| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/06949/И |
| Дугаар | 102/ШШ2016/05378 |
| Огноо | 2016-10-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2016/05378
| 2016 оны 10 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2016/05378 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд оршин Хас банкны,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 4 дүгээр гудамж, 47 тоотод оршин суух, Шарайд овогт Оюунцэцэгийн Билэгсайхан /РД-ЧТ79032238/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 16 дугаар байр, 53 тоотод оршин суух, Шарайд овогт Жанлавын Мөнгөнцэцэг /ЧТ85012800/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,413,773 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, мөн сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч О.Билэгсайхан, хамтран зээлдэгч Ж.Мөнгөнцэцэг нартай 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 1160017156 тоот зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 зээлийг, 24 сарын хугацаатай, жилийн 30 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бизнесийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаа болгож 2002 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Мерседенс бенз 320, зочны өрөөний тавилга, хөргөгч, хөлдөөгч зэргийг барьцаалсан.
Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 277 хоног хугацаа хэтэрч гэрээний үүргээ ноцтой зөрчиж байна.
Зээлдэгч нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар мэдэгдэж, биечлэн уулзаж нөхцөл байдлыг харгалзан үзэж хугацаа өгсөн боловч үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүрч, зээлийн гэрээний хугацаа дууссан байна.
Иймд 1160017156 тоот зээлийн гэрээний 5.1, 5.2, 5.3-т заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,341,426 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 12,000 төгрөг, нийт 3,353,426 төгрөгийг зээлдэгч О.Билэгсайхан, Ж.Мөнгөнцэцэг нараас гаргуулах, сайн дураар дээрх төлбөрийг төлөөгүй нөхцөлд бусад эд хөрөнгө, орлогоос төлбөрийг барагдуулах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Хас банк нь нэхэмжилсэн 3,353,426 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүн дээр 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл бодогдсон зээлийн хүү 50,289 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,058 төгрөг, нийт 60,347 төгрөгийг нэмж, нийт 3,413,773 төгрөгийг нэхэмжилж, зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь нийт нэхэмжлэлийн үнийн дүнг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж дуусгана гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч О.Билэгсайхан нараас 3,353,426 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 60,347 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3,413,773 төгрөг хариуцагч нараас шаардаж байна.
Улмаар талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлага болох 3,413,773 төгрөгийг хариуцагч О.Билэгсайхан, Ж.Мөнгөнцэцэг нар нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хугацааны хувьд харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 36,577.5 төгрөг, хариуцагч О.Билэгсайхан, Ж.Мөнгөнцэцэн нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 36,577.5 төгрөгийг тус тус гаргуулан Хас банкинд буцаан олгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Хас банк нь Ч.Пүрэвсүрэнд, хариуцагч Ж.Мөнгөнцэцэг нь О.Билэгсайханд тус тус итгэмжлэлээр эвлэрэх эрх олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 62.2-т заасан шаардлага хангасан байх тул тэдгээрийг эвлэрэх эрх бүхий этгээд гэж үзсэн болно. /хх-8-26 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хас банкны нэхэмжлэлтэй, О.Билэгсайхан, Ж.Мөнгөнцэцэг нарт холбогдох
иргэний хэргийн хариуцагч О.Билэгсайхан, Ж.Мөнгөнцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,413,773 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор нэхэмжлэгч Хас банкинд төлж барагдуулахаар хугацааны хувьд харилцан тохиролцон эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 73,155 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 36,577.5 төгрөг, хариуцагч О.Билэгсайхан, Ж.Мөнгөнцэцэн нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 36,577.5 төгрөгийг тус тус гаргуулан Хас банкинд буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД