| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2016/05841/И |
| Дугаар | 102/ШШ2016/05112 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2016/05112
| 2016 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 102/ШШ2016/05112 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө, Оюуны Ундраа группийн байр, 309 тоот хаягт байрлах Нитросибирь Монголиа ХХК /РД:5737079/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Монгол түлхүүр компанийн байр, 402 тоот хаягт байрлах Спейшл майнинг сервис ХХК /РД:5623529/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Баталгааны гэрээний үүрэгт 231.461.705 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Болорцэцэг, Ч.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хишигсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талд шүүх хуралдааны товыг 2016 оны 9 сарын 01-ний өдөр албан ёсоор мэдэгдсэн. Үүнээс хойш хариуцагч тал ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Нитросибирь Монголиа ХХК нь хариуцагч Спейшл майнинг сервис ХХК-д холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 231.461.705 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь алдангийг эс зөвшөөрч маргав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн бөгөөд хариуцагч нь шүүхэд хүсэлт, баримт ирүүлээгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь заалтыг баримтлан хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ