| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00063/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Пүрэвтогтохын Б баярт холбогдох 1940001580094 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, улсаас авсан гавьяа шагналгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, П.Б
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Прокурорын 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 58 дугаартай яллах дүгнэлтэд: Яллагдагч П.Б баярын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай гэжээ. /хх-66-70/
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч Д.Б 2019 оны 07-р сарын 24-ний өдөр өгсөн: “Би 2019 оны 07 сарын 19-ний өдөр Бор-Өндөр сумын Уурхайчин байрны гадна явж байгаад Н П.Б гэх 2 найзтайгаа таартал Н намайг найз 130 орчим хонь будалцаад өгөөч гэж гуйсан. П.Б би ч гэсэн 3 хүүхэдтэй гэж хэлээд агсам тавих гээд байсан. Тэгтэл Н П.Б чиний 3 хүүхэд элэг бүтэн А 3 хүүхэд өнчин чи юу яриад байгаа юм, дуугүй бол гэж хэлсэн. Тэгээд Н бид хоёр тоглоом шоглоомоор нэгнийгээ зөөлөн цохиод юм яриад инээлдэж байгаад гарч бие засаад ороод иртэл нэг нь миний нүүр рүү цохьсон. Тэгээд миний дээрээс 2 Б нийлээд зодсон. Тэрнээс хойш би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би ухаан алдсан байсан. Тэгээд би Б ахын гэрт хэвтэж байтал П.Б гэх залуу миний толгой руу дахиад дэвссэн. Тэгээд би эмнэлэг ортол намайг шууд эмнэлэгт хэвтүүлсэн. Би тэр 2 Б гийн өөдөөс ямар ч үйлдэл үзүүлээгүй. Миний 3 хүүхэд өнчин хүүхдүүддээ амьд очих юмсан гэж л бодож байсан. Миний хоёр нүд хавдсан, толгой хавдсан. Зүүн чихнээс цус гарч хавдсан. Цээж зүүн гар хэсгээр хөхөрч хавдсан байдалтай байсан. Би гомдолтой байна. Н миний биед хүрээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
-Хохирогч Д.Б 2019 оны 10-р сарын 09-ний өдөр дахин өгсөн: “Би 2019 оны 07 сарын 19-ний өдөр хөдөө гэрээсээ Бор-Өндөр суманд орж ирээд явж байтал Н Б хоёртой тааралдсан. Тэнд уулзаад юм ярьж байхдаа дэлгүүрээс авсан архиа гаргаж задлаад хуваагаад уусан. Архи ууж байхдаа ойр зуурын юм, морь мал ярьж байсан. Энэ архийг ууж дуусаад би өвөртөө байсан архиа гаргаж өгөөд ууцгаасан. Тэгээд архиа дуусах үед харуй бүрий болж байсан бөгөөд Бор-Өндөр сум руу эргээд явахаар болцгоосон. Бор-Өндөр суманд Б гэдэг ахынд ирцгээж нэг шил 0.75 литрийн архи гаргаж хувааж ууцгаасан. Архи ууж байхдаа бас ойр зуурын адуу мал ярьцгааж байсан. Тэгээд сууж байхдаа Н бид 2 хоорондоо цэрэгт байсан үеэ ярьж байгаад ам мурийсан, гэхдээ сүйдтэй юм болоогүй, зодоон болоогүй. Н бид 2 хоорондоо юм ярьж байгаад ам мурийхдаа Б ахын гэрээс гараад гэрийнх нь гадаа тамхилж байгаад бие зассан, тэгэхдээ бие биенээ тоглоомоор нэг нэг удаа зөөлхөн өшиглөөд инээлдээд эргээд Б ахын гэр рүү орсон. Бид 2-ын хооронд ямар ч зодоон болоогүй. Ингээд Б ахын гэрт орж ирээд суугаад байж байхдаа би Б юм ярьсан. Б бид 2 адилхан 3, гурван хүүхэдтэй юм байна лээ. Манай 3 хүүхдийн ээж нь өнгөрсөн, хагас өнчин юм гэсэн чинь Б би ч гэсэн 3 хүүхэдтэй, зүгээр амьдарч байна зэрэг юм ярьж байтал Б уурлах шиг болоод миний нүүр рүү нэг удаа цохьсон. Тэгэхэд Б уурлаад намайг цохих гээд дайраад байсан, Тэгэхэд Н Б хориод болиулж байсан. Тэгээд над руу дайрах нь гайгүй болов уу гээд хэвтэж байтал Б гэнэт ирээд миний толгой руу нэг өшиглөсөн. Тэгэхэд Н босож ирээд салгаад холдуулсан. Б өшиглөсөний дараа миний нүд хавдчихсан байсан. Б баярт өшиглүүлээд нүд хавдчихлаа гэсэн чинь чиний нүд яадаг юм гээд намайг нэг удаа цохьсон, гэхдээ гэмтэл учрахаар цохиогүй, гайгүй зөөлхөн цохьсон. Н бас ирээд Баярсайханыг надаас холдуулаад гэрийн баруун талын орон дээр суулгасан. Тэгтэл гэнэт Б над руу ирээд миний толгой дээрээс хөлөөрөө 2-3 удаа дэвсэлсэн. Тэгэхэд Н ирээд салгаад холдуулсан. Цагдаа Н Б 2-ыг аваад явсан. Би Б ахын гэрт унтаж байгаад шөнө бие өвдөөд эмнэлэгт хүргүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
-Гэрч Б.Н 2019 оны 07-р сарын 23-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 07 сарын 19-ний орой А П.Б Д.Б нарын хамтаар 0.5 граммын архи, 0.5 граммын архи нэг нэгийг уугаад Б гэх ахын гэрт 4-үүлээ очсон. Тэгээд Б ахын гэрт 0.75 граммын архи уугаад сууж байхад Амгаа бид 2 хоорондоо инээлдэж хөөрөөд юм ярьж байгаад бид 2 гадаа гарч бие засангаа тоглоомоор нэгнийгээ зөөлөн өшиглөөд буцаад Б ахын гэрт ороход Амгааг нэг нь ирээд шууд нүүр рүү нь цохиод авсан. Тэгтэл Амгаа унаад босож ирээд миний нүд рүү цохьчихлоо би архи уухаа больлоо гээд хэвтээд өгсөн. Тэгтэл П.Б А нүүр рүү нь өшиглөөд толгой дээр нь дэвссэн. Тэгэхээр нь би боль гээд салгасан. Би Амгааг цохиж зодсон юм байхгүй. А 2 нүд нь зүүн талын шанаа нь хавдсан байсан. Тухайн зодооныг би юунаас болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
-Гэрч Б.Н 2019 оны 09-р сарын 23-ны өдөр дахин өгсөн: “2019 оны 07 сарын 19-ний өдөр Б баярын хонийг ноосолж байгаад будгаар будах гэтэл будаг нь дуусчихсан байсан. Бид нар архиа ууж дуусаад Б-ын хөдөө гэрээр орж нөгөө мотоциклийг нь аваад хоёр мотоцикльтой болоод Бор-Өндөр сум руу Б, Б, А бид 4 хамт явсан. Бор-Өндөр суманд ирээд танил Б гэдэг ахын гэрт ирээд нэг шил 0.75 литрийн архи худалдаж аваад ууцгаасан. Бид нар архи ууж байхдаа ойр зуурын юм яриад сууж байсан. Би Б А хоорондоо юм ярьж байгаад бага зэрэг маргалдсан. Гэхдээ хоорондоо зодолдоогүй. Тэгээд буцаад Б ахын гэрт ороод архиа уугаад сууж байхад Б А Б 2 хоорондоо маргалдаад байсан. Б А Б хоёр хоорондоо би ч 3 хүүхэдтэй гээд маргалдаж байгаад Б эхлээд Б А ийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохихоор нь би боль гээд болиулсан. Тэгэхэд П.Б уурлаад Б А руу дайраад байхаар нь хорьж байгаад болиулсан. Б А газар хэвтэж байхад нь Б дахиж дайраад зүүн талын нүд рүү өшиглөсөн чинь нүд хавдчихсан. Б А нүдээ гараараа дараад нүд өшиглөчихлөө гэж хэлж байсан. Тэгээд үлдсэн архиа уугаад Б ахтай юм ярьж байтал Б дахиж Б А руу очоод газар хэвтэж байхад нь толгой руу нь хөлөөрөө дэвссэн. Тухайн үед Б А авдарны наад талаар хэвтэж байсан бөгөөд Б авдар нь дээрээс гараараа тулж байгаад хөлөөрөө нэг удаа дэвссэн. Тэгэхээр нь би Б татаад холдуулсан чинь нөгөө Баярсайхан дахиад Б А цохиж зодсон. Би 2 хүний голд гүйгээд алхаж байтал цагдаа нар ирээд Б бид 2-ыг аваад явсан. Б ахын гэрт Б А Баярсайхан 2 үлдсэн. Цагдаа дээр байж байгаад эргээд ирсэн чинь Б А эмнэлэгт хүргээд өгчихсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
-Гэрч Б.Н 2019 оны 10-р сарын 19-ний өдөр дахин өгсөн: “Б ахын гэрт архи уугаад байж байхад Б түрүүлж Б А ийн нүүр рүү гараараа цохьсон. Тэгэхэд Б А архи уухгүй гээд Б ахын гэрийн авдарны наагуур хэвтээд өгсөн. Тэгтэл дараа нь Б очоод толгой руу нь нэг удаа өшиглөсөн чинь Б А ийн нүд хавдчихсан. Тэгэхэд Б А миний нүд хавдчихлаа ш дээ гэж хэлсэн чинь хажууд нь завилаад сууж байсан. Тэгээд сүүлд Б Б А руу очоод хэвтэж байхад нь толгой дээрээс хэд хэдэн удаа өшиглөөд дараа нь авдар дээр гараа тулж байгаад дээрээс нь дэвсэхээр нь би татаж холдуулсан. Баярсайханд цохиулаад Б А ийн биед учирсан гэмтэл байхгүй. Баярсайхан бол Б А зөөлхөн цохиж байсан, би өмнөх мэдүүлгэн дээрээ өмнөх хойдох болсон юмыг нь хольж хутгаад ярьсан байна. Б А Б 2 хамгийн анх маргалдаж байгаад Б А ийн нүүр рүү Б гараараа нэг удаа цохиход Б А Б ахын гэрийн авдарны наад талаар архи уухгүй гээд хэвтсэн. Дараа нь Б очоод Б А ийн толгой руу нэг удаа өшиглөхөд нь би салгасан. Энэнээс хойш сүүлд Б дахиж Б А руу очоод нүүр рүү нь 1-2 удаа өшиглөсөн, тэгэхээр нь би болио гэж хэлтэл толгой дээрээс нь зүүн талын чихний хэсэг рүү нь хөлөөрөө дэвсэлсэн. Тэгэхээр нь би Б салгаж холдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
-Гэрч Ц.Б хүүгийн 2019 оны 10-р сарын 02-ны өдөр өгсөн: “2019 оны 07 сарын 19-ний орой эхнэртэйгээ хамт гэртээ байж байхад зүс таних Б баяр, Б Б А Н 4 хамт манайд ирцгээсэн. Тэгж байгаад Б эхлээд зууралдаад Б А ийн нүүрэнд нь нэг удаа гараараа цохиход Н болиулж салгаж байсан. Нэрэнг салгасаны дараа Б А архи уухгүй гээд манай авдарны наагуур газраар хэвтсэн. Тэгэхэд Б Б А руу уурлаад дайраад байсан. Тэгж байгаад Б Б А руу дайрч очоод хэвтэж байхад нь нэг удаа өшиглөх шиг болсон, би яасныг нь сайн хараагүй. Б холдсоных нь дараа харахад нүд нь хавдсан байсан. Б А ч өөрөө нүд хавдчихлаа гэж хэлж байсан. Тэгээд үлдэгдэл архиа уугаад Н юм яриад сууж байхад Б дахиж Б А руу очоод толгой дээрээс нь хөлөөрөө дэвссэн. Б манай авдар нь дээр гараараа тулж байгаад толгой руу нь нэг удаа дэвссэн. Тэгээд манай гэрт цагдаа нар ирээд Б баяр, Н 2-ыг аваад явсан, манай гэрт Б Б А 2 үлдсэн. Тэгтэл шө нө Б А ийн бие нь өвдөөд байна гэхээр нь би эхнэртэйгээ хамт эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
-Гэрч Д.О 2019 оны 10-р сарын 09-ний өдөр өгсөн: “Би 2019 оны 07 сарын 19-ний орой нөхөртэйгээ хамт гэртээ байж байтал Б баяр, Б Н Б А 4 хамт манай гэрт 22 цаг болж байхад орж ирсэн. Б А газар унагаачихаад Б толгой дээрээс хэд хэдэн удаа өшиглөөд, дэвсэж байсан. Тэгэхээр нь би босож очоод больцгоо гэж хэлээд салгах гээд дундуур нь орсон чинь салахгүй маргалдаад байхаар нь үгэнд орохгүй юм байна гээд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 02-ны өдрийн №46 тоот:
1.Д.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, мурийлт, зүүн чихний дэлбээ хэсгийн зүсэгдсэн шарх, нүүрний хэсгийн зулгаралт, толгойн хуйхны дагз хэсэг болон нүүрний хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтлүүд нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/,
-Шүүгдэгч П.Б баярын 2019 оны 10-р сарын 11-ний өдөр өгсөн: “2019 оны 07 сарын 19-ний өдөр би Н гэдэг найзтайгаа хамт өөрийнхөө хонийг ноосолж байгаад улаан өнгийн будгаар будах гэтэл будаг маань дуусчихсан байсан. Бид 2-ыг очоод уулзаж байхад Н Б А хөдөө хамт яваад мал будалцаад өгчих гэж гуйсан. Тэгэхэд Б А нэг шил архи аваад өгчих, тэгвэл явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрч тэндээс хөдлөөд дэлгүүрт очиж нэг шил 0.5 литрийн архи худалдаж аваад манай хөдөө гэр рүү явсан. Манай хөдөө гэр рүү явж байгаад гэрийн наад талд байдаг Бөөрийн рашаан гэх газарт Б-ыг хонио хариулаад явж байхад нь таарч уулзсан. Бөөрийн рашаан гэх газарт бид хэд уулзаад юм яриад сууж байхдаа эхлээд Н авсан нэг шил архийг уугаад дуустал Б А өврөөсөө нэг шил архи гаргаад хувааж уугаад дуусгасан. Бид нар архиа ууж дуусаад Бор-Өндөр сум руу явъя гэж яриад бүгдээрээ хамт явцгаасан. Баярсайхан хүртэл малаа гэр рүүгээ дөхүүлчихээд хамт явсан. Бор-Өндөр суманд ирээд нэг шил 0.75 литрийн архи аваад Б ахын гэрт очиж ууцгаасан. Би Н Б А 2-ыг орж ирснээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байгаа, болсон зүйлийг орон гаран, бүдэг санаж байна. Ямар ч байсан Б А над руу дайраад, агсраад, заамдсан байх шиг байсан. Тэгээд юу болсон, яаж зодолдсоноо мэдэхгүй байгаа, ямар ч байсан Б А газраар хэвтэж байхад нь бос гээд толгой руу нь гутлынхаа хажуу талаар өшиглөж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
-Шүүгдэгч П.Б баярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Д.Б г цохьсон нь үнэн. Тухайн үед би нэлээн согтуу байсан. Хохирогчид 520000 төгрөг төлсөн. Би 2 удаа хохирогчийн толгой руу өшиглөсөн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч Д.Б өгсөн: “...Тэрнээс хойш би юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Би ухаан алдсан байсан. П.Б гэх залуу миний толгой руу дахиад дэвссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/
-Гэрч Б.Н өгсөн: “...Б ахын гэрт ороход Амгааг нэг нь ирээд шууд нүүр рүү нь цохиод авсан. Тэгтэл П.Б А нүүр рүү нь өшиглөөд толгой дээр нь дэвссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/
-Гэрч Б.Н дахин өгсөн: “...Тэгээд сүүлд Б Б А руу очоод хэвтэж байхад нь толгой дээрээс хэд хэдэн удаа өшиглөөд, дараа нь авдар дээр гараа тулж байгаад дээрээс нь дэвсэхээр нь би татаж холдуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18/
-Гэрч Ц.Б хүүгийн дахин өгсөн: “...Тэгээд үлдэгдэл архиа уугаад Н юм яриад сууж байхад Б дахиж Б А руу очоод толгой дээрээс нь хөлөөрөө дэвссэн. Тухайн үед Б А манай гэрийн авдарны наад талаар газар хэвтэж байсан. Б манай авдар нь дээр гараараа тулж байгаад толгой руу нь нэг удаа дэвссэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
-Гэрч Б.О-ийн дахин өгсөн: “...Би орноосоо өндийгөөд хартал манай гэрийн авдарны наад талд Б А газар унагаачихаад Б толгой дээрээс хэд хэдэн удаа өшиглөөд, дэвсэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
-Шүүгдэгч Б.Б баярын өгсөн: “...Би Н Б А 2-ыг орж ирснээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байгаа, болсон зүйлийг орон гаран, бүдэг санаж байна. Ямар ч байсан Б А над руу дайраад, агсраад, заамдсан байх шиг байсан. Тэгээд юу болсон, яаж зодолдсоноо мэдэхгүй байгаа, ямар ч байсан Б А газраар хэвтэж байхад нь бос гээд толгой руу нь гутлынхаа хажуу талаар өшиглөж байснаа санаж байна. Тэгээд нэг мэдэхэд цагдаа дээр ирчихсэн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 02-ны өдрийн №46 тоот шинжээчийн дүгнэлт,
-Шүүгдэгч П.Б баярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч П.Б 2019 оны 07 сарын 19-ний орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт хохирогч Д.Б тай марган улмаар зодож, хохирогч Д.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, мурийлт, зүүн чихний дэлбээ хэсгийн зүсэгдсэн шарх, нүүрний хэсгийн зулгаралт, толгойн хуйхны дагз хэсэг болон нүүрний хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхийн хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн Д.Б бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 02-ны өдрийн №46 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, мурийлт, зүүн чихний дэлбээ хэсгийн зүсэгдсэн шарх, нүүрний хэсгийн зулгаралт, толгойн хуйхны дагз хэсэг болон нүүрний хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Б баярт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүгдэгч П.Б нь тус шүүхийн 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь шийтгэх тогтоолоор нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч П.Б нь архидан согтуурсан, зүй бус үйлдэл, хохирогч Д.Б архидан согтуурсан нөхцөл байдал нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч П.Б нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь согтуурлыг драгер багажаар шалгасан тэмдэглэл, шүүгдэгч П.Б баярын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Б нь 2019 оны 07 сарын 19-ний өдөр ямар ч шалтгаангүйгээр хохирогч Д.Б г зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан, хохирогч Д.Б нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч П.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч П.Б-т холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг байх бөгөөд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ойлгон, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.Б нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч П.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Б баярт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б баярын эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 6, 7, 8, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч П.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвтогтохын Б 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б баярт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б баярт авсан хувийн Б алгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ