойлон амьдардаг, тогтвортой ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан.
Иймд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан байх тул *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад тус тус зааснаар *******-д тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авбал зохино.
Шүүгдэгч *******- нь энэ хэрэгтээ цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй бөгөөд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагджээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг /DVD/ дискийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргах нь зүйтэй.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцохгүй гэснийг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ