Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/05379

 

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2016/05379

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Н.Содномын гудамж, ардын эрх сонины байр 210 тоотод оршин байгаа Женерал финанс ББСБ ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 152 дугаар байр, 14 тоотод оршин суух Бэсүд овогт Алтанцэцэгийн Санжаадамба /РД-ХА74011910/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 152 дугаар байр, 14 тоотод оршин суух Төрсайханы Бүдрагчаа /УИ95060931/ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,637,629.97 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, мөн сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Женерал финанс ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Женерал финанс ББСБ ХХК нь зээлдэгч А.Санжаадамба, Т.Бүдрагчаа нартай 2014 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ14/09/85 тоот зээлийн гэрээ болон БГ14/09/85 тоот барьцааны гэрээ байгуулан, 8,000,000 төгрөгийг, 30 хоногт 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлийн зээлийн барьцаанд Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 152 дугаар байр, 14 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052657 дугаарт бүртгэгдсэн 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн.

Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний хугацааг хэтрүүлж, зээл төлөх хуваарийг ноцтой зөрчиж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Женерал финанс ББСБ ХХК-ийн хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж эхэлсэн.

Женерал финанс ББСБ ХХК-ийн зүгээс А.Санжаадамба, Т.Бүдрагчаа нарыг зээлээ төлж барагдуулахыг удаа дараа шаардсан боловч зээлдэгчийн зүгээс ямарваа нэг дорвитой арга хэмжээ аваагүйн дээр сар бүрийн зээл төлөх хуваарийг тогтмол зөрчсөөр өнөөдрийг хүрсэн.

Иймд А.Санжаадамба, Т.Бүдрагчаа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5,201,869.70 төгрөг, үндсэн хүү 1,358,512.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,648.10 төгрөг, нотариатын зардал 17,600 төгрөг, нийт 6,637,629.97 төгрөг гаргуулж өгнө үү.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг зээлдэгчээс зээлийн барьцаанд бариулсан Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 152 дугаар байр, 14 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052657 дугаарт бүртгэгдсэн 31 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Женерал финанс ББСБ ХХК нь зээлдэгч А.Санжаадамба, Т.Бүдрагчаа нараас зээлийн төлбөр 6,637,629.97 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Одоо бид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байгаа бөгөөд хариуцагч Т.Бүдрагчаагаас татгалзаж, хариуцагч А.Санжаадамбатай тохиролцон зээлийн төлбөр болох 6,637,629.97 төгрөгийг доорх хуваарийн дагуу буюу

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 800,000 төгрөг,

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг,

2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг,

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг,

2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,337,629.97 төгрөг төлүүлэхээр тохиролцов.

Хариуцагч А.Санжаадамба нь хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 152 дугаар байр, 14 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052657 дугаарт бүртгэгдсэн 31 м.кв талбай бүхий 2 өрөө сууцнаас гаргуулахаар тохиролцов гэжээ.

 

Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Женерал финанс ББСБ ХХК нь хариуцагч А.Санжаадамба, Т.Бүдрагчаа нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,637,629.97 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Т.Бүдрагчаагаас татгалзаж, хариуцагч А.Санжаадамба нь нэхэмжлэлийн шаардлага болох 6,637,629.97 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, талууд зээл төлөх хуваарийн хувьд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 800,000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,337,629.97 төгрөгийг тус тус Женерал финанс ББСБ ХХК-д төлж барагдуулах, мөн А.Санжаадамба нь хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 152 дугаар байр, 14 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052657 дугаарт бүртгэгдсэн 31 м.кв талбай бүхий 2 өрөө сууцнаас гаргуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 60,600 төгрөг, хариуцагч А.Санжаадамбаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 60,600 төгрөгийг тус тус гаргуулан Женерал финанс ББСБ ХХК-д буцаан олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Женерал финанс ББСБ ХХК нь Д.Уранчимэгт, хариуцагч А.Санжаадамба нь Д.Сарнайбат нар итгэмжлэлээр эвлэрэх эрх олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 62.2-т заасан шаардлага хангасан байх тул тэдгээрийг эвлэрэх эрх бүхий этгээд гэж үзсэн болно. /хх-25-26 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Женерал финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Санжаадамба, Т.Бүдрагчаа нарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нь хариуцагч Т.Бүдрагчаагаас татгалзаж, хариуцагч А.Санжаадамба нэхэмжлэлийн шаардлага болох 6,637,629.97 /зургаан сая зургаан зуун гучин долоон мянга зургаан хорин есөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 800,000 /найман зуун мянган/ төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,300,000 /нэг сая гурван зуун мянган/ төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 600,000 /зургаан зуун мянган/ төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 600,000 /зургаан зуун мянган/ төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 3,337,629.97 /гурван сая гурван зуун гучин долоон мянга зургаан зуун хорин есөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгийг тус тус Женерал финанс ББСБ ХХК-д төлж барагдуулах, дээрх хугацаандаа төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 152 дугаар байр, 14 тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2205052657 дугаарт бүртгэгдсэн 31 м.кв талбай бүхий 2 өрөө сууцнаас гаргуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг, мөн хариуцагч Т.Бүдрагчаад холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 121,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 60,600 төгрөг, хариуцагч А.Санжаадамбаас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 60,600 төгрөгийг тус тус гаргуулан Женерал финанс ББСБ ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

    

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД