Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2016/00151

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1972 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, Хэрлэнгийн 2-1Б тоотод оршин суух, Сартуул овогт Наран-Очирын Ганчимэг /РД: ЕЙ72071707, утас: 88134511, 96889993/-т холбогдох

Зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 4 947 208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар нь 2011 оноос эхлэн сум хөгжүүлэх сангаар дамжуулан бизнес эрхлэгчдийг дэмжин жижиг дунд үйлдвэрлэлийн хүрээнд зээл олгож эхэлсэн. Н.Ганчимэг нь хувцас захиалга, засвар үйлчилгээний зориулалтаар 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэйгээр зээлж, гэрээ байгуулан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссан боловч 1 043 805 төгрөг төлж, 3 956 185 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Н.Ганчимэг нь гэрээг зөрчиж зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь төвлөрүүлээгүй байна. Байгууллагаас зээлийн эргэн төлөлтийг төлүүлэхээр удаа дараа шаардлага тавьж, албан тоот хүргүүлж байсан.

Иймд Н.Ганчимэгийн зээлийн үлдэгдэл 3 956 185 төгрөг, зээлийн алданги 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 1002 хоногт 660 682  төгрөг, зээлийн хүү 330 341 төгрөг, нийт 4 947 208 төгрөгийг 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор сум хөгжүүлэх сангийн 220555401 тоот дансанд төвлөрүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Ганчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Н.Ганчимэг нь Сүмбэр сумын Засаг даргаас Сум хөгжүүлэх сангийн зээл 4 947 208 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг дарга нь хариуцагч Н.Нарангэрэлд холбогдуулан зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алдани, нийт 4 947 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сүмбэр сумын Засаг даргатай Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөгийг сард 0.25 хувь, жилд 3 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4 дүгээр баг, Наран 20 дугаар гудамжны 6, 9 тоот 700 м2 талбайтай, 000192914, 000192915 гэрчилгээний дугаартай газрыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2013 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн №46 тоот Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн №46 тоот барьцааны гэрээ, 2013 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Н.Ганчимэг нь нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 4 947 208 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөгдсөн ба хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоодог тул улсын тэмдэгтийн хураамж 94 105 төгрөгийн тал хувь болох 47 052.5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, алданги, нийт 4 947 208 /дөрвөн сая есөн зуун дөчин долоон мянга хоёр зуун найм/ төгрөгийг хариуцагч Н.Ганчимэг төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Н.Ганчимэгээс улсын тэмдэгтийн хураамжид 47 052.5 төгрөг  гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                   

 

 

ШҮҮГЧ                                       Ц.НАРАНЧИМЭГ