Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/05412

 

2016 оны 10 сарын 13 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/05412

Улаанбаатар хот

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би, Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 50-10 тоотод оршин байгаа Жаргалан өөдөө ХХК-ийн,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Эрчим хүчний гудамж, ДЦС-4 ТӨХК-ийн зүүн талд өөрийн байранд оршин байгаа Монгол элс ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,540,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Жаргалан өөдөө ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь барилгын материал дулаалгын хөөсөнцөрийн хавтангийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан иргэн, хуулийн этгээдтэй гэрээний үндсэн дээр болон олон удаагийн түншийн харилцаа тогтоосон этгээдүүдэд барилгын дулаалгын хөөсөнцөрийг зээлээр худалддаг.

Энэ журмаар Монгол-Элс ХХК-ийн захирал Т.Анхбаяртай 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж 3,784,000 төгрөгийн хөөсөн хавтан нийлүүлсэн боловч төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрсэн.

Иймд Монгол-Элс ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн төлбөр болох 3,784,000 төгрөг, гэрээний 3.1.1-д зааснаар төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцож 40 хоногийн алданги 756,800 төгрөгийн хамт нийт 4,540,800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцацрал шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Жаргалан өөдөө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол-Элс ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 4,540,800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул шүүхээс нэхэмжлэлээ татгалзах хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Жаргалан өөдөө ХХК нь Монгол-Элс ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,540,800 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Монгол-Элс ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэний улмаас нэхэмжлэгч Жаргалан өөдөө ХХК нь нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул шүүх мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,602.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээy Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 43,801 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.

Жаргалан өөдөө ХХК нь Б.Наранцацралд шүүхэд төлөөлөх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлээс татгалзах эрхийг итгэмжлэлээр олгосон байх бөгөөд уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэхэмжлэлээс татгалзах эрх бүхий этгээд гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Жаргалан өөдөө ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол-Элс ХХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,602.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж8 Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 43,801 төгрөг гаргуулан Жаргалан өөдөө ХХК-д буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай. 

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД