| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2019/0115/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/117 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндэлгэр |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.*******ад холбогдох эрүүгийн 1904002310133 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Б.Буяндэлгэр
Шүүгдэгч С.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1970 оны 2 дугаар сарын 22-ны өдөр ******* хотод төрсөн, эрэгтэй, 49 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн ******* дүүргийн 1 дүгээр хороо, 82а дугаар байрны 6 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******ын ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар С.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цаг 30 минутын үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 82а байрны 6 тоот өөрийн гэртээ танил М.Баттулгын хамт архи уусан бөгөөд М.*******д өндөг шарж өгөөд “Хутгаар зүсээд ид” гээд хутга авч өгөхдөө түүний баруун талын хацрыг хутгаар 2 удаа хатгаж, 4х0.2 см, 3х0.2 см хэмжээтэй зүсэгдсэн шарх бүхий гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч С.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би *******тай архи хувааж уугаад түүнд өндөг шарж өгсөн. Би түүнд маслоны хутга авч өгөхдөө хацрыг нь 2 удаа хатгачихсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч М.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би С.*******тай гал тогооных нь өрөөнд архи хувааж уусан. С.******* надад өндөг шарж өгөөд эргэж хараад “сэрээ авч өгөх гэж байна” гэж бодож байтал улаан иштэй жижиг маслоны хутга аваад юу ч хэлэхгүй миний баруун хацар луу хатгасан. Би “яаж байна аа” гэж хэлэхийн завдалгүй дахиад хатгасан. Миний хацарнаас цус гарч эмнэлэгт очиж 5 ширхэг оёдол тавиулсан. Би цэвэрлэгээ болон боолт хийлгэх гээд марль, цэвэрлэгээний материал, өвчин намдаах эм, лаа авсан. Нийт 80.000 төгрөг болсон байх тэрийгээ нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
Мөрдөн байцаалтад гэрч Д.*******гийн мэдүүлсэн: “...М.Баттулгыг цагдаагаас очиж авахад хацар нь боолттой байсан бөгөөд асуухад “С.******* миний хацар луу маслоны хутга дүрчихсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,
Мөрдөн байцаалтад гэрч Т.*******ийн мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цаг өнгөрч байхад М.******* гэх хүн хацартаа хутгалуулчихлаа гэж ирсэн. М.******* нь баруун хацартаа 5 ширхэг оёдол тавиулж, боолт хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №09шэ/270 дугаартай дүгнэлтэд: “М.Баттулгын биед баруун хацарт оёдолтой зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 33/,
Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн мэдүүлсэн: “...Хохирогч М.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирж үзүүлсэн үзүүлэхдээ 2019.11.21-ний өдөр нүүрэн тус газраа *******ад 2 удаа хутгаар хатгуулсан гэсэн. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу дөрвөн долоо хоногийн дотор эдгэрэх боломжтой. Уг гэмтэл босоо суугаа аль ч байрлалд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 36/
Хүний биед үзлэг хийсэн тухай “....М.Баттулгын баруун талын шанаа хэсэгт чихний омогноос зүүн тийш 2 см зайд мэс ажилбарын 2 ширхэг оёдлын эдгэрч байгаа сорви байв. Түүнээс зүүн гар тийш 3,2 см зайд мэс ажилбарын 3 оёдол хийгдсэн эдгэрч байгаа сорвиуд бүдэг үзэгдэж байв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 19-20/
2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүгдэгч С.*******, хохирогч М.******* нарын эвлэрлийн гэрээгээр “...С.******* нь М.*******д учирсан хохирол болох эмчилгээний зардал 80.000 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бэлнээр төлж барагдуулсан. М.*******д гомдол санал, дахин нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 60/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******ын *******, ******* дүүргийн 1 дүгээр хороо, 82а байрны 6 тоотод оршин суудаг...” гэжээ. /хх-н 52-53/,
Хохирогч М.Баттулгын согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд “М.Баттулгын согтуурлын зэрэг 1.73 хувьтай” гэжээ. /хх-н 9-10/
Шүүгдэгч С.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 49/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, 82а байрны 6 тоот өөрийн гэртээ танил М.*******тай архидан согтуурсан бөгөөд М.*******д өндөг шарж өгөөд “хутгаар зүсээд ид” гэж хэлээд хутга авч өгөхдөө түүний баруун талын хацрыг хутгаар 2 удаа хатгаж, 4х0.2 см, 3х0.2 см хэмжээтэй зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би *******д маслоны хутга авч өгөхдөө түүний хацрыг 2 удаа зүссэн” гэсэн мэдүүлэг,
-мөрдөн байцаалтад хохирогч М.Баттулгын “С.******* надад өндөг шарж өгчихөөд юу ч хэлэлгүй улаан иштэй жижиг маслоны хутга аваад миний баруун хацар луу 2 удаа хатгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,
-гэрч Д.*******гийн “...М.Баттулгыг цагдаагаас очиж авахад хацар нь боолттой байсан бөгөөд “С.******* миний хацар луу маслоны хутга дүрчихсэн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,
-гэрч Т.*******ийн “...М.******* гэх хүн хацартаа хутгалуулчихлаа гэж ирсэн бөгөөд баруун хацартаа 5 ширхэг оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,
-хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №09шэ/270 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/,
- Шинжээч эмч Ө.Шаарийбуугийн “...М.******* нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ирж үзүүлсэн үзүүлэхдээ 2019.11.21-ний өдөр нүүрэн тус газраа *******ад 2 удаа хутгаар хатгуулсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/
- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 19-20/, хохирогчийн согтуурал шалгасан тэмдэглэл зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч М.*******, гэрч Д.*******, Т.*******, шинжээч эмч Ө.Шаарийбуу нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж авсан, гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа заасан байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч гаргасан төдийгүй уг дүгнэлтэд талууд маргаагүй байна. Иймд дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны шаардлагыг хангасан, үнэн зөв баримтууд мөн гэж үнэлэв.
Улсын яллагчаас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч М.*******, гэрч Д.*******, Т.*******, шинжээч эмч Ө.Шаарийбуу нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч С.******* нь хохирогч М.*******тай архидан согтуурах явцдаа түүний биед хүч хэрэглэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул шүүгдэгчийг үйлдэлдээ хувийн сэдэлтээр шууд санаатай хандсан гэж үзнэ. Уг гэмт хэрэг гарахад “шүүгдэгч, хохирогч нар нь согтууруулах ундааны зүйлийг хэрэглэсэн нь нөлөөлжээ.
Иймд С.*******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн баруун хацарт оёдолтой зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол учирчээ. Хавтаст хэргийн 60 дугаар талд авагдсан эвлэрлийн гэрээгээр шүүгдэгч С.******* нь хохирогч М.Баттулгын эмчилгээний зардалд 80.000 төгрөг бэлнээр өгч, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга зурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заасан.
С.*******ад “ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, тэтгэвэрт байдаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов. С.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн зардал болох 80.000 төгрөгийн эмчилгээний зардал төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчаас С.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч С.*******ад 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.*******ын гаргасан “би тэтгэврийн зээлтэй тул торгох ялын хугацааг 6 сараас дээш тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5- 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА