Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 184/ШШ2016/01572

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 60/3 байр 06 тоотод байрлах, “Бат Ундрам Мандах” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт 18101 москвагийн гудамж 48а байр 1310 тоотод оршин суух, эмэгтэй, ФМ71022269 регистрийн дугаартай, Богд Хадныхан овогт Сангидоржийн Хашцагаанд холбогдох

17 800 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Бат Ундрам Мандах” ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Бат-Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Бат Ундрам Мандах” ББСБ нь иргэн С.Хашцагаантай 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. С.Хашцагаан нь зээлийн гэрээний барьцаа болгон өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж 48а байрны 1310 тоот хаягт байрлах Ү-2201035277 улсын бүртгэлийн дугаартай 20,5 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан.

Манай компанийн зүгээс гэрээний дагуу үүргээ биелүүлэхийг С.Хашцагаанд удаа дараа сунуулсан ч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 6 500 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 300 000 төгрөг, нийт 17 800 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах хариуцагчаас 17 800 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талууд дараахь байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн.

Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 17 800 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

Хариуцагч С.Хашцагаан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд  хариуцагчаас 17 800 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд талууд дараахь байдлаар харилцан тохиролцож эвлэрсэн.

Хариуцагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 17 800 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэжээ.

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч “Бат Ундрам Мандах” ББСБ нь хариуцагч С.Хашцагаанд холбогдуулан 17 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С.Хашцагаан нь ”Бат Ундрам Мандах” ББСБ-тай 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 10 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар ЗГҮ15/04/29/02 тоот гэрээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “Бат Ундрам Мандах” ББСБ нь хариуцагч С.Хашцагаанаас 17 800 000 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 17 800 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлөхийг зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар зохигч тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1.  “Бат Ундрам Мандах” ББСБ-ын нэхэмжлэлтэй С.Хашцагаанд холбогдох  17 800 000 төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 2601025961 тоот данснаас 123 475 төгрөг, хариуцагчаас 123 475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Зохигчид 17 800 000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний дотор бүрэн төлөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

 

4.Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.

 

5.Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

6. Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   С.ОЮУНЧИМЭГ