| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00065/Э |
| Дугаар | 65 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго
Улсын яллагч Г.Мөнхболд
Хохирогч С.С
Шүүгдэгч Э.З нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Урианхай овогт Энхтөрийн З д холбогдох 1940001620086 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Э.З
Шүүгдэгч Э.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Прокурорын 2019 оны 10 сарын 15-ны өдрийн 55 дугаартай яллах дүгнэлтэд: “Э.З хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосугай” гэжээ. /хх-87-90/
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч С.С 2019 оны 09-р сарын 24-ний өдөр өгсөн: “2019 оны 09 сарын 07-ны өдөр Бор-Өндөр суманд зохион байгуулагдсан арга хэмжээнд манай ажлынхан оролцсон. Тэгээд хорхогоо хийж идэж дуусаад бүгдээрээ Бор-Өндөр сум руу тараад гэр гэр рүүгээ явцгаасан. Бор-Өндөр сум руу явж байх замдаа Гуа тээг явъя гэж ярьцгаасан. Харин Ш машинаа тавьчихаад яваад очъё гэсэн. Бид нар Гуа тээг бааранд ороод хүний нэг нэг пиво аваад, нэг шил 0.75 литрийн архи аваад хуваагаад ууцгаасан. Тухайн үед надтай хамт манай ажлын механик, мөн ажлын 3 эгч, 3 ах хамт байсан. Архи, пиво ууж байхдаа бид нар ээлжлээд дуулцгаасан. Тэгэхэд орой 22 цагийн үед манай ажлын З 3 найзтайгаа хамт орж ирээд хажуу талын ширээнд суусан. Тэгж байгаад Ш өөрийнхөө эхнэрийг дуудаад ирэхээр нь хамт нэг ширээнд суусан. З найзуудтайгаа хажуу талын ширээнд суугаад 2, хоёр пиво ширээн дээрээ тавьсан харагдаж байсан. Бид нар авсан архи, пивоо уугаад дуулаад сууж байхад миний нойр хүрээд байсан. Учир нь миний нойр дутуу байсан юм. Тэгтэл намайг зүүрмэглэж байтал гэнэт сэрээд харахад З манай ширээн дээр ирчихсэн нэг гараараа ширээ дараад намайг харж байснаа гэнэт миний уруул руу нэг удаа гараараа цохьсон. Намайг цохьчихоод шууд гараад явчихсан. Тэгэхэд надтай хамт байсан хүмүүс “хүүе ээ энэ юу болж байна аа, зүгээр сууж байсан хүнийг цохиод гарчихлаа” гэж хэлж байсан. З д цохиулаад миний уруулнаас цус гараад тогтохгүй байхаар нь 00 руу нь ороод угаасан. 00 руу нь ороод угаасан ч гэсэн цус нь тогтохгүй байсан. Тэгтэл Ш эхнэртэйгээ хамт цагдаад очиж дуудлага өгье гээд явсан, цагдаа дээр ирээд уулзсан чинь эмнэлэг рүү яваад оёдол тавиул гэсэн. Ш тэй хамт эмнэлэг дээр очоод уруулны дээд талдаа 5 оёдол, доод талдаа 5 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
-Гэрч О.Ш гийн 2019 оны 09-р сарын 24-ний өдөр өгсөн: “2019 оны 09 сарын 07-ны өдөр Бор-Өндөр суманд зохион байгуулагдсан арга хэмжээнд манай ажлынхан оролцоод түрүүлсэн байсан. Гуа тээгт байхдаа архи, пиво авч уусан бөгөөд би нилээн согтсон байсан болохоор эхнэрийгээ дуудаад намайг ирээд авчих гэж хэлсэн. Би эхнэрээ ирснээс хойш Гуа тээг бааранд юу болсоныг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан баар хаах гэж байхад С.С хүнд цохиулчихлаа гэж байсан. Хэн нь хэзээ С.С цохьсоныг санахгүй байна. Тэгээд би эхнэртэй хамт С.С дагуулаад цагдаа дээр ирээд эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очиход С.С урууланд оёдол тавьж байсан, яг хэдэн оёдол тавьсныг нь мэдэхгүй байна. Би тухайн үед нилээн согтуу байсан болохоор сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 07/
-Гэрч Э.З 2019 оны 10-р сарын 01-ний өдөр өгсөн: “2019 оны 09 сарын 07-ны орой гэртээ байж байгаад орой Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Гуа тээг баар руу нөхрөө авахаар очсон. Миний баруун гар талд нөхөр Ш байсан. Ш гийн цаад талд буюу баруун гар талд нь С.С сууж байсан. Мөн тэдний ажлын 3 хүүхэн хамт сууж байсан. Тэгтэл Ш гийн ажлын З гэдэг залуу гаднаас орж ирээд ямар нэгэн үг хэлэлгүй, шууд С.С нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгэхэд С.С уруул язарсан, цус гарч байсан. С.С З ын өөдөөс юу ч хэлээгүй, ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй. С.С цохихоор нь манай ширээнд хамт сууж байсан Ш гийн ажлын хүүхнүүд З ыг салгаад түлхээд холдуулсан. Тэгэхэд Гуа тээг баарны эзэн З ыг түлхээд баарнаас гаргаад хаалгаа хаагаад дотроос нь цоожилсон. С.С цусаа гоожуулаад сууж байгаад баарны ард талын хаалгаар гараад цагдаа руу явсан. Ш бид 2 хамт явж цагдаа дээр ирж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 12-ны өдрийн №49 тоот:
1.С.С биед дээд, доод уруулын зүүн хажуу хэсгүүдийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 09/,
-Шүүгдэгч Э.З 2019 оны 09-р сарын 30-ны өдөр өгсөн: “Тэгээд орой 22 цаг 30 минутын үед “Хэрмийн булаг”-аас Бор-Өндөр сум руу орж ирсэн. Намайг Бор-Өндөр сум руу орохоор явах үед С.С явчихсан байхгүй байсан. Бор-Өндөр сумын төвд ирээд “М” баар руу орох гэж байхад манай ажлын Ш залгаад “намайг хаана байна, гуа тээг бааранд хүрээд ир” гэж хэлэхээр нь хамт ажилладаг 2 хүнтэй цуг “Гуа тээг” бааранд очсон. Тэгэхэд Гуа тээг баарны заалны хамгийн урд талын хэсэгт Ш , С.С болон ажлын 2-3 хүмүүс хамт нэг ширээнд сууж байсан. Намайг бааранд ороход Ш ах надад нэг шил 0.75 литрийн Соёрхол гэх архи авч өгөөд тусдаа ширээнд суулгасан. Ш ах бид нартай хамт суугаагүй. Би Ш ахын авч өгсөн архийг задлахгүйгээр пиво авч өөрсдөө уусан. “Гуа тээг” бааранд байхдаа Ш ах, С.С нарын сууж байсан ширээн дээр очиж суугаагүй. Тэгж байгаад нэг удаа гараад тамхилчихаад эргэж орж ирээд пиво уугаад сууж байхдаа Ш ахын авч өгсөн архийг Ш ахын ширээн дээр хамт сууж байсан хүмүүст өгсөн. Тэгээд пиво ууж дуусаад хамт явсан хоёрыгоо явъя гэж хэлээд гурвуулаа хамт гарсан. Гуа тээг баарнаас гарах үед би нилээн согтсон байсан. Гуа тээг баарны гадаа гарч ирээд тамхи татаад зогсож байхдаа С.С өмнө нь хэлж байсан үгнүүд санаанд орж ирээд цохих гээд эргээд баар руу орсон. С.С өмнө нь надад нэг удаа худлаа томорч байсан удаатай юм. Би ганцаараа Гуа тээг баар руу ороод С.С сууж байсан ширээн дээр очоод ширээг нь хөлөөрөө түлхэж С.С рүү ойртуулаад нэг удаа гараараа уруул хэсэгт нь цохьсон. С.С надад цохиулаад босож ирэхгүй суугаад байсан. Тэгтэл С.С хамт сууж байсан хүмүүс намайг чирээд “Гуа тээг" баарнаас гаргаад хаалгаа хаасан. Би дахиж С.С уулзаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
-Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэмт хэрэгт
холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Хохирогч С.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Э.З д цохиулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин 570443 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Хохирогч О.М 2019 оны 07-р сарын 02-ны өдөр өгсөн: “2019 оны 06 сарын 28-ны орой 22 цагийн үед би гэрээсээ гараад байрныхаа үүдэнд найзууд болох Баяраа, У Т , З нартай уулзаад юм ярьж сууж байгаад Бадмаа гэх өөрийн эмэгтэй найзтай уулзахаар гэр хороолол руу явсан. Тэгээд би Бадмаатай уулзаад байж байгаад 23 цаг 30 минутын үед би У руу залгаад хаана байгаа юм бэ? гээд асуусан чинь “М” гэх нэртэй бааранд байна хүрээд ир гэж хэлсэн. Тэгтэл З манай эхнэр “Гуа тээг” гэх нэртэй караокед төрсөн өдрөө тэмдэглэж байгаа би очиж эхнэрээ авна гээд бид нарыг дагуулаад “Гуа тээг” гэх караоке руу дагуулаад явсан. Тэгээд бид нар “Гуа тээг”-н гадаа очоод гэр гэр рүүгээ салах гэж байтал З Ууганааг дуудаад гар утсаар чинь эхнэр рүүгээ яръя гэж хэлсэн. Тэгээд З эхнэр рүүгээ залгаад ярьсаныхаа дараа манай эхнэр “Гуа тээг”-т байхгүй байна хойшоо “Friends” гэх баар руу явъя гэж хэлсэн. Тэгээд бид нар “Friends” баарны гадаа очоод З эхнэрээ дуудахаар баар руу орсон, бид нар гадна талд нь хүлээгээд үлдсэн. Тэгтэл “Friends” баарнаас З болон түүний эхнэр А найзуудын хамтаар гарч ирсэн. Тэгтэл А найз Ц Д гэх 2 охин намайг Баяраа, У Т 3-тай юм яриад инээлдээд зогсож байтал юундаа инээгээд байгаа янхан гичий вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр 2 дээр очоод хүн зүгээр зогсож байхад яагаад намайг доромжилж байгаа юм бэ гэхэд Ц намайг үсдсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах үүднээс харилцан үсдэлцсэн. Тэгтэл Д гэх А найз ирээд бид 2-г салгасан. Тэгээд би явах гэж байтал Д Т дээр очоод наад гичийгээ аваад яв гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д дээр очоод чи архи уусан юм бол ууснаа шингээгээд явж болоогүй юм уу гээд хэлтэл Д намайг үсдээд газар унагасан. Тэгтэл бөөнөөрөө ирээд намайг зодсон. Тэгтэл Баяраа намайг хамгаалаад намайг зодож байсан хүмүүсийг салгах гээд чадахгүй байсан. Тэгээд Баяраа дийлэхгүй болохоор нь Ууганааг дуудаж ирээд салгуулсан. Тэгээд яг салаад явах гэтэл З намайг чи манай эхнэрийг үсдсэн гээд намайг шууд нүүр рүү 1 удаа цохиод толгой руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би тухайн өдөр архи дарс уугаагүй эрүүл намайг зодсон хүмүүс бүгд согтуу байсан. З бас согтуу байсан. З намайг миний эхнэрийг үсдсэн гэж намайг зодсон би бол эхнэрийг нь үсдсэнээ үнэхээр мэдэхгүй байна. Тэр олон хүмүүсд зодуулж байхдаа нэгийг нь зулгаасан юм байх гэж бодож байна. Миний биед одоогоор уруул дээд доод хэсэгт язарсан, нүүрний эрүү хэсгээр майжсан, баруун хөлний гуя хэсгээр хөхөрсөн, толгойны баруун тал хавдсан зэрэг гэмтэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
-Хохирогч О.М 2019 оны 07-р сарын 31-ний өдөр өгсөн: “Тэгсэн З ын эхнэртэй хамт явж байсан найз нь болох Ц нь над руу хандаж “Янхан гичий минь юундаа инээгээд байгаа юм” гэхээр нь би миний уур хүрч “Би найзуудтайгаа зүгээр юм яриад зогсож байхад чи намайг яасан гэж янхан гичийгээр дуудаж байгаа юм” гээд Ц дээр очиход Ц нь миний үснээс шууд үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдэлцсэн. Тэгсэн тэр Цацралтай хамт явж байсан Д өө гэх охин бид 2-ыг ирж салгасан. Тэгсэн Ц манай найз Төгөлдөр дээр очоод “Наад янхан гичийгээ аваад яваач” гэж хэлж байх үед гэнэт нэг эмэгтэй нь учир зүггүй намайг үсдээд доош дарсан. Тэгэхээр нь би зөрүүлээд үсдэх гэсэн боловч доош тонгойж дарагдсан байталтай байсан учир чадаагүй, би хэн гэдгийг нь хараагүй. Сүүлд сонсоход З ын эхнэр үсдсэн гэж байсан. Ингээд намайг үсдүүлээд доош тонгойгоод байж байхад манай найз М нь дундуур орж ирж салгах гэсэн боловч дийлэхгүй байсан. Тэгсэн манай найзууд эмэгтэй хүмүүс юм чинь гайгүй байх, гэр гэртээ харьцгаая гэж хэлээд удаагүй байтал З нь ирээд “Чи муу миний эхнэрийг үсддэг хэн бэ?” гэж хэлээд миний толгой болон нүүрэн тус газар 2 өшиглөсөн. Тэгсэн У дундуур орж ирээд З ыг болиулахад З нь “Та 2-ыг 2-ууланг чинь ална шүү” гээд дайрч давшилж байгаад дахин над дээр ирж миний нүүрэн тус газар буюу уруул руу 1 удаа цохиж, баруун хөлийн гуя нь тус газар 1 өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
-Гэрч Г.У 2019 оны 08-р сарын 05-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 06 сарын 27-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирсэн юм. Ингээд 2019 оны 06 сарын 28-ны өдөр буцаж Улаанбаатар хот буцах байсан боловч чадаагүй юм. Ингээд би гэртээ байж байхдаа М руу залгахад 38 дугаар байрны гадаа байна гэж байсан. Ингээд бид М клубэд орж 0.5 литрийн Сэнгүр гэх пивоноос хүний 2-3 пиво уухад баар хаах цаг болсон. Ингээд биднийг баарнаас гарах гэж байхад М нь ганцаараа бид нар дээр ирсэн. Ингээд бид баарнаас гадаа гарч хайчих талаараа ярьж байгаад би З тай үл ялих зүйлээс болж жаахан маргалдсан. Тэгэхээр нь гэр рүүгээ явлаа гэхэд З нь хүрээд ирээ, манай эхнэр дээр хамт очъё гэхээр нь би тэд нартай хамт явсан. Ингээд бид friends баарны гадаа очиход З нь баар руу орж харин Төгөлдөр, М , М бид 4 гадаа нь үлдсэн. Ингээд юм яриад байж байтал З Friends баарнаас эхнэрээ болон эхнэрийнхээ найзуудыг аваад гарч ирж байсан. Энэ үетэй давхцуулж миний утсанд дуудлага ирсэн. Ингээд би утсаа авч ярихдаа тэд нараас бага зэрэг холдсон. Ингээд утсаар яриад зогсож байтал хүүхнүүд хэрэлдэж маргалдах чимээ гарахад нь эргэж харахад М нь З ын эхнэр А хамт явж байсан найзуудтай нь маргалдаж байсан. Тэгсэн тэдний дуу чимээнээр миний утсаар ярьж байсан хүний дуу сонсогдохгүй байхаар нь би юүдэнгээ өмсөж тэд нараас дахин зай барьж холдсон. Ингээд намайг утсаар ярьж байхад М намайг “Ууганаа” гэж бахирч дуудахаар нь эргэж хартал Менхцэцэг, А 2 үсдэлцсэн байдалтай дэргэд нь З , М 2 болон Ариунжаргалын найзууд нь тойроод зогсчихсон салгах гэж байгаа бололтой бужигналдаж байсан. Тэгэхээр нь яваад очиход М А 2 бие биенээ үсдсэн, тонгойсон байдалтай байсан. Ингээд би очиж тэр 2-ыг салгасан юм. Ингээд М ийг салгаад тэд нараас жаахан холдуулаад М ийг тайвшируулж байтал хажуунаас хөл орж ирж М өшиглөхөд нь эргэж хартал З байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учир би З ыг М ийн хаана өшиглөсөн эсэхийг хараагүй, ямар ч байсан миний мэдэхийн нэг удаа өшигөлөсөн. Ингээд би З ыг цааш түлхэж наад хүмүүсээ аваад яв гэхэд З нь “Та 2-ыг 2-ууланг чинь ална шүү” гээд над руу дайраад байсан. Гэхдээ бид 2 хоорондоо зодолдоогүй маргалдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
-Гэрч Э.З 2019 оны 08-р сарын 10-ны өдөр өгсөн: “С Ц гэх эмэгтэй М тэй маргалдаж эхэлсэн. Тэгж байж байгаад хоорондоо зууралдаж үсдэлцээд эхэлсэн. Тэгсэн манай эхнэр А тэр 2-ыг салгаад найзыгаа урагшаа аваад явсан юм. Тэгэхээр нь хүмүүс байсан болохоор гайгүй байх гэж бодоод нойл орохоор явсан. Ингээд нойлд орчихоод эргээд иртэл манай эхнэр А М 2 үсдэлдчихсэн, харин бусад нь хараад зогсож байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд тэд нарт хандаж “Та нар болиулаачээ” гэхэд У нь “Салгах гэсэн боловч салахгүй байна” гэхээр нь уур хүрээд эхнэр А М 2 дээр очоод эхлээд салгах гэсэн боловч салахгүй байхаар нь М ийн баруун гуя нь тус газар руу нь “тавиачээ” гэж хэлээд 1 удаа өшиглөж гарын тавиулах гэж гар руу нь 1 удаа. Ингээд энэ 2-ыг арай гэж салгаад би У т М ийг өгөөд аваад яв гэж хэлээд явуулахад М нь над руу “чи наад муу янхан авгайгаа аваад зайлаачээ” гээд орилохоор нь миний уур хүрч “Чи муу манай эхнэрийг үсддэг хэн бэ” гээд нүүрэн тус газар нь 1 удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 11-ний өдрийн №323 тоот:
1.О.М биед уруулын салстад язарсан шарх, баруун чих, урууланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.
5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55/,
-Шүүгдэгч Э.З 2019 оны 10 сарын 04-ний өдөр өгсөн: “Би 2019 оны 06 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө О.М биед нь халдаж хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 64/
-Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би О.М ийг цохиж зодсон нь үнэн. Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:
-Хохирогч О.М 2019 оны 07-р сарын 02-ны өдөр өгсөн: “...Тэгээд яг салаад явах гэтэл З намайг чи манай эхнэрийг үсдсэн гээд намайг шууд нүүр рүү нэг удаа цохиод толгой руу 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
-Гэрч Г.У 2019 оны 08-р сарын 05-ны өдөр өгсөн: “...М ийг тайвшируулж байтал хажуунаас хөл орж ирж М ийг өшиглөхөд нь эргэж хартал З байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан учир би З ыг М ийн хаана өшиглөсөн эсэхийг хараагүй, ямар ч байсан миний мэдэхийн нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
-Гэрч Э.З 2019 оны 08-р сарын 10-ны өдөр өгсөн: “...М нь над руу “чи наад муу янхан авгайгаа аваад зайлаачээ” гээд орилохоор нь миний уур хүрч “Чи муу манай эхнэрийг үсддэг хэн бэ” гээд нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 11-ний өдрийн №323 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55/,
-Шүүгдэгч Э.З 2019 оны 10 сарын 04-ний өдөр өгсөн: “...Би 2019 оны 06 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө О.М биед нь халдаж хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 64/
-Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З нь 2019 оны 06 сарын 27-ноос 2019 оны 06 сарын 28-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Фрейндс” баарны гадна хохирогч О.М тэй марган улмаар биед халдан зодож, О.М биед уруулын салстад язарсан шарх, баруун чих, урууланд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Мөн хохирогч С.С 2019 оны 09-р сарын 24-ний өдөр өгсөн: “...З манай ширээн дээр ирчихсэн нэг гараараа ширээ дараад намайг харж байснаа гэнэт миний уруул руу нэг удаа гараараа цохьсон. Намайг цохьчихоод шууд гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/
-Гэрч О.Ш гийн 2019 оны 09-р сарын 24-ний өдөр өгсөн: “...Ямар ч байсан баар хаах гэж байхад С.С хүнд цохиулчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 7/
-Гэрч Э.Золбоогийн 2019 оны 10 сарын 01-ний өдөр өгсөн: “...Ш гийн ажлын З гэдэг залуу гаднаас орж ирээд ямар нэгэн үг хэлэлгүй, шууд С.С нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Тэгэхэд С.С уруул язарсан, цус гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/
-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 12-ны өдрийн №49 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9/,
-Шүүгдэгч Э.З 2019 оны 09-р сарын 30-ны өдөр өгсөн: “...Би ганцаараа Гуа тээг баар руу ороод С.С сууж байсан ширээн дээр очоод ширээг нь хөлөөрөө түлхэж С.С рүү ойртуулаад нэг удаа гараараа уруул хэсэгт нь цохьсон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/
-Шүүгдэгч Э.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэмт хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Хохирогч С.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Э.З д цохиулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалин 570443 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Э.З нь 2019 оны 09 сарын 07-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Гуа тээг” бааранд хохирогч С.С биед халдан зодож, улмаар С.С биед дээд, доод уруулын зүүн хажуу хэсгүүдийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Тухайлбал шүүгдэгч Э.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн С.Соёл-Эрдэнэ, О.М нарын бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.
Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 сарын 12-ны өдрийн №49 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч С.С биед хөнгөн хохирол, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 11-ний өдрийн №323 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.М биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын
хяналтын прокуророос шүүгдэгч Э.З д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Э.З нь архидан согтуурсан, түүний хууль бус, зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Э.З нь гэмт хэргийг согтуугаар үйлдсэн болох нь шүүгдэгч Э.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, драгер багажаар согтуурлыг шалгасан тэмдэглэл, хохирогч С.Соёл-Эрдэнэ, О.М , гэрч О.Ш , Э.Золбоо, Г.У нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.З нь 2019 оны 06 сарын 27-ноос 2019 оны 06 сарын 28-нд шилжиж шөнө, 2019 оны 09 сарын 07-ны орой ямар ч шалтгаангүйгээр хохирогч С.Соёл-Эрдэнэ, О.М нарыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч нарын биед хөнгөн хохирол учирсан, хохирогч О.М нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Э.З нь энэ шийтгэх тогтоолоор хохирогч О.М эрүүл мэндэд учирсан эмчилгээтэй холбоотой төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч С.С нь “ажилгүй байсан хугацааны цалин, эм тарианы төлбөр нийт 570443 төгрөгийг шүүгдэгч Э.З аас гаргуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүх хуралдаанд хохирогч С.С нотлох баримтаар гаргаж өгсөн цалингийн тодорхойлолт, эм тариа авсан баримтыг үндэслэн шүүгдэгч Э.З аас 570443 төгрөгийг гаргуулж хохирогч С.Соёл-Эрдэнэд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.З нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:
Шүүгдэгч Э.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.
Шүүгдэгч Э.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.З нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 78/
Шүүгдэгч Э.З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.
Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас 900 нэгж буюу 900000 төгрөгөөр торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон хэмжээгээр оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.З эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,
36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага
болгон Т О Г Т О О Х нь:
1.Шүүгдэгч Э.З ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Урианхай овогт Энхтөрийн З ыг 900 /есэн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900000 /есэн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 /дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З аас 570443 /таван зуун далан мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Соёл-Эрдэнэд олгож, хохирогч О.М нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
6.Шүүгдэгч Э.З нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5
дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.З д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ