| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 149/2016/00206/И |
| Дугаар | 102/ШШ2016/05413 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2016/05413
2016 оны 10 сарын 13 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/05413 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг, Мандал сум 1 дүгээр баг, 96-2-36 тоотод оршин суух Цахиур овогт Пэлжээгийн Мөнхбаатарын,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк 103-122 тоотод оршин суух, Их шарнууд овогт Цэрэнгийн Сүрэнбат /РД-ПБ65081271/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Мөнхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 6 дугаар сард Ц.Сүрэнбатад 8х10 харьцаатай 12-ын палкан торхыг 2,000,000 төгрөгт бодож зарсан болно.
Ц.Сүрэнбат намар нь 3 хонь, 1 төлгийг нийт 730,000 төгрөгт бодож өгөөд үлдэгдэл 1,270,000 төгрөгийг өгөхгүй байгаа тул Ц.Сүрэнбатаас 1,270,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Сүрэнбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: П.Мөнхбаатарын нэхэмжилсэн 1,270,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Мөнхбаатар нь хариуцагч Ц.Сүрэнбатаас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1,270,000 төгрөг шаардан шүүхэд ханджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Сүрэнбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 1,270,000 /нэг сая хоёр зуун далан мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар болсон байна.
Хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Сүрэнбатын нэхэмжлэлийн шаардлага болох 1,270,000 /нэг сая хоёр зуун далан мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч П.Мөнхбаатарт төлж барагдуулахыг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн 130400941 тоот данснаас 16,675 төгрөг, хариуцагч Ц.Сүрэнбатаас 16,675 төгрөгийг тус тус гаргуулан П.Мөнхбаатарт буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.П.Мөнхбаатарын нэхэмжлэлтэй, Ц.Сүрэнбатад холбогдох иргэний хэргийн хариуцагчийн, нэхэмжлэлийн шаардлага болох 1,270,000 /нэг сая хоёр зуун далан мянган/ төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор П.Мөнхбаатарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 33,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн татварын хэлтсийн 130400941 тоот данснаас 16,675 төгрөг, хариуцагч Ц.Сүрэнбатаас 16,675 төгрөгийг тус тус гаргуулан П.Мөнхбаатарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
5.Уг захирамжид зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай
ШҮҮГЧ Ч.ЦЭНД